Ирээд, Намайг дага
Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж


“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж

Энэ бүх эх сурвалжийг LDS.org вэбсайтаас болон Gospel Library аппликэйшнээс олж авч болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та энэ эх сурвалжаас аль ч үйл ажиллагааг Хүүхдийн хэсэгтээ зориулан өөрчлөн ашиглаж болно. Эцэг эхчүүд эдгээр үйл ажиллагааг гэртээ хүүхдүүдтэйгээ хамт хийж байгаа ч гэсэн дахин давтан хийх нь хүүхдүүдийг сурахад тустай байж болох юм. Хүүхдүүд үйл ажиллагааг гэрийнхэнтэйгээ хэрхэн хийсэн мөн юу сурснаа ярьж болно.

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага

Балчир хүүхдийн ангид заадаг ихэнх сэдэв Хүүхдийн хэсэгт заадаг сэдэвтэй адилхан байдаг. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол нэмэлт дуу, түүх, үйл ажиллагаа, гар урлалыг балчир хүүхдийн ангийн гарын авлагаас харж болно.

Friend болон Лиахона сэтгүүлүүд

Friend болон Лиахона сэтгүүлүүд нь Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагаас зааж буй зарчмуудад нэмэлтээр ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудыг санал болгодог.

Hymns болон Children’s Songbook

Ариун нандин дуу хөгжим нь дурсамжтай арга замаар Сүнсийг урьж, сургаалыг заадаг. Hymns болон Children’s Songbook-ын хэвлэгдсэн хувиас гадна music.lds.org эсвэл ХҮГ дуу хөгжмийн аппликэйшнээс дууллуудыг болон хүүхдийн дууны аудио, видео бичлэгийг олж авах боломжтой.

Шинэ Гэрээний түүхүүд

Шинэ Гэрээний түүхүүд (2005) нь Шинэ Гэрээн дэх сургаал, түүхүүдийг ойлгож мэдэхэд нь хүүхдүүдэд тусалж чадна. Та мөн эдгээр түүхийн видео бичлэгийг medialibrary.lds.org-оос авах боломжтой.

Медиа сан

Зураг, видео бичлэг болон бусад медиа хэрэгсэл нь танд болон хүүхдүүдэд Шинэ Гэрээн дэх сургаал, түүхүүдийг дүрслэн харуулахад тусална. Medialibrary.lds.org руу ороод, Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг, ялангуяа Шинэ Гэрээн дэх үйл явдлыг харуулсан Библийн цуврал видео бичлэгийг үзнэ үү.

Сайн мэдээний зургууд

Зургууд нь хүүхдүүдэд Шинэ Гэрээн дэх сургаал, түүхүүдийг санаандаа бодож төсөөлөхөд тусална. Та Сайн мэдээний зургийн цуглуулга болон medialibrary.lds.org-оос хичээл дээрээ ашиглаж болох олон зургийг олж авч болно.

Хичээл нь хүүхдүүдэд заахад тусалдаг

Та lds.org/children/resources дээрээс төрөл бүрийн сайн мэдээний сэдэвтэй сэтгүүлийн өгүүлэл, үйл ажиллагаа, медиа хэрэгслийн индексийг олж болно.

Итгэлдээ үнэнч байх нь

Хэрэв танд хүүхдүүдэд заах үндсэн зарчмуудын талаар нэмэлт ойлголт хэрэгтэй бол Итгэлдээ үнэнч байх нь (2004) гарын авлагыг үзнэ үү. Энэ гарын авлагад сайн мэдээний сэдвийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаасан байдаг бөгөөд сэдвийн талаар энгийн тайлбар өгдөг.

Зураг
ангийн самбар дээр бичиж буй охин

Аврагчийн арга барилаар заах нь

Энэ эх сурвалж Христтэй адил заах зарчмуудын талаар суралцаж, хэрэгжүүлэхэд танд тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар ярилцаж, дадлага хийх ёстой.