Ирээд, Намайг дага
3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд Надаар дамжуулан ажилладаг


“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс: Тэр Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд Надаар дамжуулан ажилладаг,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“3-р сарын 23–29. Инос–Мормоны үгс,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Залуу Инос эцэг Иаков болон эхийн хамт

Иаков, Инос хоёр, Скотт Снөү

3-р сарын 23–29

ИносМормоны үгс

Тэр Өөрийн хүслийг биелүүлэхийн тулд Надаар дамжуулан ажилладаг

ИносМормоны үгсийг уншиж, заах төлөвлөгөө гарган заахаар бэлтгэ (Аврагчийн арга барилаар заах нь, 19). Энэ тоймд санал болгосон зүйлс болон сургаалууд танд санаа өгөх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдэд гэртээ сурч мэдсэн зүйлсээ хуваалцах боломж олгохын тулд тэднийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд ИносМормоны үгсээс нэг нэг бүлгийг уншихыг даалга. Тэднээс ангиараа ярилцах шаардлагатай байж болох шүлгээ санал болгохыг хүс. Тэдгээр шүлгээ самбарт жагсаан бичиж, хэдийг нь сонгон авч хэлэлц.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Инос 1:1–17

Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр нүглээсээ өршөөгдөж чадна.

  • Та ангийн гишүүдийг Инос 1:1–17-г судалж байхдаа дараах асуултуудыг тунгаан бодож, ярилцахад урьж болно. Бид нүглүүдээсээ ангижрах талаар Иносын жишээнээс юу мэдэж авч болох вэ? Инос Есүс Христэд итгэдэг гэдгээ хэрхэн үзүүлсэн бэ? Энэ туршлага Иност болон түүний өөрийгөө болон бусдыг харах үзэлд хэрхэн нөлөөлсөн бэ?

Инос 1:4–17

Бидний чин сэтгэлийн залбиралд хариулах болно.

  • Ангийн гишүүдэд залбирлын тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд та тэднийг жижиг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрийг Инос 1: 2–8, 9–11 эсвэл 12–17-р шүлгийн аль нэг хэсгийг судлахад урь. Дараа нь бүлэг бүрийг оногдсон шүлгээс залбирлын талаар сурсан зүйлээ ангийнхаа бусад гишүүнд заахыг хүс. Жишээ нь, та тэднийг Иносын хэрхэн залбирсныг дүрсэлсэн үг, хэллэгүүдийг хуваалцахад урьж болно.

  • Бид Иносын хэрхэн залбирсныг мэдэж авахын зэрэгцээ Инос юуны төлөө залбирсныг мөн адил мэдэж болно. Ангийн гишүүд Инос хэний эсвэл юуны төлөө залбирсныг Инос 1:4–17 дээрээс тодорхойлж болох юм. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Инос яагаад бусдын төлөө залбирсан бэ? Бид залбирлын талаарх өөр ямар үнэнүүдийг Иносоос мэдэж авч болох вэ?

ЖеромОмнай

Хэрэв бид зарлигуудыг сахих юм бол дэвжин хөгжих болно.

  • Жером болон Омнайн бичээчид нифай үндэстний талаар бичсэн ч, тэдний захиас хувь хүмүүст ч мөн адил хамаатай юм. Бид Жером, Омнайн номоос зөв шударга байдал хэрхэн хөгжил дэвшилд хүргэдэг талаар юу мэдэж авдаг вэ? (жишээ нь, Жером 1:7–12 ба Омнай 1:5–7, 12–18-ыг үзнэ үү). Ангийн гишүүдэд толь бичиг эсвэл судар ашиглан дэгжих гэдэг үгийг тодорхойлох нь тустай байж болно (жишээ нь, Алма 37:13; 48:15-ыг үзнэ үү). Энэ үгийн дэлхийн болон Их Эзэний тодорхойлолтыг хэрхэн харьцуулж болох вэ? Их Эзэн хэрхэн Өөрийн хүмүүст дэгжин дээшлэхэд нь тусалдаг вэ?

  • Нифай үндэсний бошиглогчид хүмүүстээ зарлигуудыг заахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн шиг хожмын үеийн бошиглогчид бидэнд бас зарлигуудыг заадаг. Ангийн гишүүд Жером 1:9–12-ыг уншсаныхаа дараа, зарлигуудыг дагахад өөрсдийг нь урамшуулсан Сүмийн удирдагчдын сүүлчийн захиасуудаас ярилцаж болно. Сүмийн сэтгүүлүүд эсвэл Gospel Library аппликэйшн дээрх сүүлийн Ерөнхий чуулганы үгсийг унших нь ангийн гишүүдэд тустай байж болно. Эсвэл тэд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишгүүдийг уншиж болно. Шаардлагатай бол та “Нэмэлт эх сурвалж” дахь захиасуудын жагсаалтыг харж болох юм. Зарлигуудад дуулгавартай байх нь бидний амьдралыг “дэгжихэд” хэрхэн тусалдаг вэ?

Омнаи

Их Эзэн олон хүнийг амлагдсан нутагт аваачсан.

  • Мормоны Ном нь цогц түүхийг агуулдаг бөгөөд энд дүрслэн харуулсан олон янзын бүлэг хүнийг нарийвчлан мэдэж авахад хэцүү байж болно. Мормоны Номон дээр гардаг хүмүүсийг нэг бүрчлэн судалж болох нэг арга зам бол самбар дээр хүснэгт зураад, ангийнхныг бүлэг тус бүрийн (нифайчууд, леменчүүд, зарахемлачүүд гэх мэт) мэдээллүүдийг бөглөхөд урих явдал юм. Жишээ нь, хүснэгтэд дараах гарчгуудыг тавьж болно. Үүнд: Бүлгийн нэр, Тэд хэзээ, хэрхэн ирсэн бэ?, мөн Тэдэнд юу тохиолдсон бэ? гэх мэт. Бүлэг бүрийн талаар сурсан зүйлсээ ойлгох нь яагаад тустай байж болохыг хамтдаа ярилц. Судруудын удирдамжаас (ChurchofJesusChrist.org) “Кориантумр,” “Жаредчууд,” “Леменчүүд,” “Мюлек,” “Нифайчууд,” “Зарахемла” гэх мэт үгийг олох нь тустай.

Мормоны үгс 1:1–8

Хэрэв бид Бурханы удирдамжийг дагавал Тэр биднээр дамжуулан ажиллах болно.

  • Та Мормоны үгсийг ярилцахдаа, ангийн нэг гишүүнийг яагаад Мормон Мормоны Номонд бага ялтаснуудыг (1 Нифай–Омнай) оруулах сүнслэг өдөөлт хүлээн авсныг хуваалцахаар урьдчилан бэлдэж ирэхэд урьж болно. Ангийн энэ гишүүн Мормоны үгс болон Сургаал ба Гэрээ 10:8–19, 39–45, Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав сургалтын материалын энэ долоо хоногийн тойм мөн Гэгээнтнүүд, 1-р ботийн 5-р бүлэг зэрэг бусад эх сурвалжийг уншин бэлдэж болно. Мормоны Номын 116 хуудас гар бичвэр алдагдсан тухай мөн яагаад бага ялтаснууд алдагдсан хуудаснуудыг орлох хэрэгтэй байсан талаарх холбогдох мэдээллийг оруулахад ангийн гишүүнийг урамшуул. Их Эзэн хэрхэн хүмүүсээр дамжуулан ажилладаг тухай ямар үнэнүүдийг бид эндээс сурч болох вэ? Мормоны үгс 1:1–8-аас учир шалтгааныг нь бүрэн ойлгоогүй ч Бурхан удирдамжийг дагахад өөрсдийг нь урамшуулсан ямар зүйлийг ангийн гишүүд олж мэдсэн бэ?

    Зураг
    Мормон алтан ялтаснуудыг эмхэтгэж байгаа нь

    Мормон ялтаснуудыг эмхэтгэж байгаа нь, Хорхэ Кокко

  • Мормон бага ялтаснуудын талаарх Сүнсний өдөөлтийг дагаснаар олон сая хүний амьдралыг адисалсан юм (Мормоны үгс 1:7-г үзнэ үү). Тэднийг ч бас Бурханы мутарт зэмсэг болж, Ариун Сүнсний өдөөлтийг дагахыг эрэлхийлснээр бусдыг адисалж чадна гэдгийг ойлгоход ангийн гишүүдэд туслах арга замуудыг бодож ол. Бурхан Мормоноор дамжуулан хэрхэн ажилласан бэ? Ангийн гишүүдийг Сүнсийг анхааралтай сонсож, Бурханы хүслийн дагуу үйлдэхийг эрэлхийлэх үед Их Эзэн тэднээр эсвэл бусдаар дамжуулан юу хийхийг тэд харж байсан бэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Томас С.Монсоны тухай түүх нь ангийн гишүүдэд өөрсдийн амьдралаас энэхүү жишээг олж харахад туслах жишээг өгнө.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ерөнхий чуулган, Христийн амилсны баяр хоёр нь хоёулаа хэдхэн долоо хоногийн дараа болох гэж байгаа тул Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн Есүс Христийн талаарх онцгой гэрчлэлийг хуваалцсан захиасуудыг олж сонсоход ангийн гишүүдийг урамшуул.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Иносын тухай Мормоны Номын видео бичлэгүүд.

ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрх Мормоны Номын видео бичлэгийн цуглуулгаас Иносын номын түүхүүдийг харуулсан видео бичлэгүүдийг ол.

Зарлигуудыг дагахтай холбоотой Ерөнхий чуулганы захиасууд.

“Хүүхэд болгонтой гар барь.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүнээр үйлчилж байхдаа Самоагийн нэгэн тосгонд цугларсан Хүүхдийн хэсгийн хүүхдүүдэд хандан үг хэлж байв. Дараа нь тэр тэнд байсан 247 хүүхэд тус бүртэй нэг бүрчлэн мэндчилэх хэрэгтэй гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Тэр хангалттай цаг байхгүй гэдгийг мэдэж байсан учраас хүүхдүүдтэй мэндчилэхээ больё гэж хүссэн ч чадсангүй.

Тэр эцэст нь хүүхдүүдийн багш руу хараад, “би эрэгтэй, эмэгтэй хүүхэд бүртэй гар барихыг маш их хүсэж байна. Болох уу?” гэж асуужээ.

Багш инээмсэглэн, самоа хэлээр хүүхдүүдэд уламжлан хэлэхэд тэд дуртайяа толгой дохижээ. Дараа нь багш Арван хоёр төлөөлөгчийн нэг Самоад айлчилж ирэх гэж байгааг мэдээд, хэрэв тэд чин сэтгэлээсээ залбирч, итгэлтэй байвал ахлагч Монсон тосгонд нь айлчилж, хүүхэд бүртэй гар барихаар Ариун Сүнсээр өдөөгдөх болно гэж хүүхдүүдэд амласан гэдгээ ахлагч Монсонд хэлсэн гэдэг (see Thomas S. Monson, “Friend to Friend: Talofa Lava,” Friend, May 1972, 12–13).