Ирээд, Намайг дага
6-р сарын 1–7. Алма 5–7: “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?”


“6-р сарын 1–7. Алма 5–7: ‘Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 1–7. Алма 5–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Хурга тэвэрч буй Есүс

Та нарыг мартаагүй, Жон Макноотон

6-р сарын 1–7

Алма 5–7

“Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?”

Та Алма 5–7-г уншиж байхдаа, эдгээр бүлэгт өгүүлсэн сургаалыг үлгэр жишээгээрээ харуулдаг ангийнхаа гишүүдийн талаар бодно уу. Ням гаргийн ярилцлагадаа тэднийг хамруулах арга замуудыг бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Алма 5–7-оос уншсан зүйлээ эргэн санаж, ангийнхантайгаа хуваалцах үнэнийг олох хэдэн минут гаргаж өг. Дараа нь үүнийгээ хажууд сууж байгаа хүндээ хуваалцахыг тэднээс хүс.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Алма 5:14–33

Бид зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч мөн мэдэрсээр байх ёстой.

  • Ангийн гишүүдийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь Алма 5:14–33 дахь асуултуудыг эргэн бодоход урьж болно. Та ангийн гишүүдээс эдгээр шүлгийн ямар асуулт тэдний хувьд утга учиртай болохыг хуваалцахыг хүсэх замаар эдгээрийн талаар ярилцлагыг эхлүүлж болно. Дараа нь ангийн гишүүдээс бүлгээр ажиллан, Алма 5:14–33-ыг уншаад, Аврагчаар болон Түүний Цагаатгалаар дамжуулан зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдрэх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж мэдэхийг хүсэж болох юм. Тэд бас зүрх сэтгэлийн өөрчлөлтөөс ирдэг адислалыг хайж болно. Алмагийн дүрсэлсэн өөрчлөлтийг тайлбарлахын тулд өөр ямар ямар зүйрлэлийг ашигласан байна вэ? (Жишээ нь, Иохан 3:1–7; 2 Коринт 5:17; Дэйл Г. Рэнланд, “Зүрх сэтгэлийнхээ хүчирхэг өөрчлөлтийг хадгалах нь,” Ensign, Nov. 2009, 97–99 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 112–114-ийг мөн үзнэ үү. Бид зүрх сэтгэлийн өөрчлөлтийг амьдралынхаа турш хэрхэн хадгалж болох вэ? (Алма 5:26-г үзнэ үү).

    Зураг
    Орныхоо хажууд залбирч байгаа охин

    Бид Бурханд хандсанаар “зүрх сэтгэлийн өөрчлөлтийг” мэдэрдэг.

Алма 5:44–51

Бид Ариун Сүнсээр дамжуулан Аврагчийн болон Түүний сайн мэдээний тухай өөрсдийн гэрчлэлийг олж авч чадна.

  • Ангийн тань гишүүд Алмагийн адил Аврагчийн тухай болон Түүний сайн мэдээний талаар өөрсдийн гэрчлэлтэй болсон байж мэднэ. Та Алма Сүнсээр дамжуулан гэрчлэлээ хүлээн авсан гэдгийг ангийнхандаа олж мэдэхэд нь туслахын тулд дээр нь Гэрчлэл гэж бичсэн цаасыг тарааж болно. Ангийн гишүүд хоёр хоёроороо ажиллан, Алма 5:44–51-ийг уншиж, эдгээр шүлгээс мэдэж авсан зүйлсээ ашиглан, гэрчлэлийн “жор” бичиж болно. Жишээлбэл, тухайн жорын “найрлага” нь бидний гэрчлэлийг бүрдүүлдэг үнэнүүд байж болох юм. Жорын “заавар” нь бидний гэрчлэлтэй болохын тулд хийх хэрэгтэй зүйлс байж болно. (Зарим санааг авахын тулд ахлагч Дийтр Ф. Угдорфын “Нэмэлт эх сурвалж” дахь захиасыг үзнэ үү.) Тэд өөрсдийн эсвэл судар дээрх бусдын туршлагаас ямар “найрлага”-ыг болон “зааврууд”-ыг жордоо нэмж болох вэ? Хоёроороо ажиллан олж мэдсэн зүйлсээ болон үнэнийг гэрчлэх Ариун Сүнсийг урин авчрахын тулд юу хийж байгаагаа хуваалцахад урь.

Алма 6

Гэгээнтнүүдийн хувьд бид Бурханы үгийг сонсож, Түүний ажлыг хийхээр цуглардаг.

  • Гэгээнтнүүд нэгэн бие болж хамтдаа цугларахын ач холбогдлын талаар ангийн гишүүдэд сануулахын тулд та тэдний таньдаг нэг хүнийг сүмд явах нь чухал биш гэж боддог хэмээн төсөөлөн бодоход урьж болно. Энэ хүнд сүмд харьяалагдсанаар хүлээн авдаг зарим адислалын талаар заахын тулд Алма 6-аас юу хуваалцаж болох вэ? Бид Алмагийн дүрсэлсэн цугларалтын зорилгыг хэрхэн сайн биелүүлж чадах вэ?

Алма 7:7–16

Аврагч бидний нүгэл, өвчин шаналал, зовлон зүдгүүрийг Өөр дээр авсан.

  • Танай ангид Алма 7:7–16-д Алмагийн заасан зүйлийг буюу Аврагч бидний гэм нүглийг Өөр дээрээ авахын зэрэгцээ өвчин шаналал, зовлон зүдгүүр, өвчин эмгэг, сул дорой байдлыг ч мөн адил авсан гэдгийг яаралтай мэдэх хэрэгтэй хүн байж болно. Та тэдэнд үүнийг олж мэдэхэд хэрхэн туслах вэ? Та самбарт хүснэгт зураад, Аврагч ямар зовлон туулсан бэ? мөн Аврагч яагаад зовж шаналсан бэ? гэсэн гарчгуудыг бичиж болно. Ангийн гишүүд Алма 7:7–16-г уншсаныхаа дараа хүснэгтийг бөглөж болно. Аврагчийн амьдралынхаа турш туулсан бусад зүйлийг бодож үзэх нь мөн тустай байж болох юм (“Нэмэлт эх сурвалж” дахь жишээнүүдийг үзнэ үү).

  • Алма 7:7–16-д Алмагийн заасан зүйлсийг ярилцсаныхаа дараа ангийн гишүүд Аврагч тэднийг дэмжин, өөрөөр хэлбэл тэдэнд тусалж байсан туршлагуудаасаа хуваалцаж болно (Есүс Христ биднийг хэрхэн дэмждэг жишээнүүдийг харах бол “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү). Та мөн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн дараах эшлэлийг хуваалцаж болно. “Бидний Аврагч Өөрийгөө ‘бүх зүйлийн доор бууж ирсэн’ (С& ба Г 88:6) хэмээн илчилсэн. … Тэрээр бүхнээс доогуур буусан учраас зовлон шаналлаа даван туулахад маань хэрэгтэй хүч чадлыг бидэнд өгөхийн төлөө мөн биднийг өргөхийн тулд төгс байдлаар байр сууриа эзэлсэн хэмээн бид хэлж болох юм. Бид ердөө гуйх л хэрэгтэй” (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” Ensign, Nov. 2015, 64 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53).

  • Гэтэлгэгч ирэх нь “бүгдээс илүү чухал” хэмээн Алма тунхагласан. Ангийн гишүүд өөрсдийгөө түүхэнд болж байсан хамгийн чухал үйл явдлуудыг түүхийн хичээл дээр ярилцаж байгаагаар төсөөлж болно. Тэд Алмагийн 7-р шүлэг дэх мэдэгдлийг дэмжих ямар эшлэлүүдийг Алма 7-оос хуваалцаж болох вэ? Алма Аврагчийг ирэхэд хүмүүсээ бэлтгэхийн тулд тэдэнд ямар зөвлөгөө өгсөн бэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг Алма 8–12-ыг уншихад урамшуулахын тулд эдгээр бүлэгт хоёр эр хүний тухай өгүүлдгийг хэлж болно. Нэг нь сүмд сонирхолгүй, нөгөө нь хүчтэй хавчин дарлагч байсан ч хоёул итгэлээ зоригтой хамгаалагчид болсон юм.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Өөрийн гэсэн гэрчлэлтэй болох нь

Ахлагч Дийтр Ф. Угдорф “Ариун Сүнсний гэрчлэл дээр үндэслэсэн хувийн гэрчийг хүлээн авах” дараах сүнслэг загварыг өгсөн.

Нэгдүгээрт: Итгэх хүсэлтэй бай. Мормоны Номд биднийг урамшуулан, ‘Та нар бүр миний үгсийг туршин, сэрж мөн чадвараа сэргээх аваас, мөн итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болговол, … бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй’ (Алма 32:27) гэсэн байдаг. Хэрвээ бид итгэсэн мэт хоосон дүр үзүүлэх хүсэлгүй, харин үнэнээсээ, чин сэтгэлээсээ итгэх хүсэлтэй байвал Бурхан бидэнд тэнгэрлэгээр тусална гэж амласан.

Хоёрдугаарт: Судраас суралц. Асуултууд тавь. Тэдгээрийг судал. Хариултуудыг судраас эрж хай. Дахин хэлэхэд, Мормоны Номын бидэнд өгсөн бас нэгэн сайхан зөвлөгөө байдаг. Хэрэв та нар Бурханы үгийг хичээнгүйлэн судалснаар ‘зүрх сэтгэлд тань үр суулгагдаж болохын тулд зай тавьж өгвөөс,’ хэрэв та итгэлгүй байдлаар эсэргүүцэхгүй аваас сайн үр нь ‘та нарын цээжинд өсөж эхлэх болно.’ Сайн үр ‘[та нарын] бодгалийг тэлж,’ ‘ойлголтыг [тань] гэгээрүүлж эхлэх’ (Алма 32:28) болно.

Гуравдугаарт: Бурханы хүслийн дагуу үйлд; зарлигуудыг сахь. … Бид Христэд ирж, Түүний заасныг дагах хэрэгтэй. Аврагч бидэнд ‘Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр энэ сургаалын тухай мэднэ’ [Иохан 7:16–17; налуу бичлэг нэмэгдсэн]. …

Дөрөвдүгээрт: Тунгаан бод, мацаг барь, залбир. Бид Ариун Сүнснээс мэдлэг хүлээн авахын тулд Тэнгэрлэг Эцэгээс үүнийг асуух ёстой [Алма 5:45–46; Моронай 10:3–4-ийг үзнэ үү]” (“The Power of a Personal Testimony,” Ensign or Liahona, Nov. 2006, 38–39).

Есүс Христ ямар зовлон туулсан бэ?

Аврагч өөр ямар зовлон зүдгүүр амссан бэ?

Есүс Христ бидэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Бидний нүглийг өршөөж, гэмшлийг зайлуулдаг (Инос 1:5–6-г үзнэ үү)

  • Бусдын зүрхийг зөөллөдөг (Мозая 21:15-ыг үзнэ үү)

  • Ачаагаа үүрэхэд биднийг хүчирхэгжүүлдэг (Мозая 24:14–15-ыг үзнэ үү)

  • Бидний согогийг эдгээдэг (3 Нифай 17:6–7-г үзнэ үү)

  • Сүл доройг хүчирхэгжүүлж, биднийг тайтгаруулдаг (Ифер 12:27–29-ийг үзнэ үү)

  • Зовлон зүдгүүрийг хэтийн төлөвөөр харахад тусалдаг (С& ба Г 121:7–10-ыг үзнэ үү)

Есүс Христ бидэнд өөр ямар аргаар тусалдаг вэ?

Заах чадвараа сайжруулах

Христтэй адил багш болж сайжир. Багшийн хувьд та суралцагчдадаа Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь туслах арга замуудыг тунгаан бодох нь чухал юм. Өөрийгөө сүнслэгээр өдөөхийн тулд Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын 37-р хуудсан дээрх хувийн үнэлгээний асуултуудыг ашиглахыг бодож үзнэ үү.