Институт ба семинар
6-р хичээл: Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг


6-р хичээл

Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг

Оршил

Орчин үеийн бошиглогчид “гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129) тунхагласан байдаг. Энэ хичээл нь суралцагчдад “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж [байснаар]” (С ба Г 93:50) гэр бүлээ амьдралынхаа төвд байлгаж чадна гэдгийг олж харахад тусална.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Робэрт Д.Хэйлс, “The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 64–67.

  • Дэвид А.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” Ensign, эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21.

  • Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 1.1.1, 1.1.4 болон 1.4.1 (боломжтой бол).

Заах зөвлөмж

Гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг

Ангийнхандаа сүүлийн үеийн Ерөнхий чуулганд хэлсэн үгсийн дунд гэр бүл нь хамгийн олон удаа яригдсан сэдвийн нэг байсныг дурд.

  • Сүмийн удирдагчид яагаад гэр бүлийн талаар ийнхүү олон удаа ярьдаг гэж та нар бодож байна вэ?

Гэр бүлийн тунхгийн дараах үнэнийг самбар дээр бичээд, энэ нь тэдний хувьд ямар утга учиртай болох талаар хуваалцахыг суралцагчдаас хүс.

“Гэр бүл нь Өөрийн хүүхдүүдийн мөнхийн хувь заяанд зориулсан Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг.”

Суралцагчдад гэр бүл хэрхэн бидний мөнхийн хувь заяаны төв болохыг илүү сайн ойлгоход нь туслах үүднээс энэ хичээлийн төгсгөлд байгаа тарааж өгөх материалыг тарааж өг. Ангиа жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд тарааж өгөх материалын гурван хэсгийн нэгийг оноон, өгөгдсөн асуултуудыг ярилцах даалгавар өг. Хэсэг бүрийг оноож өгсөн байх ёстой.

Зураг
тарааж өгөх материал, бидний мөнх бус амьдралын өмнөх амьдрал, мөнх бус байдал ба мөнхийн гэр бүлүүд

Хангалттай хугацаа өгсний дараа тарааж өгөх материалын хэсгийг хуваарилж өгсөн бүлэг бүрээс нэг хүнийг урьж, бүлгээрээ ярилцсан зүйлээ хураангуйлан хуваалцахад урь. Дараах үнэнийг гэрчил: Гэр бүл нь Бурханы мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал болон мөнх амьдралд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг.

  • Ямар туршлага гэр бүл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдгийн ач холбогдлыг мэдрэхэд тань тусалсан бэ?

Сургаал ба Гэрээ 93:39-50

Гэр бүлийг эн тэргүүнд тавих нь

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 93-аас суралцахад бэлтгэх үүднээс энэ сударт бусад зүйлээс гадна хүүхдүүдийг “үнэн ба гэрэлд” өсгөн, гэр бүлээ эн тэргүүнд тавих тухай Их Эзэний удирдамж цэдэглэгдсэн байдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич:

Сургаал ба Гэрээ 93:39-43

Сургаал ба Гэрээ 93:44

Сургаал ба Гэрээ 93:45-48

Сургаал ба Гэрээ 93:50

Суралцагчдаас хамгийн багадаа нэг судрын эшлэл уншихыг хүс (эшлэл бүрийг доод тал нь нэг суралцагч унших ёстой). Суралцагчдаас Их Эзэн хэнд хандан ярьсан мөн ямар удирдамж өгсөн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Энд хандан хэлсэн дөрвөн хүн нь Сүмийн Тэргүүн Зөвлөлийнхөн болон Огайо дахь Сүмийн бишоп байсан гэдгийг суралцагчид мэдсэн байх ёстой. Иймээс эдгээр судар нь Сүмийн бүх гишүүнд, бүр удирдах албанд байгаа хүмүүст гэр бүлээ эн тэргүүнд тавих ёстойг сануулдаг. Та суралцагчдадаа эдгээр судар дээр давтагдсан Сүмийн гишүүд гэр бүлээ “цэгцлэх” хэрэгтэй гэсэн үгс эсвэл загварыг тэмдэглэхийг зөвлөж болно (43, 44, 50-р шүлгийг үзнэ үү).

  • 42, 48, 50-р шүлэгт цэдэглэснээр бид гэр бүлээ цэгцлэхэд туслахын тулд юу хийж болох вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлсон байх ёстой: хүүхдүүдэд гэрэл ба үнэнийг заах, нүглээ наманчлах, зөв шударга бус зүйлсийг орхих, гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавих, үргэлж залбирах.)

Дараах зарчмыг самбар дээр бич: Бид гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавибал гэр бүлээ цэгцэл гэсэн Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхэд тусална.

  • Залуучууд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавихын тулд юу хийж болох вэ?

Тэргүүн Зөвлөлийн бичсэн захианаас авсан дараах мэдэгдлийг үзүүлэн, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

“Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс суурь бөгөөд Бурханаас өгсөн энэхүү үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх амин чухал ажлыг нь өөр ямар ч арга хэрэгслээр биелүүлэх эсвэл орлуулах боломжгүй юм.

Гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах болон зааварлах, гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаанд тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд бид зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлүүдийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 1.4.1-ээс эш татав).

  • Та нарын туршлагаар, гэр бүлд хамгийн сайн хийж гүйцэтгэгдэж байдаг ямар “амин чухал ажлууд” ба “тэнгэрлэг үүргүүд” байдаг вэ?

Дараах мэдэгдлийг үзүүлээд, гэр бүлийн гишүүн бүр гэр бүлийн тэнгэрлэг үүргүүдийг хийж гүйцэтгэхийг эрэлхийлэхэд ирэх адислалуудын талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

“Сүмийн гишүүд хаана ч амьдардаг байлаа гэсэн Сүнс оршдог гэр орныг бий болгох ёстой. …

Хайраар дүүрэн, чин үнэнч эцэг эхтэй гэр орон бол хүүхдийн сүнсний болон бие бялдрын хэрэгцээг хамгийн үр өгөөжтэй бүрдүүлдэг орчин юм. Христ дээр төвлөрсөн гэр орон нь насанд хүрэгчдийг болон хүүхдүүдийг нүглээс хамгаалан, дэлхийн муу нөлөөнөөс ангид байлгах, сэтгэл санааны болон бусад эмгэгээс эдгээх, жинхэнэ хайр орших газар болж чадна” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь1.4.1).

  • Та гэр бүлдээ Христ дээр төвлөрсөн гэр оронг бий болгоход нь хэрхэн тусалдаг вэ?

  • Таны тусламж гэр бүлд тань ямар өөрчлөлт авчирдаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Гэр бүлээс гадуур хийдэг бүх зүйлээ гэр дотор болдог зүйлсэд хамааруулан мөн дэмжихийн тулд хийдэг бол. Ерөнхийлөгч Харолд Б.Лий зөвлөхдөө ‘таны хийх хамгийн чухал ажил бол танай гэрийн хананууд дотор оршдог’, … Дэвид О.Маккэй ‘ямар ч ялалт гэр бүлийн сүйрлийг орлож чадахгүй’ гэж хэлснийг санацгаая” (“Алдагдсан нь олдож болохын тулд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Суралцагчдад гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавин мөн гэр бүлээ амьдралынхаа төвд байлгахын тулд хийж чадах хэд хэдэн зүйлийг бичих хугацаа өг. Суралцагчдыг бичсэнээсээ нэг санааг дагаж биелүүлэх зорилго тавихад урамшуулан дэмж. Суралцагчдыг зорилгодоо хүрэхээр үйлдэхэд Их Эзэн тэднийг сүнслэг байдлаар адислан, тэдний үйлдэл хэрхэн гэр бүлээ хүчирхэгжүүлж байгааг олж харахад нь тусална гэдгийг гэрчил.

Суралцагчийн унших материал

Handout

Зураг
handout, Our Premortal, Mortal, and Eternal Families

Бидний мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал ба мөнхийн гэр бүлүүд

6-р хичээл—Мөнхийн гэр бүл

Бидний мөнх бус байдлын өмнөх гэр бүл

“Гэр бүл Бурханаас томилогддог бөгөөд энэ амьдралд болон үүрд мөнхөд хамгийн чухал нэгж байдаг. Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө нэгэн гэр бүлийн гишүүд байсан. Бид ‘тэнгэрлэг эцэг эхийн хайртай сүнслэг хүү, охин нь бөгөөд тэнгэрлэг шинж чанар, хувь тавилантай юм’ [‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,’ Ensign, эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129]. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Түүний гэр бүлийн нэг хэсэг нь байж, Түүний дэргэд амьдарч байсан. Тэнд бид анхныхаа хичээлүүдийг заалган, мөнх бус амьдралд бэлтгэгдсэн билээ (С ба Г 138:56)” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 1.1.1).

“Бид ертөнцийг бүтээсэн агуу Бурханыг шүтэн биширдэг. Тэр бол тэнгэр дэх бидний Эцэг билээ. Тэрээр хүссэн учраас бид бий болсон юм. Бид Түүний сүнсэн хүүхдүүд билээ. Бид мөнх бус байдлын өмнөх амьдралд Түүнтэй гэр бүлийн харилцаа холбоотой оршин байсан. Бид Түүнийг энэ амьдрал дахь өөрийн мөнх бус эцгийг мэддэгтэй адил ойр дотно мэддэг байсан” (Брүс Р.Макконки, How to Worship, Brigham Young University Speeches of the Year [1971 оны 7-р сарын 20], 2).

Ярилцах асуултууд:

  • Гэр бүл нь хэрхэн бидний мөнх бус байдлын өмнөх амьдралын төвд байсан бэ?

  • Бурхан таны Эцэг бөгөөд та мөнх бус байдлын өмнөх дэлхийд Түүний гэр бүлийн хайртай гишүүн байсан гэдгийг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

  • Та нар Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ ямар харилцаатай байсан гэж бодож байна вэ?

Бидний мөнх бус гэр бүл

“Бид Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дагуу гэр бүлд төрсөн юм. Бидэнд аз жаргал авчирч, хайраар дүүрэн орчинд зөв зарчмуудад суралцаж, мөнх амьдралд бэлтгэхэд туслахын тулд Тэрээр гэр бүлүүдийг бий болгосон билээ.

Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход бэлтгэхэд нь хүүхдүүддээ туслах чухал үүрэг хариуцлага эцэг эхчүүдэд байдаг. Эцэг эхчүүд Есүс Христийг дагаж, Түүний сайн мэдээгээр амьдрахыг хүүхдүүддээ зааснаар энэ үүргээ биелүүлдэг” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 1.1.4).

“Бурхан бол гэр бүлийг зохион бүтээгч юм. Тэрбээр хамгийн агуу аз жаргал, амьдралын хамгийн сайхан мөч, хамгийн дээд баяр баясгалан нь хамтдаа ойр дотно байж эцэг эх, үр хүүхдийн хувьд бие биенээ гэсэн сэтгэлтэй байх үед ирдэг гэж үзсэн” (Гордон Б.Хинкли, “What God Hath Joined Together,” Ensign, 1991 оны 5-р сар, 74).

Ярилцах асуултууд:

  • Гэр бүл ямар байдлаар бидний мөнх бус амьдралын төвд байдаг вэ?

  • Бид дэлхий рүү эцэг эх, ах эгч дүү, удам угсаа, үр удамгүй, гэр бүлийн холбоогүй хувь хүн болон цор ганцаар илгээгдсэн бол дэлхий дээрх амьдрал юугаараа ялгаатай байх байсан бэ?

  • Ямар туршлага танд мөнх бус гэр бүлийн үүрэг, ач холбогдлыг ойлгоход тусалсан бэ?

Бидний мөнхийн гэр бүл

“Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,”Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 129).

“Хэдий хувь хүний аврал хувь хүний өөрийнх нь дуулгавартай байдал дээр үндэслэгддэг ч, бид бүгд гэр бүлийн нэн чухал, салшгүй нэгэн хэсэг гэдгийг мөн хамгийн дээд адислалуудыг зөвхөн мөнхийн гэр бүлийн хүрээнд хүртэх боломжтой гэдгийг ойлгох нь мөн адил чухал билээ. Гэр бүл Бурханы бүтээснээр үүргээ гүйцэтгэх үед уг гэр бүлийн доторх харилцаа холбоо нь мөнх бус байдлын хамгийн үнэт зүйл байх юм. Гэр бүлийн хайр, харилцаа холбоог мөнхөд үргэлжлүүлэх нь Эцэгийн төлөвлөгөө билээ. Гэр бүлийн нэг хэсэг байх нь мөнх бус байдалд зөв шударгаар эцсээ хүртэл тэвчин, мөнх оршихуйд хамтдаа амьдрахын тулд гэр бүлийнхээ гишүүн нэг бүрд санаа тавих, хайрлах, дэмжин туслах, хүчирхэгжүүлэх гэсэн том хариуцлагыг дагуулдаг. Зөвхөн өөрсдийгөө аврах нь хангалтгүй. Эцэг эх, ах эгч дүү нар гэр бүлээрээ аврагдах нь мөн адил чухал зүйл юм. Хэрэв бид гэртээ, Тэнгэрлэг Эцэг дээрээ ганцаараа буцаж очвол биднээс “Гэр бүлийн чинь бусад хүн хаана байна вэ?” гэж асууна. Ийм учраас бид гэр бүл үүрд мөнх хэмээн заадаг билээ. Хувь хүний мөнхийн шинж чанар гэр бүлийн мөнхийн шинж чанар болох юм” (Робэрт Д.Хэйлс, “The Eternal Family,” Ensign, 1996 оны 11-р сар, 65).

Ярилцах асуултууд:

  • Гэр бүл ямар байдлаар бидний мөнхийн хувь заяаны төвд байдаг вэ?

  • Гэр бүлийн гишүүд нэг нэгнийгээ аврахын тулд ямар ямар зөв шударга үйлдлийг хийх ёстой вэ?

  • Хэзээ гэр бүлийн тань гишүүн таныг эцсээ хүртэл тэвчихэд урамшуулан хүчирхэгжүүлсэн бэ?