Ирээд, Намайг дага
Заах загвар


“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“Заах загвар,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Хүүхдийн хэсгийн анги

Заах загвар

Та хуваалцахад урь, сургаалыг заа, гэртээ суралцахыг урамшуулан дэмж гэсэн загварууд энэ эх сурвалжийн тойм бүрд давтагдаж байгааг олж харна. Зааж байхад тань энэ загварын хэсгүүд зарим үед давхцаж эсвэл зарим үед өөр өөр дарааллаар орж ирж болно. Жишээлбэл, хуваалцах нь сургаалыг заах боломж бөгөөд сургаалыг заахад хуваалцах урилга бас багтдаг гэдгийг бодож үзнэ үү. Үүнтэй адил, гэртээ суралцахыг урамшуулан дэмжих нь ангийн ярилцлагын аль ч үед хийгдэж болно. Та хүүхдүүдийнхээ хэрэгцээнд нийцүүлэхийн тулд Сүнсний өдөөлтийг дагаж, давхацвал өөрчлөх хэрэггүй.

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хичээл бүрд хүүхдүүдийг тойм дахь зарчмуудын талаарх мэдрэмж, бодол санаа, туршлагуудаа хуваалцахад урь. Тэдний хэлсэн зүйлд гэртээ суралцсан туршлага нь орсон байж болно. Та бас тэдний өнгөрсөн долоо хоногт юу сурсныг сэргээж, энэ нь амьдралд нь хэрхэн нөлөөлснийг асууж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь хүүхдүүдэд заах сургаалыг ойлгоход тань тусална. Хүүхдүүдэд сайн мэдээний зарчмуудаас суралцан, тэдгээрийн дагуу үйлдэхэд нь туслахын тулд ямар судрын шүлэг, эшлэл, туршлага, асуулт, өөр эх сурвалжуудыг ашиглахаа бодож үзээрэй. Суралцаж байгаа зүйлдээ баярлаж хөөрөхөд нь туслахын тулд бүтээлч арга замуудыг эрж хай.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр орон бол сайн мэдээг суралцах төв учраас Хүүхдийн хэсгийн багшийн хувьд гэртээ суралцахыг урамшуулан дэмжих нь таны зорилгын нэг байх ёстой. Та хүүхдүүдэд ангид сурсан зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад нь хэрхэн тусалж болох вэ? Та гэртээ Шинэ Гэрээнээс суралцахад хүүхдүүд болон эцэг эхчүүдийг хэрхэн урамшуулан дэмжиж чадах вэ?