Ирээд, Намайг дага
Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж


“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж

Ихэнх эх сурвалжийг Gospel Library аппликэйшн болон ChurchofJesusChrist.org вэбсайтаас олж болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та Ирээд, Намайг дага—хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь үйл ажиллагааг Хүүхдийн хэсэгтээ зориулан өөрчлөн ашиглаж болно. Хүүхдүүд тэдгээр үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ хийсэн эсэхт санаа зовох хэрэггүй. Давтаж хийх нь хүүхдүүдэд суралцахад нь тусалдаг. Хүүхдүүд үйл ажиллагааг гэрийнхэнтэйгээ хэрхэн хийсэн мөн юу ойлгож мэдсэнээ танд хэлэхийг хүсэж болох юм.

Сүмийн дуулал болон хүүхдийн дуу болон Хүүхдийн дууны ном

Ариун нандин хөгжим Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй аргаар заадаг. Сүмийн дуулал болон хүүхдийн дуу болон Хүүхдийн дууны ном зэрэг номын хэвлэмэл хувилбараас гадна та music.ChurchofJesusChrist.org болон LDS Music, LDS Media Library аппликэйшнээс олон дуулал, хүүхдийн дууг аудио болон видео хувилбараар олж болно.

Бяцхан үрсээ болгоогтун

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага дээр тусгагдсан олон сэдэв Хүүхдийн хэсэгт заадаг сэдэвтэй ойролцоо байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол нэмэлт дуу, түүх, үйл ажиллагаа, гар урлалыг балчир хүүхдийн ангийн гарын авлагаас харж болно.

Найз болон Лиахона сэтгүүлүүд

Найз болон Лиахона сэтгүүлүүд нь Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагаас зааж буй зарчмууд дээр нэмж ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудыг өгдөг.

Мормоны Номын түүхүүд

Мормоны Номын түүхүүд нь хүүхдүүдэд Мормоны Ном дээр байдаг сургаал, түүхүүдээс суралцахад тусална. Та мөн эдгээр түүхийн видео бичлэгийг medialibrary.ChurchofJesusChrist.org-оос авах боломжтой.

Медиа сан

Уран зураг, видео бичлэг болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдүүдэд Мормоны Номон дахь сургаал, түүхүүдийг төсөөлөн харахад тусална. Мормоны Ном дээрх үйл явдлуудыг дүрслэн өгүүлсэн Мормоны Номын видео бичлэгийн цуврал гэх мэт Сүмийн хэвлэл мэдээллийн эх сурвалжийн цуглуулгыг medialibrary.ChurchofJesusChrist.org руу орж үзээрэй. Хэвлэл мэдээллийн эх сурвалжийг LDS Media Library аппликэйшнээс олж болно.

Сайн мэдээний уран зургууд

Уран зургууд нь хүүхдүүдэд Мормоны Номон дахь сургаал, түүхүүдийг төсөөлөн харахад тусална. Та Сайн мэдээний уран зургийн цуглуулга, medialibrary.ChurchofJesusChrist.org болон LDS Music, LDS Media Library аппликэйшнээс хичээл дээрээ ашиглаж болох олон зургийг олж болно.

Итгэлдээ үнэнч байх нь

Хэрэв танд хүүхдүүдэд заах үндсэн зарчмуудын талаар нэмэлт ойлголт хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь гарын авлагыг үзэх талаар бодно уу. Энэ гарын авлагад сайн мэдээний сэдвийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан байдаг бөгөөд сэдвийн талаар энгийн тайлбар өгдөг.

Зураг
Дуулж буй хүүхдүүд

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол Христийн адил заах зарчмуудын талаар судалж, хэрэгжүүлэхэд тань тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хэрэгжүүлж байгаа болно.