Ирээд, Намайг дага
10-р сарын 12–18. 3 Нифай 20–26: “Та нар Гэрээний хүүхдүүд”


“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26: ‘Та нар Гэрээний хүүхдүүд,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“10-р сарын 12–18. 3 Нифай 20–26,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2020

Зураг
Христ нифайчуудад үзэгдсэн нь

Христ нифайчуудад үзэгдсэн нь, зургийг Андрю Босли

10-р сарын 12–18

3 Нифай 20–26

“Та нар Гэрээний хүүхдүүд”

Та 3 Нифай 20–26-г судалж байхдаа, өөрийг тань удирдах боломжийг Сүнсэнд олго. Тэрээр зааж байгаа хүмүүст тань онцгой утга учиртай байж болох зарчмыг олж тогтооход тусална.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та 3 Нифай 23:1 дээрх Аврагчийн үгсийг ангийнхантай хамт уншаад, энэ долоо хоногт судруудыг уншихдаа юу олж мэдсэнийг нь тэднээс асуу. Тэд юу олж мэдсэн бэ?

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

3 Нифай 20:25–41; 21:9–11, 22–29

Хожмын өдрүүдэд Бурхан агуу хийгээд гайхамшигт ажлыг үйлдэх болно.

  • Аврагч хожмын өдрүүдэд Эцэгийнхээ хийх “агуу хийгээд гайхамшигт ажлын” (3 Нифай 21:9) талаар ярьсан. Ангийн гишүүд гэртээ эдгээр бүлгээс суралцахдаа энэхүү ажлын талаар юу ойлгож мэдсэнээ хуваалцаж болно. Дараахтай адил асуултууд яриа өрнүүлэхэд сүнслэгээр нөлөөлнө. Үүнд: Аврагч ирээдүйн өдөр юу тохиолдоно гэж хэлсэн бэ? (Ялангуяа 3 Нифай 20:30–32, 39–41; 21:22–29-ийг үзнэ үү). Тэр яагаад эдгээрийг “агуу” мөн “гайхамшигт” гэж нэрлэдэг вэ? Энэ ажил явагдаж байгаа ямар нотолгоог бид харж байна вэ? Бид үүнд хэрхэн оролцох вэ?

  • Бошиглогч Иосеф Смит Их Эзэний агуу бөгөөд гайхамшигт ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсныг олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд, та бошиглогчийн зургийг дэлгэж тавиад, ангийнхныг 3 Нифай 21:9–11-ийг уншин, Иосеф Смитийн амьдрал, тохинууллыг санагдуулж байгаа үгсийг олоход урь. Жишээлбэл, Их Эзэн хэрхэн “харийнханд [сайн мэдээг] авчрах хүчийг түүнд өгсөн” бэ? (11-р шүлэг). Иосеф Смитийн тохинуулал Аврагчаар урьдаас хэлэгдсэн гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (мөн 2 Нифай 3-ыг үзнэ үү).

  • Түүнчлэн 3 Нифай 20:25–27-г хамтдаа унших нь эдгээр бүлэгт урьдаас хэлэгдсэн агуу ажлын нэг хэсэг болохоо олж харахад ангийн гишүүдэд тусална. Хэрэв шаардлагатай бол, бид Их Эзэнтэй гэрээ байгуулахдаа Абрахамын үр сад болдог гэдгийг та онцлон хэлж болох юм. Бид Абрахамын удмын хувьд “дэлхийн бүх үндэстнүүдийг” (25-р шүлэг) хэрхэн адисалж чадах вэ? Ангийн гишүүд “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг уншихдаа энэ асуултын талаар тунгаан бодож, бодол сэтгэгдлээ хуваалцаж болно.

3 Нифай 23; 26:1–12

Аврагч биднээс судруудыг судлаасай хэмээн хүсдэг.

  • Аврагчийн нифайчуудтай харилцсан харилцаа судруудын талаар ямар бодолтой байдаг талаар нь юуг харуулж байна вэ? Энэ тухай олж мэдэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэдний хагасыг 3 Нифай 23-ыг, нөгөө хагасыг нь 3 Нифай 26:1–12-ыг уншихыг хүсэж болно. Тэгээд тэд олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно. Түүнчлэн тэд судрууд бидэнд чухал гэдгийг хэрхэн Их Эзэнд харуулах талаар саналаа хуваалцаж болох юм. Жишээлбэл, судруудыг судлах, зөвхөн унших хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ? (3 Нифай 23:1-ийг үзнэ үү).

3 Нифай 24:1–6

Их Эзэн хайлагчийн гал лугаа адил юм.

  • 3 Нифай 24:1–6-ийн талаар ярилцахад тань үзүүлэн нэмэр болно. Жишээлбэл, таныг мөнгөн зоос юм уу саван үзүүлэхэд, ангийн гишүүд эдгээр зүйл нь Аврагчтай болон Түүний зорилготой хэрхэн холбогдож байгааг олж мэдэхээр уг шүлгүүдийг уншиж болох юм. Түүнчлэн та “Нэмэлт эх сурвалж” дээрээс мөнгө хайлуулах болон хувцас угаагчийн савангийн талаарх тайлбарыг ангийнхантай хуваалц. Эсвэл “The Refiner’s Fire” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзүүлж болно. Их Эзэн хэрхэн “хайлагчийн гал лугаа адил, мөн хувцас угаагчийн саван лугаа адил” байдаг вэ? (2-р шүлэг). Аврагч биднийг хэрхэн цэвэршүүлдэг талаар эдгээр жишээ бидэнд юу зааж байна вэ?

3 Нифай 24:7–18

Бурхан Өөрт нь эргэж ирдэг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг.

  • Та 3 Нифай 24:8–12 дээрх аравны нэгийн талаарх заавар нь 7-р шүлэг дэх “Бид хэрхэн [Их Эзэнд] эргэж очих билээ?” гэдэг асуултын хариу юм гэдгийг онцлон хэлж болно. “[Их Эзэнд] эргэж очих,” аравны нэг төлөх хоёр хоорондоо ямар уялдаа холбоотой вэ? Ангийн гишүүд аравны нэгийг төлснөөрөө 10–12-р шүлэгт жагсаасан адислалуудыг хэрхэн хүлээн авснаа хуваалцаж болох юм. Аравны нэгээ төлөх нь хэцүү байгаа хүнд эдгээр үнэн хэрхэн тустай байж болох вэ?

  • 3 Нифай 24:13–15 дээр дүрслэгдсэн ямар хандлага өнөөгийн дэлхийд түгээмэл байдаг вэ? Зарлигуудыг сахидаггүй хүмүүсийн хувьд амьдрал илүү амар байдаг гэж бодож байгаа хүнд юу гэж хэлэх талаараа хуваалцахад ангийн гишүүдийг уриал. 3 Нифай 24-т өгүүлснээр, Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг хэрхэн адисалдаг вэ? Түүнчлэн та тэднийг 3 Нифай 22 дээрээс жишээнүүдийг олоход урамшуулж болох юм. (Мөн Мозая 2:41; Алма 41:10-ыг үзнэ үү.)

3 Нифай 25:5–6

Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх ёстой.

  • Зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ хандуулах гэдэг нь юу гэсэн үг болохыг харуулахын тулд та ангийн нэг гишүүнийг буруу харж зогсоод, ангийнхаа гишүүдийн талаар санаж байгаа зүйлээ дүрслэн хэлэхийг (хэн хаана сууж байгаа, хэн юу өмсөж байгаа гэх мэт) урьж болно. Дараа нь тэр ангийнхан руугаа хараад, үйлдлээ дахин хийж болно. Энэ жишээ нь ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ хандуулах талаар бидэнд юу зааж байна вэ? Ангийн гишүүд 3 Нифай 25:5–6-г уншсаныхаа дараа зүрх сэтгэл нь хэрхэн өвөг дээдэс рүүгээ эргэсэн талаар хуваалцаж болох юм. Та түүнчлэн тойргийн ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхийг гэр бүлийн түүхийг хийх арга замыг танилцуулахад урьж болно. Энэ ажил нь “Нэмэлт эх сурвалж” хэсэгт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дүрслэн хэлсэн Израилын цугларалттай хэрхэн холбоотой вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Бид 3 Нифай 274 Нифай дээрээс “Бурханы мутраар бүтээгдсэн бүх хүмүүсийн дундах [хамгийн аз жаргалтай хүмүүсийн]” (4 Нифай 1:16) талаар уншдаг. Эдгээр бүлгийг унших нь өөрсдөдөө болон гэр бүлдээ хэрхэн аз жаргалыг олох тухай мэдэхэд бидэнд тусална гэдгийг санал болго.

Зураг
эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Та нар ямар нэгэн том, агуу, сүрлэг үйлсийн хэсэг байж чадна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Энэ бол гарцаагүй хожмын өдрүүд бөгөөд Их Эзэн Израилыг цуглуулах ажлаа яаравчлуулж байна. Тэрхүү цугларалт өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл юм. Хэр хэмжээ, ач холбогдол, сүр жавхлангийн хувьд юутай ч харьцуулшгүй. Хэрэв та нар сонговол мөн та нар хүсвэл үүний нэгэн томоохон хэсэг байж чадна. Та нар том, агуу, сүрлэг нэгэн үйлсийн томоохон хэсэг байж чадна.

Бид цугларалтын тухай ярихдаа дараах гол үнэнийг хэлж байгаа юм. Хөшигний хоёр талд байгаа буюу Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг хөшигний хоёр талд сонсох эрхтэй гэсэн суурь үнэнийг хэлж байгаа юм.

… Үүнийг тунгаан бодоорой. Энэ гараг дэлхий дээр амьдарч байсан бүх хүн дотроос гагцхүү бид энэхүү эцсийн бөгөөд агуу цугларалтын үйл явдалд оролцож байгаа. Юутай их сэтгэл хөдлөм гээч! …

Энэ цугларалт та нарын хувьд хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ бол та нарын дэлхий рүү ирэх болсон тэрхүү зорилго юм” (“Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт , 2018 оны 6-р сарын 3], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Цэвэршүүлэгдэн, ариусгагдах нь.

Мөнгө нь бусад бодистой холилдсон хүдрийн баяжмалаас олддог. Эрт дээр үед мөнгө хайлагч нь маш халуун хэмд халаасан зууханд хүдрийг хийж, мөнгийг нь салгаж авдаг байв. Энэ нь хог хаягдлыг (хэрэггүй, цэвэр бус эрдсийг) нь хайлмал хүдрийн гадаргуу дээр гарч ирэхэд хүргэдэг. Хайлагч уг хог хаягдлыг зорон авч, онцгой өнгөөрөө ялгардаг байсан цэвэр мөнгөн бодисыг нь авч үлддэг байв.

Хувцас угаагч бол даавууг угааж, цайруулдаг хүн. Даавууг “хувцас угаагчийн савантай” усанд дүрдэг байсан ба энэ нь тос, шороог цэвэрлэх зориулалттай байв. Уг даавууг усанд дэвтээж байхдаа хувцас угаагч хүн бохир хирийг нь арилгахын тулд даавууг нүдэж, үрдэг байсан. (“Refiner’s Fire and Fuller’s Soap,” New Era, June 2016, 6–7-г үзнэ үү.)

Заах чадвараа сайжруулах

Хичээлүүдийг заах биш, харин хүмүүст заа. “Хүмүүст хэрхэн хандах нь тэдэнд заахтай адил чухал зүйл юм. Зарим үед бид хичээлээ танилцуулахад анхаарлаа хэт хандуулах нь зааж байгаа хүмүүстээ хайраа илэрхийлэхэд саад болдог. Хэрэв танд иймэрхүү зүйл тохиолдвол хамгийн чухал зүйл дээр хэрхэн анхаарлаа хандуулж болох талаар бодож үз” (Аврагчийн арга барилаар заах нь, 6).