Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 24

Их Эзэний элч Хоёр дахь Ирэлтэнд зориулан замыг бэлтгэх болно—Христ шүүхээр суух болно—Израил аравны нэг болон өргөлийг төлөхөөр зарлиг болгогдов—Дурсамжийн ном хадгалагдав—Малахийн 3 дугаар бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөнхүү улиран тохиох дор тэрбээр Малахид Эцэгийн өгсөн, тэрбээр өөрөө тэдэнд хэлэх үгсийг бичихийг тэдэнд зарлиглав. Мөнхүү улиран тохиох дор тэдгээр нь бичигдсэний дараа тэрбээр тэдгээрийг тайлбарлав. Мөн эдгээр нь тэдэнд түүний хэлсэн үгс билээ, хэлсэн нь: Эцэг тийн Малахид хэлж өгүүлсэн нь—Болгоогтун, би өөрийн элчийг илгээх болно, мөн тэрбээр миний өмнө замыг бэлтгэж, мөн та нарын эрэлхийлэх тэрхүү Их Эзэн, бүр түүнд баясах та нарын гэрээний тэрхүү элч гэнэт өөрийн ариун сүмд ирэх болно; болгоогтун, тэрбээр ирэх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг ажгуу.

2Гэвч хэн түүний ирэлтийн өдрийг тэсвэрлэж, мөн түүнийг хүрч ирэхэд хэн зогсоогоороо үлдэж чадах билээ? Учир нь тэрбээр хайлагчийн гал лугаа адил, мөн хувцас угаагчийн саван лугаа адил болой.

3Мөн тэрбээр мөнгө хайлагч мөн цэвэршүүлэгч лугаа адил суух болно, мөн тэд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөж болохын тулд тэр Левийн хөвгүүдийг цэвэршүүлнэ, мөн тэднийг алт болоод мөнгө лугаа адил ангижруулан цэвэршүүлэх болно болой.

4Тэгээд Иудейн мөн Иерусалимын өргөл Их Эзэнд, эртний өдрүүдийнх шиг, мөн урьдын жилүүдийнх шиг таалагдах болно.

5Мөн би та нарын дэргэд шүүхээр ирэх болно; мөн би илбэ шидтэнгүүдийн эсрэг, мөн садар самууныг үйлдэгчдийн эсрэг, мөн хуурамч ам тангараг тавигчдын эсрэг, мөн хөлслөгчдийнхөө цалин хөлсөөр нь дарлан хавчдаг, бэлэвсэн мөн эцэггүйг дарлан, мөн харь нэгэнд туслахаас татгалзан, мөн надаас үл эмээдэг тэдний эсрэг би шуурхай гэрч байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

6Учир нь би бол Их Эзэн, би өөрчлөгддөггүй; тиймийн тул Иаковын хөвгүүд та нар шатаагдаагүй.

7Бүр эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар ёслолуудаас минь зайцан явсан, мөн тэдгээрийг дагаагүй. Надад эргэж ир мөн би та нарт эргэж очих болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг. Гэвч: Бид хэрхэн эргэж очих билээ?хэмээн та нар хэлдэг.

8Хүмүүн Бурханыг дээрэмдэх үү? Гэсэн ч та нар намайг дээрэмдсэн билээ. Гэвч: Бид хэрхэн таныг дээрэмдэв? хэмээн та нар хэлдэг. Аравны нэг болон өргөлүүдээр.

9Та нар зүхлээр зүхэгдсэн, учир нь та нар, бүр энэ бүхэл үндэстэн намайг дээрэмдсэн билээ.

10Өргөөнд минь хүнс байж болохын тулд та нар аравны нэг болох бүхнийг агуулахад авчирцгаа; мөн эдүгээ, үүнийг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол би тэнгэрийн цонхнуудыг нээж, мөн та нарын дээр адислалыг цутгах эсэхийг үүгээр намайг сорь хэмээн Түмний Их Эзэн хэллээ.

11Мөн би та нарын тусын тулд залгигчийг зэмлэх болно, мөн тэрбээр газар дахь үр жимсийг тань устгахгүй; бас мөчир чинь ч цагаас өмнө жимсээ талбайд унагахгүй хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

12Мөн бүх үндэстэн та нарыг адислагдсан хэмээн дуудах болно, учир нь та нар таатай сайхан нутаг байх болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг.

13Та нарын үгс миний эсрэг хүчтэй байсан хэмээн Их Эзэн хэлдэг. Гэсэн ч та нар хэлдэг: Таны эсрэг бид юу ярьсан билээ

14Та нар хэлдэг: Бурханд үйлчлэх нь хоосон, мөн түүний ёслолуудыг дагалаа гээд мөн бид Түмний Их Эзэний өмнө гашуудал дүүрэн алхсан гээд ямар ашиг байх билээ

15Мөн эдүгээ бид бардам тэднийг аз жаргалтай хэмээдэг; тийм ээ, тэд ёс бусыг үйлддэг, тэд дэгжсэн; тийм ээ, Бурханыг өдөөх тэд бүр чөлөөлөгдсөн байдаг.

16Тэгээд Их Эзэнээс эмээх тэд ойр ойрхон нэг нэгэнтэйгээ ярьж мөн Их Эзэн анхаарч мөн сонссон бөлгөө; мөн Их Эзэнээс эмээх мөн түүний нэрийг бишрэн бодох тэдний төлөө дурсамжийн ном түүний өмнө бичигдсэн бөлгөө.

17Мөн би үнэт чулуунуудаа цуглуулах тэр өдөр тэд минийх байх болно; мөн өөрт нь үйлчлэх хүүгээ энэрэх хүмүүний адил би тэднийг энэрэн хэлтрүүлэх болно гэж Түмний Их Эзэн хэлдэг.

18Тэгээд та нар эргэж ирэн мөн зөв шударгыг үйлдэгчид мөн ёс бусыг үйлдэгчдийн хоорондох, Бурханд үйлчилдэг мөн түүнд үйлчилдэггүй тэдний хоорондох ялгааг олж харах болно.