Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 35: Нас барагсдын гэтэлгэл


Бүлэг 35

Нас барагсдын гэтэлгэл

“Аугаа Иехова … амъд байгаа хүмүүс болон нас барагсдын алъ алиных нъ байдлыг мэддэг бөгөөд тэдний гэтэлгэлийн тухай хангалттай нөхцөлийг бий болгосон юм.”

Иосеф Смитийн амьдралаас

Бошиглогч Иосеф Смитийн үйлчлэлийн эхний үед нас барагсдын авралын сургаал илчлэгдэхэд бэлтгэхэд тусалсан нэг явдал түүнд тохиолджээ. 1823 оны арваннэгдүгээр сард Люси Мак Смит, эцэг Иосеф Смит нарын ууган хүү Алвин Смит гэнэт хүндээр өвчилж хэвтэрт оржээ. Алвин бол 25 настай, хүдэр чийрэг, чадварлаг залуу байсан бөгөөд шаргуу ажилладаг байсан нь гэр бүлийнхээ санхүүгийн тогтвортой байдалд чухал хувь нэмэр оруулдаг байв. Ээж нь түүнийг “өгөөмөр, уужуу сэтгэл нь” “байгаа газраасаа”1 орчныхоо хүмүүсийг цаг тутам адисалж байдаг, “хосгүй нинжин сэтгэлтэй залуу” хэмээн дүрсэлсэн ажээ.

Алвин амьд явах хоног нь дуусч байгааг мэдээд дүү нараа дуудаж, хүн бүртэй ярьсан гэдэг. Бараг 18 хүрч байсан боловч алтан ялтсуудыг аваагүй байсан Иосефт Алвин хэлсэн нь, “Айлын сайн хүү нь байж, цэдгүүдийг олж авахын төлөө чадах бүхнээ хийгээрэй гэж би чамаас хүсч байна. Өөрт чинь өгсөн заавар, зарлиг бүрийг сахихад итгэлтэй бай. Ах чинь дүүгээсээ хагацах цаг нь болжээ. Гэвч чамд үзүүлж байсан ахынхаа үлгэр жишээг санаж яв. Бас дүү нартаа сайн үлгэр дуурайл үзүүл.”2

Алвиныг нас барахад тэднийхэн Нью-Йоркийн Пальмира дахь нэгэн пресбитриен үйлчлэгчээс түүний оршуулга дээр ёслол үйлдэхийг хүссэн аж. Алвин энэ үйлчлэгчийн цугларалтын гишүүн биш байсан болохоор тэр аврагдаж чадахгүй гэдгийг тэрээр ёслол үйлдэхдээ хэлсэн гэнэ. Иосефын эрэгтэй дүү Виллям Смит дурссан нь: “Нөгөөх [Үйлчлэгч]… [Алвин] сүмийн гишүүн байгаагүй учраас тамд очсоныг ихэд итгэлтэйгээр дотночлон хэлэв. Гэвч тэрээр сайн залуу байсан болохоор аав түүний үгэнд дургүй байв.”3

Алвиныг нас барснаас хойш олон жилийн дараа 1836 оны нэгдүгээр сард Иосеф Смит селестиел хаант улсын тухай нэг үзэгдэл хүлээн авчээ. Уг үзэгдэлд тэрээр эл хаант улсыг өвлөн авсан Алвиныг аав ээж хоёртойгоо хамт харсан ажээ. Иосеф, “Их Эзэн Израилыг цуглуулахын тулд гараа хоёр дахь удаад сунгахаас өмнө [Алвин] энэ амьдралыг орхисон хийгээд нүглүүдийн ангижралын тулд баптисм хүртээгүйг хараад, тэрээр хэрхэн энэ хаант улсад өв хүлээн авсанд гайхшрав” (С ба Г 137:6). Их Эзэний дуу хоолой Иосефт ирж, хэлсэн нь:

“Энэ сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан тэд бүгд, үүнийг хүлээн авч болох тэд, хэрэв үлдэх нь тэдэнд зөвшөөрөгдсөн аваас, Бурханы селестиел хаант улсыг өвлөгчид байх болно; тэрчлэн үүнээс хойш үүний тухай мэдлэггүйгээр нас барах тэд бүгд, үүнийг зүрх сэтгэлээрээ хүлээн авч болох тэд уг хаант улсыг өвлөгчид байх болно; учир нь Их Эзэн бибээр бүх хүмүүнийг ажлуудынх нь дагуу, зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу шүүх болно” (С ба Г 137:7-9).

1840 оны 8-р сарын 15-нд Бошиглогч Иосеф Смит Наувуд нэг оршуулга дээр номлохдоо нас барагсдын авралын тухай сургаалыг анх удаа олон нийтэд заажээ. Тэнд байсан Симон Бейкерийн өгүүлснээр Бошиглогч, “Есүс Христийн Сайн мэдээ агуу баяслын баярт мэдээг” авчирсныг гэрчилснээр эхэлсэн ажээ. Тэрээр 1 Коринт 15-ын ихэнхийг уншаад, “Нас барагсдын төлөө хийх баптисмыг ойлгодог хүмүүст Төлөөлөгч хандан ярьжээ. Учир нь энэ нь тэдний дунд хэрэгжиж байсан аж” хэмээн тайлбарлажээ. Дараа нь тэрээр “эдүгээ хүмүүс энэ амьдралаас хорвоог орхисон найз нарынхаа төлөө үйлдэж болохыг, мөн авралын төлөвлөгөө нь Бурханы хуулийн шалгууруудыг дуулгавартай дагах хүсэлтэй бүх хүмүүсийг аврах зорилготойг ярьсан ажээ.”4

Энэхүү оршуулга дээр үг хэлснээс хойш сарын дараа Бошиглогч, хүндээр өвчилж, амьсгал хураадгийн даваан дээр байсан аавтайгаа очиж уулзав. Бошиглогч нас барагсдын төлөө үйлдэх баптисмын сургаалын талаар аавтайгаа ярилцахад эцэг Смитийн бодол санаа хайртай Алвин дээр нь төвлөрөх болсон гэнэ. Уг ажлыг Алвины төлөө “тэр даруй” хийхийг эцэг Смит хүссэн аж. Тэрээр амьсгал хураахаасаа хэдхэн минутын өмнө Алвиныг харснаа хэлжээ.5 Хайрум, ах Алвиныхаа төлөө баптисмын ёслол хүлээн авсан учир Смитийнхэн 1840 оны сүүлчийн хэсэгт үлэмж баяртай байлаа.

Иосеф Смитийн сургаалаас

Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд бүх хүнийг хүлээж авсан хуулийнх нь дагуу шүүх болно.

“Хүн төрөлхтний гэр бүлийг аврахтай холбоотой Бурханы аугаа төлөвлөгөөг бидний амьдарч байгаа үеийн мэргэд, оюун ухаантнууд гэгдэгч хүмүүс маш бага ойлгодог. Авралын төлөвлөгөө болон Бүхнийг Чадагчийн [шалгуурууд], тэнгэрийн төлөө хийх зайлшгүй бэлтгэл, хорвоог орхин одсон сүнснүүдийн нөхцөл байдал, аз жаргал, зовлон зүдгүүр нь хүмүүний ариун журам болон гэм буруу ялгаатай байдгаас улбаалсан зөв шударга байдал болон алдсын үр дагавар болох талаар хүмүүсийн үзэл бодол өөр бөгөөд хоорондоо зөрчилтэй байна.…

… Хүн төрөлхтний нэг хэсэг нь нөгөө хэсгээ нигүүлсэнгүй бишээр шүүн, буруутгаж байхад, ертөнцийн Аугаа Эцэг хүн төрөлхтний бүх гэр бүлийг эцэг ёсны хайр халамжаар анхааран харж байдаг билээ. Тэрээр хүмүүсийг Өөрийнхөө үр сад гэж үзэн, аливаа аминч санаа бодолгүй байдаг нь хүмүүний үрсэд нөлөөлж, ‘Өөрийнхөө нарыг хорон муу болоод сайн хүмүүс дээр мандуулж, зөвт болоод зөвт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм’ [Матай 5:45]. Тэрбээр шүүлтийн эрх мэдлийг гартаа барьж байдаг билээ. Тэр бол ухаалаг хууль тогтоогч бөгөөд бүх хүмүүсийг хүмүүний явцуу, аминч үзлээр биш, харин, ‘махан биеэр үйлдсэн сайн болоод муу үйлсийн дагуу,’ эдгээр нь Англи, Америк, Испани, Турк, эсвэл Энэтхэгт үйлдэгдсэн байна уу гэдгийг харгалзах гүйгээр шүүх болно. Тэрээр хүмүүсийг, ‘тэдэнд байхгүй юмаар нь биш харин тэдэнд байгаа юмных нь дагуу шүүнэ.’ Хуульгүйгээр амьдарч байсан хүмүүсийг хуульгүйгээр шүүх болно. Түүнчлэн хуультай байсан хүмүүс уг хуулиараа шүүгдэх болно. Аугаа Иеховагийн мэргэн ухаан хийгээд оюун билэгт бид эргэлзэх хэрэггүй. Тэрбээр бүх үндэстнүүдийг өөр өөр ажил үйлс, оюун билгийг олж авдаг тэдний арга хэлбэр, зөв мэдээлэл олж авахад тэдэнд хүртээмжтэй байдаг арга хэрэгсэл, хүмүүний гэр бүлийн талаарх Өөрийнхөө нууд төлөвлөгөөний дагуу, тэдний удирдагддаг хуулиудаар нигүүлсэнгүйгээр шүүх болно. Тийнхүү Бурханы төлөвлөгөө мэдүүлэгдэж, нууц байсан ирээдүй ил болоход, Газар Дэлхийн Шүүгч зөвийг үйлдсэнийг бид бүгд эцсийн эцэст хүлээн зөвшөөрөх болно [Эхлэл 18:25-ыг үз].”6

“Бурхан хүмүүсийг тэдэнд Өөрийнхөө өгсөн гэрлийг хэр хэн ашигласны дагуу шүүнэ.”7

“Хүмүүс өөртөө байхгүй юмны төлөө бус, харин өөртөө байгаа юмсын төлөө хариуцлага хүлээх болно.… Өөрсдийг нь энэрэнгүйгээр бүтээгчээс ирдэг бүх гэрэл болоод оюун билэг хүмүүст их ч байна уу, бага ч байна уу ялгаагүй, мөнхүү тэр гэрэл болон оюун билгээр, шударгаар шүүгдэх болно … Тэд дуулгавартай байж, зөвхөн өөрсдөд нь өгөгдсөн тэр зүйлээр төгөлдөржиж байх шаардлагатай. Учир нь хүн зөвхөн талхаар төдийгүй харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг билээ.”8

Аврагч, Есүс Христ уучлал, чөлөөлөлтийн боломжийг амьд байгаа хүмүүс болон нас барагсад аль алинд нь санал болгодог.

“Христэд итгэгч үндэстнүүдийн үхлийн дараах байдал нь гүн ухаантан болон лам хуврагуудын бүхий л мэргэн ухаан, авьяас билгийг сорьсон сэдэв бөгөөд үхлийн дараа хүмүүний хувь тавилан эргэлтгүйгээр эцэслэн шийдэгдэж, тэрээр нэг бол мөнхийн аз жаргалын байдалд, нэг бол мөнхийн гаслан зовлонгийн байдалд орно. Хэрэв хүн Бурханы тухай мэдлэггүйгээр нас барвал, түүний шийтгэл, зовлон гаслан огтхон ч зөөлрөхгүй, харин үүрд мөнхөд зүхэгдэнэ, эсвэл чөлөөлөгдөх нууцхан найдварт нь эцэс төгсгөл байдаггүй гэсэн үзэл бодол ерөнхийдөө давамгайлж байна. Эл зарчмыг нийтээр зөвшөөрдөг ч, энэ нь Ариун Судрын гэрчлэлтэй зөрчилдөж байгааг бид мэднэ. Учир нь бүх төрлийн нүгэл болон ариун зүйлсийг гутаан доромжилбол, гутаан доромжилсон тэр зүйлээрээ хүмүүн уучлагдана, харин Ариун Сүнсийг гутаан доромжилбол, энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдахгүй хэмээн бидний Аврагч хэлсэн нь ирэх дэлхийд [Ариун Сүнсний эсрэг] гутаан доромжлохоос бусад нүглүүд уучлагддагийг харуулж байна [Матай 12:31-32; Марк 3:28-29-ийг үз].

Петр бас бидний Аврагчийн талаар хэлэхдээ, ‘Тэрээр явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. Ноагийн өдрүүдэд Бурханы тэвчээр хүлээсээр байхад эдгээр сүнснүүд урьд нь дуулгаваргүй байв’ (1 Петр 3:19, 20) гэжээ. Эндээс харахад бидний Аврагч сүнснүүдэд, Ноагийн өдрүүдээс хойш шоронд хоригдож байсан сүнснүүдэд номлосон ажээ. Харин Тэрээр тэдэнд юу номлож байсан юм бол? Тэд тэндээ үлдсэн хэрэг үү? Мэдээж үгүй! Түүний Өөрийнх нь үг үүнийг нотолж байна. ‘Тэр намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах дарамтанд байгсдыг чөлөөлөхийн тулд болой’ (Лук 4:18). Исаиад бас, ‘энэ нь гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм’ (Исаиа 42:7) гэжээ. Эндээс харахад Тэрээр зөвхөн тэдэнд номлож байсан төдийгүй бас тэднийг чөлөөлөх буюу шоронгоос гаргахын тулд явсан нь нотлогдож байна.…

“Агуу Иехова авралын төлөвлөгөө болон газар дэлхий оршин тогтнохоос өмнөх үүнтэй холбоотой үйл явдлуудыг бүхэлд нь, ‘өглөөний одод хамтдаа дуулцгааж’ [Иов 38:7] баярлан байсныг бясалган тунгаажээ. Түүнтэй хамт өнгөрсөн, одоо, ирээдүй байсан буюу байгаа бөгөөд ‘эдүгээ’ гэдэг нь мөнхийн ойлголт юм. Тэрээр Адамын уналт болон балар эртний [Их Үерээс өмнө амьдарч байсан хүмүүсийн] алдсыг, хүмүүний гэр бүл, тэдний сул дорой тал болон хүч чадлыг, хүч болон алдар сууг, урвалт, гэмт хэрэг, зөв шударга байдал болон гэм нүгэлтэй холбоотой алдсуудыг нь нэгд нэгэнгүй мэддэг байсан. Тэрээр хүмүүний уналт болон түүний гэтэлгэлийг тал бүрээс нь тунгаан бодсон. Тэрбээр авралын төлөвлөгөөг мэддэг, түүнийг заадаг байв. Тэрээр бүх үндэстнүүдийн нөхцөл байдал, тэдний хувь тавиланг мэддэг байлаа. Тэрбээр Өөрийнх нь хүсэл зөвлөсний дагуу бүх юмст тушаадаг байлаа. Тэрээр амьд байгаа хүмүүс, нас барагсдын нөхцөлийг аль алиныг нь мэддэг бөгөөд тэдний гэтэлгэлийн нөхцөлийг ялгаатай байдал болон Бурханы хаант улсын хуулиудын дагуу энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч тодорхой болгосон юм.”9

Бурхан амьд байгаа болон нас барсан бүх хүнд төгс шударга, нигүүлсэнгүй юм.

“Зарим хүмүүс Бурханы шударга ёс, шүүлт, нигүүлслийг бий болгодог гэсэн санаа нь оюун билэгг хүний хувьд хэтэрхий мунхаг санаа юм. Жишээ нь, хөрвөлт хэмээн өөрсдийнхөө нэрлэдэг тэр зүйлийг нь хүн хийлгээгүй бол, улмаар энэ байдалдаа нас барвал тэр хүн ямар ч найдваргүйгээр тамд үүрд үлдэнэ гэж бидний хүлээн зөвшөөрдөг номлогчдоос олон нь үздэг явдал нийтлэг байна. Тамын тарчлалд өнгөрүүлэх он жилүүдэд хэзээ ч, бүр хэзээ ч эцэс төгсгөл байдаггүй гэнэ. Энэхүү мөнхийн зовлон гасланд ердөө [санамсаргүйгээр] тохиолдлоор орчих нь олонтаа байдаг аж. Ёслол гүйцэтгэж байгаа хүний гутлын үдээсийг тайлах, хүрмийг нь урах эсвэл тухайн хүний амьдардаг газрын байршил нь түүнд ирэх зүхлийн шууд бус зам буюу аврагдахгүй байх шалтгаан болдог гэнэ.

Би энд ердийн нэг жишээ татъя. Яг адилхан ёс бус, сүсэг бишрэлийг үл тоомсорлодог хоёр хүн зэрэг өвчилжээ гэж саная. Тэдний нэгнийх нь аз гийж, нас барахаас нь хэдхэн минутын өмнө нэгэн мөргөл үйлдэгч хүн түүн дээр хүрч ирэхэд тэрээр хөрвөгдсөн аж. Харин нөгөө хүн мөргөл үйлдэгч гурван өөр хүн оёдолчин, гуталчин, төмөрчинд хүн явуулсан гэнэ. Төмөрчин нь нэг хайруулын тавганд иш гагнах хэрэгтэй байж. Оёдолчин өөрт нь яаралтай хэрэгтэй байсан хүрмэнд товчны нүх гаргахаар шамдаж байж. Харин гуталчин нэг хүний гуталд нөхөөс тавих ёстой байсан гэнэ. Тэдний хэн ч цагтаа ирж чадсангүй. Нөгөөх хүн нүд аньж, тэгээд там уруу оджээ. Энэ хоёр хүний нэг нь Абрахамын цээжинд өргөмжлөгдөн, Бурханы дэргэд заларч, мөнхийн, төгсгөлгүй аз жаргалд умбасан бол, хэн нэгэн хүн гутал засах, хүрмэнд товчны нүх гаргах, хайруулын тавганд иш гагнах хэрэгтэй байснаас, түүнтэй яг адил нөхцөлд байсан нөгөөх хүн, эргэлтгүй мөнхийн зүхэл, мөнхийн гаслан, найдваргүй зовлонд унав.

Иеховагийн төлөвлөгөө ийм шударга бус биш юм. Ариун судрын үгс ч ийм [хуурмаг биш] юм. Хүмүүний гэр бүлийн авралын төлөвлөгөө ч эрүүл ухаанд харш биш юм. Ийм үзэл бодолд Бурхан зэвүүцэн хөмсөг зангидаж, тэнгэр элчүүд ичсэндээ нүүрээ нуун, ариун журамт, оюун ухаант хүн зүрх алдан жийрхэх биз ээ.

“Хүмүүний хуулиуд хүн бүрийг гавьяагаар шагнаж, өдүүлсэн хэрэгт нь тохируулан бүх хэрэгтнүүдийг шийтгэдэг бол Их Эзэн хүнээс илүү хатуу хахир биш нь лавтай юм. Тэр бол ухаалаг хууль тогтоогч мөн. Бас Түүний хуулиуд илүү зарчимч, Түүний дүрмүүд илүү шударга, Түүний шийдвэрүүд хүнийхээс илүү төгс юм. Хүн нөхрөө хуулиар шүүж, уг хуулийн заалтаар түүнийг шийтгэдэг бол тэнгэрийн Бурхан ч ‘зуурдын биед байхдаа хийсэн үйлүүдийнх нь дагуу’ [Алма 5:15-ыг үз.] шүүдэг билээ. Бурхангүйчүүд Сайн мэдээг мунхаг зүйл гэж үзэн үүнд итгээгүйн улмаас хараагдах болно гэдгийг, мөн иудейчүүд Есүст итгэхийг утга учиргүй зүйл гэж үзэн түүнд итгээгүйн улмаас бүгд хараагдах болно гздгийг хэлье. Учир нь ‘Түүнийг сонсоогүй тэд яаж Түүнд итгэх вэ? Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж номлох вэ?’ [Ром 10:14-15-ыг үз.] Чухам иймээс иудейчүүд ч, бурхангүйчүүд ч шашны янз бүрийн бүлгүүдийн зөрчилдөгч үзэл бодлыг эсэргүүцдэгээрээ бас Бурханаас илгээгдсэн аливаа гэрчлэлийг няцаадгаараа буруутай байж мэднэ. Учир нь номлогч илгээгдэхээс нааш номлож чадахгүй лугаа адил сонсогч нь ‘илгээгдсэн’ номлогчийг номлохоос [нааш] итгэж чадахгүй. Мөн тэрээр сонсоогүй юмныхаа төлөө хараагдаж таарахгүй харин хуульгүй байсныхаа төлөө хуульгүйгээр шүүгдэх болно.”10

Сайн мэдээгүйгээр нас барсан хүмүүсийн төлөө баптисм хүртэж, гишүүнээр батлуулах бидний үүрэг болон онцгой боломж мөн.

Сайн мэдээнд хамаарах адислалууд, мөн хуулийн шаардлагуудад дуулгаваргүй байхын үр дагавруудын тухай бид ярихдаа бидний өвөг дээдэст юу тохиолдоо бол? Тэд Сайн мэдээний тухай огт сонсоогүй атлаа бүгдээрээ түүнд дуулгаваргүй байсны төлөө хараагдаа болов уу? гэсэн асуултыг байнга асуудаг. Мэдээж хэрэг, үгүй шүү дээ. Харин тэд зөвхөн дэлхий дээр төдийгүй бас тэнгэрт, аугаа Иеховагийн ухаалаг үйлст байсан үүрдийн санваараар дамжин бидэнд энд байдаг онцгой боломж тэдэнд байх болно. Исаиагийн дурдсан хүмүүс [Исаиа 24:21-22-ыг үз] санваараар зочлогдож, Ноагийн өдрүүдэд дуулгаваргүй байсан хүмүүс дээр бидний Аврагч [үүрдийн Мелкизедек санваарыг хүртсэн] очиж, Сайн мэдээг тэдэнд Өөрөө шоронд заасан тэрхүү зарчмаар шоронгоосоо гарч ирэх болно. Тэд Бурханы бүх [шаардлагуудыг] биелүүлэхийн тулд, амьд байгаа найз нар нь нас барсан найз нарынхаа өмнөөс баптисм хүртэж, тийнхүү, ‘Хзн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй’ [Иохан 3:5] гзсзн Бурханы шаардлага биелзгдсзн юм. Тзд мздззж хзрзг өөрсдийнхөө төлөө бус, харин нас барагсдынхаа төлөө баптисм хүртсзн хзрзг.… Паул, зл сургаалын тухай өгүүлж, хзлзхдзз, ‘Үхзгсдийн төлөө баптисм хүртзгч нь юу хийж байгаа хзрзг вз? Хзрзв үхзгсзд ами луулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ?’ (1 Коринт 15:29) гэжээ.…

“Мөн эдүгээ Бурханы агуу зорилгууд гүйцэлдэх нь түргэн ойртож, бошиглогчдын хэлсэн бүх зүйлс биелэгдэж, Бурханы хаант улс дэлхий дээр байгуулагдан, эртний юмсын жаяг сэргээгдэж, энэхүү үүрэг болон онцгой боломжийг бидэнд Их Эзэн үзүүлж байна. Нас барагсдынхаа төлөө баптисм хүртэхийг бидэнд зарлиг болгосноор, хожмын үеийн алдар суугийн тухай: ‘Аврагч нар Есавын уулыг захирахаар Сион уул уруу өгсөж, хаанчлал Эзэнийх болно’ [Обадиа 1:21-ийг үз] гэсэн Обадиагийн үгс гүйцэлдэж байна. Эдгээр зүйлсийн тухай ойлголт судруудын үнэнтэй тохирч, хүмүүнд заасан Бурханы зам зөв болохыг нотлон, хүмүүний бүх гэр бүлийг адил тэнцүү боломжоор хангаж, зөв шударга ёсны аливаа зарчим, шударга ёс хийгээд үнэн хөг нийлэн зохицож байна. ‘Учир нь хэдийнээ өнгөрөн одсон үе бол харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлэхэд та нарт хангалттай байсан.’ ‘Учир нь, энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд хүртэл тунхаглагдсан. Ингэснээр махан биеэрээ хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм’ [1 Петр 4:3, 6.] гэсэн Петрийн үгсээр бид өндөрлөе.”11

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 455-457-ыг нэгтгэн дүгнэхдээ нас барагсдын авралын тухай сургаал Иосеф Смит болон түүний гэр бүлд хэрхэн нөлөөлснийг ажигла. Энэ сургаал өөрт чинь болон гэр бүлд чинь ямар нөлөө үзүүлсэн бэ?

  • Хуудас 458-460 дээрх Бурхан Эцэг болон Есүс Христийн тухай Бошиглогч Иосефын сургаалуудыг нэгтгэн дүгнэ. Эдгээр сургаалууд Тэнгэр дэх бидний Эцэг болон Аврагчийн тухай бодол санаанд чинь ямар арга замаар нөлөөлсөн бэ? Эдгээр сургаалууд ямар байдлаар нас барагсдын авралд холбогдох вэ?

  • Хуудас 458-459, 461-463 Бошиглогчийн сургаалуудыг унш. Бурхан хүүхдүүдээ хэрхэн шүүдэг вэ?

  • Нас барагсдын төлөө хийх баптисм бол “үүрэг болон онцгой боломж” (хуудас 463) гэж Иосеф Смит хэлжээ. Ямар утгаар энэ ажил үүрэг байдаг вэ? Энэ бол онцгой боломж гэж мэдрэгдсэн ямар туршлага танд тохиолдсон бэ? Нас барагсдын төлөөх Их Эзэний ажлыг урагш ахиулахын тулд та юу хийж болох вэ? Энэ ажилд оролцоход нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн тусалж болох вэ?

  • Нас барагсдын авралын сургаал Бурханы шударга ёсыг хэрхэн харуулдаг вэ? Энэ нь Түүний нигүүлслийг хэрхэн харуулдаг вэ? Чи энэ бүлгийг уншсаны дараа өөр сүмийн гишүүнд энэ сургаалыг хэрхэн тайлбарлах вэ?

Холбогдох судрууд: Исаиа 49:8-9; 61:1-3; Иохан 5:25; С ба Г 138:11-37

Эшлэл

  1. Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны гар бичмэл, book 4, x. 5-6, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Алвин Смит, Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1844-1845 оны гар бичмэл, book 4, х. 4, Сүмийн Архив.

  3. Виллям Смит, Э.К.Бриггс, Ж.В.Петрсонс нартай хийсэн ярилцлага, 1893 оны 10 буюу 11-р сар, анх Zion’s Ensign (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Дахин зохион байгуулагдсан Сүм, одоогийн Community of Christ-ээс нийтэлдэг тогтмол хэвлэл)-д нийтлэгджээ; Deseret Evening News-т, 1894 оны 1-р сарын 20-нд дахин нийтлэгдсэн байна, х. 2.

  4. Симон Бейкер, 1840 оны 8-р сарын 15-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэл; Journal History of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 1840 оны 8-р сарын 15. Мөн History of the Church, 4:231-ийг үз.

  5. Эцэг Иосеф Смит, Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 оны гар бичмэлд эш татжээ, х. 296, 301, Сүмийн Архив.

  6. History of the Church, 4:595-596; цэг тэмдэг шинэчлэгдсэн; “Baptism for the Dead,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 15, х. 759; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  7. History of the Church, 5:401; 1843 оны 5-р сарын 21-нд Иосеф Смитийн уншсан лекцээс Науву, Иллиной; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс.

  8. Иосеф Смитээс авга ах Силас Смитэд бичсэн захидал, 1833 оны 9-р сарын 26, Көртланд, Огайо; Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet,” 1845 оны гар бичмэл, x. 228-229, Сүмийн Архив.

  9. History of the Church, 4:596-597; эхний догол мөрний хаалтан дахь эхний бүлэг үгс эх баримт бичигт байгаа болно; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “Baptism for the Dead,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 15, х. 759-760; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв. 1918 оны 10-р сард Ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн хүлээн авсан илчлэлт, Аврагч сүнсний дэлхийд байхдаа зөв шударга сүнснүүд дээр очиж, Сайн мэдээний захиасыг ёс бус сүнснүүдэд хүргэх элчүүдийг томилсныг тодруулжээ (С ба Г 138:18-23, 28-32-ыг үз).

  10. History of the Church, 4:597-598; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “Baptism for the Dead,” Times and Seasons-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 15, х. 760; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  11. History of the Church, 4:598-599; эхний догол мөрөн дэх хаалтан дахь хоёр дахь бүлэг үгс эх баримт бичигт байгаа болно; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “Baptism for the Dead,” Times and Seasons-d нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1842 оны 4-р сарын 15, х. 760-761; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

Зураг
Provo Temple

‘Бурханы хаант улс дэлхий дээр байгуулагдаж, эртний юмсын жаяг сэргээгдэн, энэхүү үурэг болон онцгой боломжийг биЪэнЪ Их Эзэн үзүүлж байна. Мөн нас барагсЪынхаа төлөө баптисм хүртэхийг бидэнЪ зарлиг болгосон билээ.”

Зураг
Savior with righteous spirits

Аврагч сүнсний дэлхийд зөв шударга сунснүудийг зохион байгуулж “мөн урагш одон харанхуйд байсан тэдэнд Сайн мэдээний гэрлийг хургэх итгэмжлэлийг олгов” (С ба Г 138:30).