Ирээд, Намайг дага
6-р сарын 8–14. Алма 8–12: “Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно”


“6-р сарын 8–14. Алма 8–12: Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 8–14. Алма 8–12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Алма зааж байгаа нь

Үнэн сургаалыг заах нь, Майкл Т.Молм

6-р сарын 8–14

Алма 8–12

Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно

Алма 8–12-ыг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Дараа нь судлах явцад мэдэж авсан зүйлсээ хуваалцахад ангийн гишүүдийг урамшуулах нэмэлт санаа авъя гэвэл энэ тоймыг харна уу.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногт хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцсан талаараа тунгаан бодох цөөн минутыг ангийн гишүүдэд гаргаж өг. Тэдний ийнхүү суралцсан нь долоо хоногийн турш хийсэн сонголтуудад нь хэрхэн нөлөөлсөн бэ? Ангийн хэдэн гишүүнийг бодлоо хуваалцахад урь.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Алма 8

Сайн мэдээг хуваалцахын тулд гаргадаг бидний хүчин чармайлт цөхрөлтгүй, тэвчээртэй байхыг шаардаж болно.

  • Олон хүнд, ялангуяа Алма шиг эсэргүүцэлтэй тулгарсан үед сайн мэдээг хуваалцах хэцүү санагдаж магадгүй. Алмагийн үлгэр жишээ тэдэнд Бурханд итгэж, бусадтай гэрчлэлээ үргэлжлүүлэн хуваалцах зоригтой болоход тусалж болно. Дараах ярилцах асуултуудыг авч үзнэ үү. Үүнд: Бид Алма 8:15 дээрх Алмад өгсөн тэнгэр элчийн захиасаас юу мэдэж авч болох вэ? Алма 8:14–32-оос Алмагийн энэ захиаст хандсан хандлагын юу нь эсэргүүцэлтэй тулгарсан үед ч гэсэн сайн мэдээг хуваалцсаар байхад биднийг урамшуулж байна вэ? Сайн мэдээг хуваалцахыг хичээсэн ч эсэргүүцэлтэй тулгарсан хэн нэгэнд бид ямар зөвлөгөө өгч болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь ахлагч Жэффри Р. Холландын зөвлөгөө энэ ярилцлагад тусалж магадгүй.

  • Алма, Амюлек хоёрын түүх гишүүний гаргах хичээл зүтгэл номлолын ажилд хэрхэн чухал болохыг харуулдаг. Ангийн гишүүд Алма 8:19–30-аас орон нутгийн гишүүд болон бүрэн цагийн номлогчдын хоорондын харилцааны талаар юу мэдэж авч болох вэ? (мөн Алма 10:1–12-ыг үзнэ үү).

    Зураг
    Хоёр гэр бүлийнхэн уулзаж байгаа нь

    Хайртай хүмүүстэйгээ сайн мэдээг хуваалцах нь баярт үйл явдал мөн.

Алма 9:18–30

Бурхан хүлээн авсан гэрэл ба мэдлэгийнх нь дагуу хүүхдүүдээ шүүдэг.

  • Эдгээр шүлгэн дээр Сүмийн бүх гишүүнд хандсан онцгой сэрэмжлүүлэг бий. Бид нэгэнт гэрэл ба мэдлэг хүлээн авсан бол үүнийг эрхэмлэн дээдэлж, тордож, үүний дагуу амьдарч, бусдыг адислахын тулд ашиглах ёстой. Та ангийн гишүүдэд энэ хүлээлтэд дүн шинжилгээ хийхэд нь туслахын тулд тэднээс Алма 9:18–30 дээрх Алмагийн сургаалыг уншаад, мэддэг учраас хүлээдэг үүргийн талаар олж мэдсэн захиасуудыг хуваалцахыг хүсэж болно. Илүү агуу гэрлийн эсрэг нүгэл үйлдэх нь яагаад илүү агуу буруушаалтыг бидэнд авчирдаг вэ? Ангийн гишүүдэд өөрсдийн хүлээн авсан гэрэл ба мэдлэгт илүү үнэнч байхын тулд юу хийж болох талаар тунгаан бодох цаг гаргаж өг. Та тэдэнд тунгаан бодох зуураа Сургаал ба Гэрээ 50:24-ийг уншихыг санал болгож болно.

Алма 11–12

Бурханы төлөвлөгөө бол гэтэлгэлийн төлөвлөгөө юм.

  • Та ангийн нэг гишүүнийг гэтэлгэлийн төлөвлөгөөний бүдүүвч зургийг самбарт зурахад урьснаар энэ сургаалын талаарх ярилцлагыг эхлүүлж болно. Дараа нь та Алма 11–12-ын хэсгүүдийг ангийн гишүүдийн дунд хувааж өгөөд, бүдүүвч зурагт нэмж болох үнэнийг хайж олоход урьж болно. Жишээлбэл, Бурханы төлөвлөгөө биднийг юунаас гэтэлгэдэг вэ? (Алма 11:38–45-ыг үзнэ үү). Гэтэлгэлийн төлөвлөгөөний тухай эдгээр зүйлийг мэдэх нь бидний амьдралыг хэрхэн адисалдаг вэ?

  • Алма 11–12-т гэтэлгэлийн төлөвлөгөөний талаар юу заадгийг хуваалцахад ангийн гишүүдэд туслахын тулд та уналт, гэтэлгэл, наманчлал, үхэл, амилалт ба шүүлт гэсэн гарчгуудыг самбарт бичиж болно. Ангийн гишүүд эдгээр сэдвээс нэгийг сонгож, Алма 11–12-оос энэ талаар сурах үнэнийг хайж болох юм. Ангийн гишүүдийг мэдэж авсан үнэнээ самбарт, зохих гарчгийн доор судрын эшлэлийнх нь харалдаа бичихэд урь. Эдгээр үнэнийг мэдэх нь бидний амьдралд болон гаргах шийдвэрт маань хэрхэн нөлөөлдгийг ангиараа ярилц.

  • Ангийн тань гишүүдэд Алма 12:31–32 дээр төвлөрсөн ярилцлага хийх нь тустай байж магадгүй. Энд Уналтын дараа, тухайлбал Бурхан Адам, Ева хоёрт Өөрийн төлөвлөгөөг заасны дараа зарлигуудыг өгсөн болохыг Алма заасан. Төлөвлөгөөний тухай мэдэх нь биднийг зарлигуудыг харах эсвэл тэдгээрийн талаар бодох арга замд хэрхэн нөлөөлөх вэ? Та магадгүй зарим тодорхой зарлигийн талаар ярьж болно. Жишээлбэл, Бурханы төлөвлөгөөний талаар мэдэж авах нь хэрхэн бидэнд Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь хадгалж эсвэл ариун явдлын хуулийг сахихад тусалдаг вэ?

  • Ангийн зарим гишүүнд зөвхөн нэг Бурхан буй хэмээн Амюлекийн хэлдэг Алма 11:26–39-ийн талаар асуух зүйл байж болно. Дараах судруудад Бурхан Тэргүүтэн гэдэг нь тус тусдаа биетэй атлаа хэрхэн “нэг Бурхан” болдог талаар тодотгодог. Үүнд: Иохан 17:20–23; 2 Нифай 31:21; 3 Нифай 19:29. Ахлагч Жэффри Р. Холландын дараах мэдэгдэл бас тус болж болох юм. “Тэднийг нэг биед гурвуулаа оршдог гэхээс илүүтэй Тэд төсөөлж болох бүхий л ач холбогдол бүхий, мөнхийн зүйлст нэгдмэл гэдэгт бид итгэдэг” (“The Only True God and Jesus Christ Whom Thou Hast Sent,” Ensign or Liahona, Nov. 2007, 40).

Алма 12:9–14

Хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол Бурханы үгийг илүү их хүлээн авч чадна.

  • Алма, Амюлек хоёрын хэд хэдэн удаа заасан захиасуудын нэг нь бидний зүрх сэтгэлийн төлөв байдал Их Эзэнээс хэр их үнэнийг хүлээн авахад нөлөөлдөг талаар заасан байдаг юм. Ангийн гишүүдэд энэ зарчим үнэн болохыг олж мэдэхэд туслахын тулд та тэднийг Алма 12:9–14-ийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүд болон уншиж, зүрх сэтгэлээ хатууруулахын үр дагаврыг ярилцахад урьж болно. (Та мөн тэднийг Алма 8:9–11; 9:5, 30–31; 10:6, 25-ыг уншихад урьж болно.) Зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Иеремиа 24:7; Алма 16:16; Хиламан 3:35). Зөөлөн зүрх сэтгэлтэй хүн бидэнд Бурханы үгийг ойлгоход хэрхэн тусалдаг вэ?

  • Зүрх сэтгэлээ хатууруулснаар Бурханы үгийн ‘багахан хэсгийг’ (Алма 12:10) хүлээн авдаг болохыг Алма заасан. Ангийн гишүүд энэ зарчмыг харуулсан судрууд дээрх туршлагаас хуваалцаж болно. Их Эзэн бидэнд Өөрөөс нь илүү ихийг сурах боломж олгохын тулд бидний зүрх сэтгэлийг хэрхэн зөөллөдөг вэ? Бид ямар хувийн туршлагаа хуваалцаж болох вэ?

  • Ангийн гишүүдэд зөөлөн зүрх сэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж”-д жагсаасан зарим жишээг хуваалцаж болно.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт Алма 13-16-г уншихад сүнслэгээр өдөөхийн тулд тэдэнд Алмагийн үгс Зиезром болон Аммонайхагийн хүмүүсийн амьдралд хэрхэн биелснийг олж мэдэж болно гэдгийг хэлж болно.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Зоригтой бай.

Ахлагч Жэффри Р. Холланд сайн мэдээг хуваалцаж эсвэл хамгаалснаас болж ад үзэгдэж байсан хүмүүсийг дараах үгсээр урамшуулсан.

“Өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та зоригтой бас найрсаг байх хэрэгтэй.

… Та нар сургууль дээрээ ёс зүйн талаарх үзэл бодлоо зоригтой хамгаалан зогсох эсвэл өөрийн хамгийн эрхэм итгэлийг доромжилж гутаахыг харах гэж номлолд явах, аль эсвэл зарим тохиолдолд сүсэг бишрэлтэй байхыг дооглон тохуурхах энэ нийгмийн эсрэг тэмцэх нь ямар ач холбогдолтой юм болов уу гэж эргэлзэж байж магадгүй. Гэхдээ энэ ажил үнэ цэнтэй. …

Найзууд аа, ялангуяа миний залуу найзууд аа, зүрх зоригтой бай. Зөв шударга байдлаас ундран гарах цэвэр ариун Христийнхтэй адил хайр дэлхийг өөрчилж чадна. …

Зүрх зоригтой бай. Эргэн тойрныхон чинь сайн мэдээг үргэлж дагадаггүй байсан ч та нар сайн мэдээний дагуу итгэлтэй амьдар. Найрсаг байж, өрөвдөж хайрласан ч гэсэн та өөрийн итгэл үнэмшлийг хамгаалаарай” (“Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign, May 2014, 6–9 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–25).

Тэдний зүрх сэтгэл зөөлрөв.

Их Эзэн зүрх сэтгэлийг нь зөөллөсөн хүмүүсийн жишээг дараах Ерөнхий чуулганы үгс өгдөг. Үүнд:

  • Ерөнхийлөгч Рассэлл M. Нэлсоны захиас дээрх Хатфилдын гэр бүлийн түүх, “Санваарын хүчний үнэ цэн,”(Ensign or Liahona, May 2016, 66–67 эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 53–56).

  • Ерөнхийлөгч Томас С. Монсоны захиас дээрх Харолд Галлачэрын түүх, “The Sacred Call of Service” (Ensign or Liahona, May 2005, 55).

  • Ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорфын захиас дээрх Давидын түүх, “Алма, Амюлек хоёроос суралц” (Ensign, Nov. 2016, 73–74 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 59–62).

Заах чадвараа сайжруулах

Бурханы мэлмийгээр хар. Таныг ангийн гишүүдээ Бурханы адил харж сурахыг хичээх үед тэдний тэнгэрлэг үнэ цэн, хүч чадлыг Сүнс танд харуулах болно. Таныг ийнхүү үйлдэхэд, тэдэнд туслах таны хичээл зүтгэлийг удирдан чиглүүлэх болно (Аврагчийн арга барилаар заах нь, 6).