Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 7

Ерөнхий шүүгч алагдаж, засгийн газар устгагдаж, мөн хүмүүс нь овгуудад хуваагдав—Христийг эсэргүүцэгч Иаков нууц бүлэглэлийн хаан болов—Нифай наманчлалыг мөн Христэд итгэх итгэлийг номлов—Тэнгэр элчүүд түүнд өдөр тутам тохинуулж, мөн тэрбээр дүүгээ үхэгсдээс босгов—Олон нь наманчилж мөн баптисм хүртэв. Ойролцоогоор мэ 30–33 он.

1Эдүгээ болгоогтун, тэд уг нутгийн дээр хааныг тогтоогоогүйг би та нарт үзүүлье; харин мөнхүү энэ онд, тийм ээ, гучдугаар он, тэд шүүлтийн суудал дээр нь устгасан, тийм ээ, уг нутгийн ерөнхий шүүгчийг хөнөөн болой.

2Мөн хүмүүс нэг нь нөгөөгийнхөө эсрэг хуваагдав, хүн бүр өөрийн гэр бүл мөн өөрийн садан төрөл хийгээд найз нөхдийнхөө дагуу тэд нэг нь нөгөөгөөсөө овгуудад тусгаарлагдав; мөн тийн тэд уг нутгийн засгийн газрыг устгасан билээ.

3Мөн овог болгон толгойлогч буюу удирдагчаа өөрсдийн дээр тохоосон болой; мөн тийн тэд овгууд мөн овгуудын удирдагчид болцгоов.

4Эдүгээ болгоогтун, тэдний дунд том гэр бүл мөн олон садан төрөл мөн найз нөхөдгүй нэг ч хүн байсангүй; тиймийн тул тэдний овгууд үлэмж агуу болов.

5Эдүгээ энэ бүгд нь хийгдэж, мөн тэдний дунд дайнууд хараахан байсангүй; мөн тэд өөрсдийгөө Сатаны хүчинд өгсөн учир энэ бүх алдас уг хүмүүсийн дээр ирсэн байв.

6Мөн бошиглогчдыг алсан тэдний найзууд мөн төрөл садных нь нууц бүлэглэлийн учир засгийн газрын журам зохицуулалт устгагджээ.

7Мөн тэд уг нутагт агуу зөрчилдөөн үүсгэж, үүний хэрээр хүмүүсийн илүү зөв шударга хэсэг нь бараг бүгд ёс бус болсон байв; тийм ээ, тэдний дунд зөвхөн цөөн хэдэн зөв шударга хүмүүс л байв.

8Мөн бөөлжсөө долоох нохой мэт эсвээс намагт хөлбөрөх гахай мэт, хүмүүсийн ихэнх хэсэг нь зөв шударга байдлаасаа буцсанаас хойш тийн зургаан жил улиран одоогүй байлаа.

9Эдүгээ уг хүмүүсийн дээр ийм агуу алдсыг авчирсан энэ нууц бүлэглэл, өөрсдөө нэгдэн цугларч, мөн тэд Иаков гэж нэрлэсэн тэр хүнийг өөрсдийн тэргүүн болгон байрлуулав;

10Мөн тэд түүнийг хаанаа хэмээн нэрлэв; тиймийн тул тэрээр энэхүү ёс бус холбооны дээр хаан болжээ; мөн Есүсийн тухай гэрчилсэн бошиглогчдын эсрэг ярьсан сайхь голлох хэдийн нэг нь тэр байв.

11Мөнхүү улиран тохиох дор, хүн бүр өөрийн овгийн дагуу тэдний удирдагчид өөрсдийн хуулиудаа тогтоосноос бусдаар бол тооныхоо хувьд нэгдмэл байсан хүмүүсийн овгууд шиг тийм хүчирхэг байсангүй; гэсэн хэдий ч тэд дайснууд байв; тэд зөв шударга хүмүүс байгаагүй хэдий ч, засгийн газрыг устгахаар гэрээнд орсон тэдэнд хонзогносондоо өөр хоорондоо нэгдсэн байв.

12Тиймийн тул, Иаков дайснууд нь тэднээс илүү олон тоотойг хараад, тэрээр уг холбооны хаан байсан учир, тиймийн тул тэрслэгчдээр өргөжих хүртлээ, (учир нь тэрбээр олон тэрслэгчид байх болно хэмээн тэднийг зусардав) мөн тэд уг хүмүүсийн овгуудтай тэмцэх хангалттай хүчтэй болтлоо, тэд нутгийн алс умардын хэсэгт зугтан очиж, мөн тэнд өөрсдөдөө хаант улс босгохыг тэрбээр өөрийн хүмүүст зарлиг болгов; мөн тэд ийн үйлдэв.

13Мөн тэдний жагсаал хүмүүс хүрэх зайнаас холдох хүртлээ саатуулагдахааргүй тийм хурдан байв. Мөн гучдугаар он ийн төгсөв; мөн Нифайн хүмүүсийн хэрэг явдлууд ийн байв.

14Мөнхүү улиран тохиох дор гучин нэг дэх онд, хүн бүр өөрийн гэр бүл, төрөл садан хийгээд найз нөхдийнхөө дагуу тэд овгуудад хуваагдсан байв; гэсэн хэдий ч тэд нэг нэгэнтэйгээ дайтахаар явахгүй гэсэн тохиролцоонд хүрчээ; гэвч тэд хуулиудаараа, мөн засгийн газрын байдлаараа нэгдмэл бус байв, учир нь тэд толгойлогчид бөгөөд удирдагчид нь асан тэдний бодлын дагуу тогтоогдов. Харин тэд нэг овог нөгөөгийнхөө эсрэг халдахгүй гэсэн маш чанд хуулиудыг тогтоож, үүний хэрээр уг нутагт ямар нэгэн хэмжээгээр тэд амар амгалан байв; гэсэн хэдий ч, тэдний зүрх сэтгэл Их Эзэн Бурханаасаа эргэсэн байв, мөн тэд бошиглогчдыг чулуугаар шидэж мөн тэднийг өөрсдийн дундаас зайлуулан гаргажээ.

15Мөнхүү улиран тохиох дор Нифай—тэнгэр элчүүдээр мөн түүнчлэн Их Эзэний дуу хоолойгоор зочлогдсон учир, тиймийн тул тэнгэр элчүүдийг харж, мөн нүдээр үзэн гэрч болж, мөн тэрбээр Христийн тохинууллын талаар мэдэж болохын тулд түүнд хүч өгөгдсөн байв, мөн түүнчлэн тэд зөв шударгаас ёс бусад мөн жигшүүрт хэргүүдэд хурдан эргэхийг нүдээр үзсэн гэрч байсан учир;

16Тиймийн тул, тэдний зүрх сэтгэлийнх нь хатуу мөн оюуных нь харалганы улмаас гашуудсан учир—мөнхүү онд тэдний дунд очиж, мөн Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээр ирэх наманчлал хийгээд нүглүүдийн ангижралыг зоригтойгоор гэрчилж эхлэв.

17Мөн тэрбээр тэдэнд олон зүйлийг тохинуулсан болой; мөн тэдгээр нь бүгд бичигдсэн байх аргагүй, мөн тэдгээрийн нэг хэсэг нь хангалттай бус болой, тиймийн тул тэдгээр нь энэ номонд бичигдсэнгүй. Мөн Нифай хүчтэйгээр мөн агуу эрх мэдэлтэйгээр тохинуулсан болой.

18Мөнхүү улиран тохиох дор бүр тэрбээр тэднээс илүү агуу хүчтэй байснаас тэд түүнд уурлаж байв, учир нь тэд түүний үгсэд үл итгэх нь боломжгүй байлаа, учир нь Их Эзэн Есүс Христэд итгэх түүний итгэл агуу байснаас тэнгэр элчүүд түүнд өдөр бүр тохинуулж байв.

19Мөн Есүсийн нэрээр тэр чөтгөрүүдийг мөн цэвэр бус сүнснүүдийг зайлуулав; мөн дүү нь хүмүүсээр чулуугаар шидүүлж үхлийг амссаны дараа тэрбээр түүнийг бүр нас барагсдаас босгосон болой.

20Мөн хүмүүс үүнийг харж, мөн үүнийг үзэж, мөн түүний хүчний учир түүнд уурлаж байв; мөн түүнчлэн тэрбээр хүмүүсийн нүдэн дээр, Есүсийн нэрээр өөр олон гайхамшиг үйлджээ.

21Мөнхүү улиран тохиох дор гучин нэгдүгээр он улирч одов, мөн Их Эзэнд зөвхөн цөөн хэд нь хөрвүүлэгдэв; харин хөрвүүлэгдсэн болгон нь өөрсдийн итгэсэн түүнд, Есүс Христэд байсан Бурханы Сүнс мөн хүчээр зочлогдсоноо уг хүмүүст үнэхээр харуулсан болой.

22Мөн чөтгөрүүд зайлуулагдав, мөн өвчин болон шаналлаасаа эдгээгдсэн болгон, Бурханы Сүнсээр тэд нөлөөлөгдсөн мөн эдгээгдсэнийг уг хүмүүст үнэхээр мэдүүлжээ; мөн тэд тэмдгүүдийг түүнчлэн үзүүлж мөн хүмүүсийн дунд зарим гайхамшгуудыг үйлдсэн бөлгөө.

23Ийн гучин хоёрдугаар он түүнчлэн улирч одов. Мөн гучин гуравдугаар оны эхэнд Нифай хүмүүст тунхаглаж; мөн тэрбээр тэдэнд наманчлал хийгээд нүглүүдийн ангижралыг номлов.

24Эдүгээ наманчлалд авчрагдсан тэднээс баптисм хүртээгүй нэг нь ч байсангүйг та нар түүнчлэн санаасай хэмээнэ би.

25Тиймийн тул, тэдэнд ирэх бүгд нь баптисм хүртээхийн тулд энэхүү тохинуулалд Нифайгаар томилогдсон эрчүүд байлаа; мөн энэ нь Бурханы өмнө, мөн уг хүмүүст, тэд наманчилсан мөн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авсны гэрч мөн нотолгоо байв.

26Мөн энэ оны эхэнд наманчлалд хүргэн баптисм хүртсэн нь олон байв; мөн ийн жилийн ихэнх хэсэг улирч одов.