Судрууд
3 Нифай 20


Бүлэг 20

Есүс талх, дарсыг ер бусаар хангаж мөн уг хүмүүст ариун ёслолыг дахин адислан түгээв—Иаковын үлдсэн хүмүүс Их Эзэн өөрсдийн Бурханы мэдлэгт ирж мөн Америкийн эх газруудыг өвлөх болно—Есүс бол Мосегийн адил бошиглогч, мөн нифайчууд бошиглогчдын хүүхдүүд мөн—Их Эзэний хүмүүсийн бусад зарим нь Иерусалимд цуглуулагдах болно. Ойролцоогоор МЭ 34 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр цугласан олонд мөн түүнчлэн шавь нартаа залбирахаа зогсоохыг зарлиг болгов. Мөн тэднийг зүрх сэтгэлдээ залбирахаа болихгүй байхыг тэдэнд тэрбээр зарлиг болгов.

2 Мөн тэрбээр тэдэнд өндийж мөн хөл дээрээ зогсохыг зарлиг болгов. Мөн тэд өндийж мөн хөл дээрээ зогсоцгоов.

3 Мөнхүү улиран тохиох дор тэрбээр дахин талх хувааж мөн үүнийг адислан мөн шавь нартаа идүүлэхээр өгөв.

4 Мөн тэднийг идсэний дараа, тэд талхыг хувааж, мөн цугласан олонд өгөхийг тэдэнд тэрбээр зарлиглав.

5 Мөн тэд цугласан олонд өгөхөд тэрбээр түүнчлэн тэдэнд дарс уулгахаар өгөв, мөн цугласан олонд тэд өгөхийг тэдэнд зарлиглав.

6 Эдүгээ шавь нар нь ч, бас цугласан олон ямар ч талх бас дарс ч авчирсан байсангүй;

7 Гэвч тэрбээр үнэхээр тэдэнд идэх талх, мөн түүнчлэн уух дарс өгөв.

8 Мөн тэрбээр тэдэнд хэлэв: Энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгальд миний биеэс идэх ажгуу; мөн энэ дарснаас уух тэр нь өөрийн бодгальд миний цуснаас уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөхгүй, бас цангахгүй, харин ханасан байх болно.

9 Эдүгээ, цугласан олон бүгд идэж мөн уусны дараа, болгоогтун, тэд Сүнсээр дүүргэгдэв; мөн тэд нэгэн дуугаар хашхирч, мөн тэд өөрсдийн харсан бас сонссон Есүсийг магтан дуулав.

10 Мөнхүү улиран тохиох дор тэд бүгд Есүсийг магтан дуулсны дараа, тэрбээр тэдэнд хэлэв: Болгоогтун эдүгээ Израилын угсааны үлдэгдэл болох энэ хүмүүсийн талаар Эцэгийн надад зарлиг болгосон тэрхүү зарлигийг би гүйцээнэ.

11 Та нарт миний ярьсныг мөн ийн хэлснийг та нар санаж байгаа, Исаиагийн үгс гүйцэлдэх үед—болгоогтун тэдгээр нь бичигдсэн байгаа, тэдгээр нь та нарт өмнө чинь байна, тиймийн тул тэдгээрийг судал—

12 Мөн үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, тэдгээр нь гүйцэлдэх үед, тэгэхэд Эцэгийн өөрийн хүмүүстэй, ай Израилын угсаатай хийсэн гэрээ гүйцэлдэх болно.

13 Мөн тэгэхэд дэлхийн гадаргуу дээр тархан тараагдсан байх үлдэгдлүүд дорнодоос бас өрнөдөөс, мөн өмнөдөөс бас умардаас цуглуулагдах болно; мөн өөрсдийг нь гэтэлгэсэн Их Эзэн Бурханыхаа мэдлэгт тэд авчрагдах болно.

14 Мөн би та нарт энэ нутгийг та нарын өв болгон өгөхийг Эцэг надад зарлиг болгосон юм.

15 Мөн би та нарт хэлье, харийнхан миний хүмүүсийг тараасны дараа, тэдний хүлээн авах тэрхүү адислалын дараа хэрэв тэд наманчлахгүй аваас—

16 Тэгэхгүй аваас Иаковын угсааны үлдэгдэл болох та нар, тэдний дунд явах болно; мөн олон байх тэдний дунд та нар байх болно; мөн та нар тэдний дунд хөвч ойн амьтдын дундах арслан адил, хонин сүрэг дундах залуу арслан адил байх болно, хэрэв тэр дундуур нь явах аваас няц гишгэлж мөн хэдэн хэсэг тасчих мөн хэн ч чөлөөлж чадахгүй түүний адил болой.

17 Гар тань өрсөлдөгч нарын чинь дээр далайгдаж, мөн бүх дайсан чинь алагдах болно.

18 Мөн хүмүүн багц тариагаа цайруулахаар шалан дээр цуглуулдаг шиг би өөрийн хүмүүсийг нэгтгэн цуглуулах болно.

19 Учир нь би Эцэгийн гэрээ хийсэн өөрийн хүмүүсийн, тийм ээ, би та нарын эврийг чинь төмөр, мөн туурайг чинь гууль болгоно. Мөн та нар олон хүмүүсийг хэдэн хэсэг болгон цохих болно; мөн би Их Эзэний төлөө тэдний баялгийг, мөн бүх дэлхийн Их Эзэний төлөө тэдний эд хөрөнгийг ариулан адислах болно. Мөн болгоогтун, үүнийг хийх тэр нь би билээ.

20 Мөнхүү улиран тохиох дор, Эцэг хэлэв, тэр өдөр миний шударга ёсны илд тэдний дээр далайгаастай байх болно; мөн тэд наманчлахгүй аваас энэ нь тэдний дээр, тийм ээ, бүр харийнхны бүх үндэстний дээр буух болно хэмээн Эцэг хэлэв.

21 Мөнхүү улиран тохиох дор би өөрийн хүмүүсийг, ай Израилын угсааг өсгөн бэхжүүлэх болно.

22 Мөн болгоогтун, би та нарын өвөг Иаковтой хийсэн гэрээг гүйцэлдүүлэхийн тулд, би энэ хүмүүсийг энэ нутагт өсгөн бэхжүүлэх болно; мөн энэ нь Шинэ Иерусалим байх болно. Мөн тэнгэрийн хүч энэ хүмүүсийн дунд байх болно; тийм ээ, бүр би та нарын дунд байх болно.

23 Болгоогтун, би бол Мосегийн тухайлан ярьсан тэр нь билээ, ийн хэлсэн буюу: Их Эзэн Бурхан тань та нарт ах дүүсээс тань миний адил бошиглогчийг босгох болно; түүний та нарт хэлэх юуг боловч, бүх зүйлийн хувьд түүнийг та нар сонсох болно. Мөнхүү улиран тохиох дор тэр бошиглогчийг сонсохгүй бодгаль болгон хүмүүсийн дундаас тусгаарлагдах болно.

24 Үнэнээр би та нарт хэлнэ, тийм ээ, мөн Самуелаас эхлээд дараачийн бүх бошиглогч, ярьсан болгон нь, миний тухай гэрчилсэн билээ.

25 Мөн болгоогтун, та нар бол бошиглогчдын хүүхдүүд; мөн та нар бол Израилын угсааных; мөн Абрахамд: Мөн чиний үр удмаар дамжин дэлхийн бүх үндэстэн адислагдах болно хэмээн, та нарын эцэг өвгөдтэй Эцэгийн хийсэн гэрээнийх болой, та нар.

26 Эцэг намайг та нарын төлөө босгосон, эхлээд та нарт ирүүлсэн, мөн та нарын хүн нэг бүрийг алдсуудаас нь эргүүлснээр та нарыг адислуулахаар намайг илгээсэн; мөн та нар гэрээний хүүхдүүд учраас энэ юм—

27 Мөн та нарыг адислагдсаны дараа тэгээд Эцэг: Чиний үр удмаар дамжин дэлхийн бүх үндэстэн адислагдах болно хэмээн Абрахамтай хийсэн гэрээгээ тэрбээр гүйцэлдүүлэх ажгуу—тиймээс надаар дамжуулан харийнхан дээр Ариун Сүнсийг цутган юүлж, харийнхан дээрх энэхүү адислал нь тэднийг бүхнээс дээгүүр хүчирхэг болгох болно, миний хүмүүсийг, ай Израилын угсааг тараах хүртлээ буюу.

28 Мөн харийнхан энэ нутгийн хүмүүст цээрлэл байх болно. Гэсэн хэдий ч, тэд миний сайн мэдээний бүрэн байдлыг хүлээн авсны дараа, тэгээд хэрэв тэд миний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулах аваас би тэдний алдсуудыг өөрсдийнх нь толгой дээр буцааж өгөх болно хэмээн Эцэг хэлж байна.

29 Мөн би өөрийн хүмүүстэй хийсэн тэрхүү гэрээг санах болно; мөн өөрийн зохих цагт би тэднийг цуглуулах болно хэмээн, бас Иерусалим нутаг болох, тэдэнд үүрд амлагдсан нутаг болох тэрхүү эцэг өвгөдийнх нь нутгийг тэдний өв болгон дахин өгөх болно хэмээн би тэдэнтэй гэрээ хийсэн бөлгөө хэмээн Эцэг хэлж байна.

30 Мөнхүү улиран тохиох дор сайн мэдээний минь бүрэн байдал тэдэнд номлогдох цаг ирэх болно;

31 Мөн би бол Есүс Христ, Бурханы Хүү гэдэгт тэд надад итгэх болно, мөн миний нэрээр Эцэгт хандан залбирах болно.

32 Тэгээд тэдний харуулууд дуу хоолойгоо өргөх болно, мөн тэд нэг дуу хоолойгоор хамтдаа дуулах болно; учир нь тэд нүдээр үзэх болно.

33 Тэгээд Эцэг тэднийг дахин нэгтгэн цуглуулж, мөн тэдний өвийн нутаг болгон Иерусалимыг тэдэнд өгөх болно.

34 Тэгээд тэд баясацгаах болно—Иерусалимын зэлүүд газрууд та нар хамтдаа дуулцгаа; учир нь Эцэг өөрийн хүмүүсийг тайтгаруулсан, тэрээр Иерусалимыг гэтэлгэсэн болой.

35 Эцэг өөрийн ариун мутрыг бүх үндэстний нүдэнд харуулсан; мөн газар дэлхийн бүх хязгаар Эцэгийн авралыг үзэх болно; мөн Эцэг бид хоёр нэг юм.

36 Мөн тэгээд ийн бичиглэгдсэн нь тохион авчрагдах болно: Сэрэгтүн, дахин сэрэгтүн, мөн хүчээ авагтун, ай Сион; гоёмсог өмсгөлөө өмс, ай Иерусалим, ариун хот, учир нь үүнээс хойш хөвч хөндүүлээгүй болон цэвэр бус нь чамд орохгүй.

37 Шороо тоосоо сэгсрэн хая; босоод суу, ай Иерусалим; хүзүүн дэх хүлээснээсээ өөрийгөө сулла, ай Сионы олзлогдсон охин.

38 Учир нь Их Эзэн ийн хэлнэм: Та нар өөрсдийгөө үнэгүйгээр худалдсан, мөн та нар мөнгөгүйгээр гэтэлгэгдэх болно.

39 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, миний хүмүүс нэрийг минь мэдэх болно; тийм ээ, ярьдаг тэр нь би гэдгийг тэр өдөр тэд мэдэх болно.

40 Мөн тэгээд тэд хэлэх болно: Баярт мэдээг тэдэнд авчирдаг; амар амгаланг зарладаг; сайны тухай баярт мэдээг тэдэнд авчирдаг; авралыг зарладаг; Сионд, Таны Бурхан хаанчлан буй хэмээн хэлдэг түүний хөл уулсын дээр хэчнээн үзэсгэлэнтэй билээ!

41 Мөн тэгээд ийн хашхирах нь сонсогдох болно: Та нар зайлан одогтун, та нар зайлан одогтун, тэндээс гарагтун та нар, цэвэр бус тэр зүйлд бүү хүр; түүний дундаас та нар гарагтун; Их Эзэний савнуудыг тээгч та нар цэвэр ариун байгтун.

42 Тодруулбал та нар яарахгүй бас зугтаж гарахгүй; учир нь Их Эзэн та нарын өмнө явна, мөн Израилын Бурхан та нарын ар талд байх болно.

43 Болгоогтун, үйлчлэгч минь ухаалгаар үйлдэх болно, тэрбээр өргөмжлөгдөн мөн магтагдаж мөн их өндөрт байх болно.

44 Чамайг хараад гайхан балмагдсан болгон нь—түүний төрх ямар ч хүнийхээс илүүтэй, мөн түүний бие хүмүүний хөвгүүдийнхээс илүүтэй зэрэмдэглэгдсэн байв—

45 Иймээс тэрбээр олон үндэстэн дээр цацах болно; хаад түүний улмаас амаа хамхих болно, учир нь тэдэнд хэлэгдээгүйг тэд үзэх болно; мөн тэдэнд дуулдаагүйг тэд ухаарах болно.

46 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, эдгээр бүх зүйл, яг Эцэгийн надад зарлиг болсны дагуу гарцаагүй тохиох болно. Тэгээд Эцэгийн өөрийн хүмүүстэй хийсэн энэхүү гэрээ гүйцэлдэх болно; мөн тэгээд миний хүмүүс Иерусалимд дахин суурьших болно, мөн энэ нь тэдний өвийн нутаг байх болно.