Ирээд, Намайг дага
3-р сарын 9–15. Иаков 1–4: “Христийн цагаатгалаар Бурханд нийцсэн бай”


“3-р сарын 9–15. Иаков 1–4: ‘Христийн цагаатгалаар Бурханд нийцсэн бай,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 9–15. Иаков 1–4,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Есүсийн хөлд сууж буй эмэгтэй

Өршөөгдсөн нь, Грэг К. Олсэн

3-р сарын 9–15

Иаков 1–4

Христийн цагаатгалаар Бурханд нийцсэн бай

Иаков 1–4 нь бидний өнөө үед хамаатай олон сургаалыг агуулсан байдаг. Та эдгээр бүлгийг уншиж байхдаа, зааж буй хүмүүстээ Иаковын заасан сургаалын дагуу амьдрахад нь хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та Иаков 1–4-өөс санаа бодлоо хуваалцахад нь ангийн гишүүдэд туслахын тулд цааснуудыг тарааж өгөөд, эдгээр бүлгээс чухал санагдсан судрын эшлэлээ бичихэд тэднийг урь. Цааснуудыг саванд хийж, хэдийг гаргаж ирээд, эшлэлийг бичсэн хүмүүсээр санаа бодлыг нь хуваалцуул.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иаков 1:6–8, 15–19; 2:1–11; 4:18

Зөв шударга удирдагчид бодгалиудын сайн сайхны төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөдөг.

  • Та ангийн гишүүдээс Сүмийн удирдагчийн үйлчлэлээр дамжуулан адислагдаж байсан туршлагаа хуваалцахыг хүссэнээр Иаковын хүмүүсийнхээ дунд хийсэн хичээнгүй хөдөлмөрийн талаарх ярилцлагаа эхлүүлж болно. Эсвэл өмнө нь үйлчилж байсан эсвэл одоо үйлчилж байгаа Сүмийн орон нутгийн удирдагчаас хэн нэгэнд үйлчлэхээр сүнсээр өдөөгдөж байсан үеэ хуваалцахыг хүсэж болно. Дараа нь ангийн гишүүд Иаков 1:6–8, 15–19; 2:1–11; 4:18-аас Иаков дуудлага болон үйлчилдэг байсан хүмүүсийнхээ тухай юу гэж боддог байсныг ойлгоход бидэнд туслах үг хэллэгийг олж болно. Бид удирдагчдынхаа дуудлагаа эрхэмлэн биелүүлж байгааг хэрхэн харж байсан бэ? Эдгээр шүлэг бидэнд удирдагчдаа дэмжих арга замын талаар юу зааж байна вэ?

Зураг
Ширээний хоёр талаас гар барьж буй хоёр эрэгтэй

Сүмийн удирдагчид одоо ч гэсэн Иаковын нэгэн адил “Их Эзэнд [өөрийн] албан тушаалд хичээнгүйлэн зүтгэдэг.”

Иаков 2:12–21

Бид бардамналаас зайлсхийж, хэрэгцээтэй хүмүүст хүрч туслах ёстой.

  • Их Эзэн бардамналын талаар нифайчуудад хүчтэй сэрэмжлүүлсэн. Та энэ сэдвээр ярилцлага өрнүүлэхэд туслахын тулд ангийн хэдэн гишүүнтэй урьдчилан холбоо барьж, дайсны өнөөдөр дэлхий дээрх эд баялгуудыг хайрлах хайрыг дэмждэг арга замуудыг хайж олохыг тэднээс хүсэж болно. Дараа нь анзаарсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад тэднийг урь. Ангийн гишүүд Иаков 2:12–21-ийг уншихдаа хоёр хоёроороо ажиллаж, Их Эзэн бидэнд материаллаг баялгийг хэрхэн авч үзэх ёстой гэж хэлснийг мэдэж авч болно. Дараа нь тэд энэ зарчмыг урамшуулан дэмжсэн зурагт хуудсыг хийж, хуваалцаж болно. Иаковын захиасаас сурсан зүйлсээ хэрэгжүүлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өг.

  • Ангийн тань гишүүд Иаков 2:12–21-ийг уншаад, ахлагч Пэрригийн жагсаалт дээр өөрсдийн асуултуудыг нэмж бичиж болно. “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Пэрригийн мэдэгдэл Иаковын сургаалын талаарх бидний ойлголт дээр юу нэмж байна вэ?

Иаков 2:23–35

Их Эзэн ариун явдалд баясдаг.

  • Ахлагч Дэвид A. Бэднар бид “хүний амийн үнэ цэнийг багасгаж, үр удмаа үлдээх хүч чадлын ариуныг элэглэн тохуурхдаг дэлхийд” амьдарч байгааг заасан (“Бид ариун явдалд итгэдэг,” Ensign, May 2013, 41–44 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50–53). Та Иаков 2:23–35-ыг ашиглан ариун явдлын талаарх дэлхийн хүргэж буй мэдээллийг эсэргүүцэхэд ангийнхандаа хэрхэн тусалж болох вэ? Нэг арга зам нь Их Эзэн ариун явдлын талаар юу гэж боддог вэ? гэсэн асуултыг самбарт бичээд, энэ асуултын хариултуудыг олоход ангийн гишүүдийг урих явдал юм. Тэдний зарим нь Иаков 2:23–25-ыг, нөгөө хэсэг нь ахлагч Бэднарын дээр дурдсан үгийг уншиж болно. Тэд олж мэдсэн хариултаа самбарт жагсаан бичиж болно. Ариун явдлын хуулийн дагуу амьдрахтай холбоотой жишиг болон адислалуудын талаар ярилцах бол, та “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 35–37) товхимлыг үзэж эсвэл “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан видео бичлэгүүдээс нэгийг үзүүлж болно. Ариун явдлын хуулийн дагуу амьдарснаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?

Иаков 4:4–11

Нифайчууд Есүс Христэд итгэж байв.

  • Хэдийгээр Иаков болон түүний хүмүүс Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинуулал болохоос олон зуун жилийн өмнө амьдардаг байсан ч тэд Түүний тухай мэддэг байхын зэрэгцээ аврагдахын тулд Түүнийг хүлээж байсан гэдгийг бидэнд мэдүүлэхийг хүссэн. Иаков 4:4–5-д цэдэглэснээр, нифайчууд яагаад Мосегийн хуулийг дагадаг байсан бэ? Өнөөдөр бидний бодгалийг Аврагч руу юу хандуулж байна вэ? Иаков Есүс Христийн талаар заахдаа ямар бэлгэдлийг эсвэл адилтгалуудыг ашигласан бэ? (мөн Эхлэл 22:1–13-ыг үзнэ үү).

Иаков 4:8–18

Бид Аврагч дээр төвлөрснөөр сүнслэг байдлын хувьд харалган байхаас зайлсхийж чадна.

  • Танай ангид саяхан хараагаа шалгуулсан хүн байна уу? Тийм бол эмч харааг нь хэрхэн тогтоосныг дүрслэн хэлэхийг та түүнээс хүсэж болно. Ангийн гишүүдээс сүнслэг байдлын хувьд харалган байна гэдэг нь юу гэсэн үг болохыг асуу. Сүнслэг байдлын хувьд харалган байх нь бие махбодын харалган байдалтай юугаараа төстэй вэ? Ангийнхныг сүнслэг байдлын хувьд харалган байгаа эсэхээ шалгаж болох арга замуудыг санал болгоход урь. Тэд мөн Иаков 4:8–18-ыг уншаад, сүнслэг зүйлсийг “харах” чадавхаа нэмэгдүүлэхийн тулд бидний хийж болох зүйлсийг санал болгож болно.

  • Ахлагч Квинтин Л. Күк өнөө үед хүмүүс “зорилгоос алсуур” хайж байж болох дөрвөн арга замыг тоймлосон (“Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Түүний захиас Иаков 4:13–15-ын талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ? Зорилгоос алсуур хайх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид зорилгоос алсуур хайхаас хэрхэн зайлсхийж болох вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийнхныг Иаков 5–7-г уншихад өдөөхийн тулд, дараагийн гурван бүлгийг залбирч уншсанаар Иаков 4:17 дахь асуултын хариултыг олох болно гэдгийг тэдэнд хэл.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Бидний материаллаг эд баялагт хандах хандлага

Ахлагч Л.Том Пэрри Иаков 2:13–19-ийн талаар: “Бид Иаковын зөвлөгөөг зүрх сэтгэлдээ хүлээн авах хэрэгтэй. Бид энэ судрыг өнөө үеийн бидэнд зориулан бичсэн мэт хүлээн авч, унших хэрэгтэй. Учир нь энэ нь үнэхээр ийм зорилгоор бичигдсэн юм. Түүний үгс биднийг бодгалиа эрэлхийлэх асуултуудыг өөрөө өөрсдөдөө тавихад хүргэх ёстой. Бидний амьдралд аливаа зүйлс зөв голдирлоор явж байна уу? Бид мөнхийн шинж чанартай зүйлсэд хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт хийж байна уу? Бид мөнхийн талаас нь шинжин судалж байна уу? Эсвэл бид эхлээд энэ дэлхийн зүйлсэд хөрөнгө оруулалт хийж, дараа нь Их Эзэнээ мартах урхинд орчихсон явна уу?” гэж заасан (“United in Building the Kingdom of God,” Ensign, May 1987, 34).

Ариун явдалтай холбоотой видео бичлэгүүд (ChurchofJesusChrist.org)

  • “I Choose to Be Pure”

  • “Chastity: What Are the Limits?”

  • “Law of Chastity”

Зорилгоос алсуур хайх нь

Ахлагч Квинтин Л. Күк бид хэрхэн “зорилгоос алсуур” хайж байж болох тухай заасан.

“Сайн мэдээний үнэнүүдийг хүний гүн ухаанаар орлуулах нь”

“Зарим хүн Аврагчийн захиасын энгийн байдлаас ичдэг юм шиг санагддаг. Тэд үүнийг оюуны чадал шаардсан эсвэл өнөөгийн шинжлэх ухааны чиг хандлагатай нийцүүлэхийн тулд үнэнийг төвөгтэй, бүр ойлгомжгүй болгохыг хүсдэг. … Бид сайн мэдээний энгийн үнэнийг байгаа байдлаар нь хүлээн авахаас татгалзсанаар зорилгоос алсуур хайдаг.”

“Сайн мэдээний хэт туйлшрал”

“Бид ямар нэг зарчмыг, энэ нь хэчнээн үнэ цэнтэй байхаас үл хамааран, өөр эн тэнцүү чухал зарчмуудыг дагах амлалтыг маань бууруулан бусдаас илүүд үзэхдээ эсвэл ах нарын заасан сургаалын эсрэг байр суурьтай болох үед зорилгоос алсуур хайдаг.”

“Өдөр тутмын өргөл болгон өгөхийн оронд баатарлаг зүйлс хийх”

“Зарим гишүүн өөрсдөд нь гайхалтай дуудлага өгөх юм бол урам зоригтой үйлчилнэ гэдгээ хэлдэг ч гэрийн болон айлчлагч багшийн дуудлагаа [одоо тохинуулал гэж нэрлэх болсон] байнгын хүчин чармайлт гаргах шаардлагатай эсвэл хангалттай баатарлаг дуудлага гэж үздэггүй гэдгээ илэрхийлдэг.”

“Сургаалаас дүрмийг илүүд үзэх”

“Сургаал, зарчмуудыг баримтлалгүйгээр дүрмийг дагахыг хүсдэг хүмүүс ялангуяа алсуур хайх хандлагатай байдаг” (“Looking beyond the Mark,” Ensign or Liahona, Mar. 2003, 42–44).