Судрууд
3 Нифай 27


Бүлэг 27

Сүмийг Өөрийнх нь нэрээр нэрлэхийг Есүс тэдэнд зарлиг болов—Түүний үүрэг болон цагаатгагч золиос Түүний сайн мэдээг бүрдүүлдэг—Тэд Ариун Сүнсээр ариусгагдаж болохын тулд хүмүүс наманчлахаар мөн баптисм хүртэхээр зарлиг болгогдов—Тэд бүр Есүс шиг байх учиртай. Ойролцоогоор МЭ 34–35 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Есүсийн шавь нар аялж мөн өөрсдийн сонссон мөн үзсэн зүйлийг номлож, мөн Есүсийн нэрээр баптисм хүртээж байх үедээ, улиран тохиох дор уг шавь нар нэгдэн цугларцгааж мөн хүчирхэг залбирал мөн мацаг барилтад нэгдэв.

2 Мөн Есүс өөрийгөө дахин тэдэнд үзүүлэв, учир нь тэд Эцэгт хандан түүний нэрээр залбирч байсан ажээ; мөн Есүс ирж мөн тэдний дунд зогсоод, мөн тэдэнд хэлэв: Та нарт намайг юу өгөөсэй хэмээн та нар хүснэ вэ?

3 Мөн тэд түүнд хэлэв: Их Эзэн, энэ сүмийг ямар нэрээр нэрлэхийг бидэнд хэлээсэй хэмээн бид танаас хүсэж байна; учир нь энэ хэргийн талаар хүмүүсийн дунд маргалдаан байна.

4 Мөн Их Эзэн тэдэнд хэлэв: Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, хүмүүс яагаад энэ зүйлийн улмаас бувтналдан мөн сөргөлдөнө вэ?

5 Миний нэр болох Христийн нэрийг та нар өөрсдийн дээр авах ёстой хэмээсэн судруудыг тэд уншаагүй гэж үү? Учир нь эцсийн өдөр та нар энэ нэрээр дуудагдах болно;

6 Мөн өөрийн дээр миний нэрийг авч, мөн эцсийг хүртэл тэвчдэг хэн боловч, мөнхүү тэр нь эцсийн өдөр аврагдах болно.

7 Тиймийн тул, та нар юуг ч үйлдсэн, үүнийгээ миний нэрээр үйлдэх болно; тиймийн тул та нар сүмийг миний нэрээр нэрлэх болно; мөн тэрбээр миний тусын тулд сүмийг адислахын тулд та нар миний нэрээр Эцэгт хандан гуйх болно.

8 Мөн энэ нь миний нэрээр нэрлэгдэхгүй аваас хэрхэн миний сүм байх билээ? Учир нь хэрэв сүм Мосегийн нэрээр нэрлэгдвэл энэ нь Мосегийн сүм; эсвэл хэрэв энэ нь нэгэн хүний нэрээр нэрлэгдвэл уг сүм нь мөнхүү хүний сүм байна; харин энэ нь миний нэрээр нэрлэгдвэл, хэрэв тэд миний сайн мэдээн дээр тулгуурлах аваас, тэгвэл энэ нь миний сүм мөн.

9 Үнэнээр би та нарт хэлнэ, та нар миний сайн мэдээн дээр суурилсан; тиймийн тул та нар нэрлэх бүх зүйлээ миний нэрээр нэрлэх болно; тиймийн тул хэрэв та нар уг сүмийн төлөө Эцэгт хандан гуйх аваас, хэрэв энэ нь миний нэрээр аваас Эцэг та нарыг сонсох болно;

10 Мөн хэрэв уг сүм нь миний сайн мэдээн дээр суурилсан аваас, тэгвэл Эцэг үүний дотор өөрийнхөө үйлүүдийг үзүүлэх болно.

11 Гэвч хэрэв энэ нь миний сайн мэдээн дээр суурилаагүй, мөн хүмүүсийн үйлүүд дээр, эсвээс чөтгөрийн үйлүүд дээр суурилсан аваас, үнэнээр би та нарт хэлнэ, тэд өөрсдийн үйлүүддээ түр зуур л баясна, мөн төд удалгүй төгсгөл ирж мөн тэд тас цавчигдан мөн эргэж гарах аргагүй галд хаягдах болно.

12 Учир нь үйлүүд нь тэднийг дагадаг, өөрөөр хэлбэл тэдний тас цавчигдах нь тэдний үйлүүдийн улмаас болой; тиймийн тул та нарт миний хэлсэн зүйлсийг санагтун.

13 Болгоогтун би өөрийн сайн мэдээг та нарт өгсөн, мөн энэ бол та нарт миний өгсөн тэр сайн мэдээ—Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.

14 Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө; мөн би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүсээр өргөгдсөний адилаар хүмүүс миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр, тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд буюу—

15 Мөн энэ шалтгааны учир би өргөгдсөн болой; тиймийн тул тэд өөрсдийн үйлүүдийн дагуу шүүгдэж болохын тулд Эцэгийн хүчний дагуу би бүх хүнийг өөртөө татах болно.

16 Мөнхүү улиран тохиох дор, наманчилж мөн миний нэрээр баптисм хүртэх хэн боловч дүүргэгдэх болно; мөн хэрэв тэр эцсээ хүртэл тэвчих аваас, болгоогтун, би дэлхийг шүүхээр зогсох тэр өдөр Эцэгийнхээ өмнө би түүнийг гэмгүй хэмээх болно.

17 Мөн эцсийг хүртэл үл тэвчдэг тэрбээр, мөнхүү тэр нь түүнчлэн тас цавчигдаж мөн тэд тэндээс дахин эргэж ирэх аргагүй галд хаягдах тэр нь мөн, Эцэгийн шударга ёсны улмаас болой.

18 Мөн хүмүүсийн үрсэд түүний өгсөн тэр үг нь энэ юм. Мөн дараах шалтгааны учир тэрээр өгсөн үгсээ гүйцэлдүүлдэг, мөн тэрбээр худал хэлдэггүй, харин өөрийн бүх үгийг гүйцэлдүүлдэг.

19 Мөн ямар ч цэвэр бус зүйл түүний хаант улсад орж чаддаггүй; тиймийн тул өөрсдийн итгэл, өөрсдийн бүх нүглийн наманчлал, мөн төгсгөл хүртэлх өөрсдийнхөө үнэнч байдлын улмаас миний цусанд өөрсдийн өмсгөлийг угаасан тэднээс бусад юу ч түүний амралтад ордоггүй.

20 Эдүгээ зарлиг нь энэ болой: Ариун Сүнсний хүлээн авалтаар та нар ариусгагдаж болохын тулд, эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд дэлхийн хязгаарууд та нар бүгд наманчлагтун, мөн надад ирэгтүн мөн миний нэрээр баптисм хүртэгтүн.

21 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сайн мэдээ; мөн миний сүмд хийх ёстой зүйлсээ та нар мэднэ; учир нь та нарын миний хийхийг харсан тэр үйлүүдийг та нар түүнчлэн хийх болно; учир нь та нар миний хийхийг харснаа, бүр түүнийг та нар хийх болно;

22 Тиймийн тул, хэрэв та нар эдгээр зүйлийг хийх аваас та нар адислагдсан болой, учир нь та нар эцсийн өдөр өргөгдөх болно.

23 Хориглогдсон тэдгээрээс бусад, өөрсдийн үзсэн мөн дуулсан тэр зүйлсээ бичигтүн.

24 Байсан тэдгээрийн талаар бичигдсэний адил, энэ хүмүүсийн хийх тэр үйлүүдийг бичигтүн.

25 Учир нь болгоогтун, бичигдсэн байгаа, мөн бичигдэх тэр номуудаас энэ хүмүүс шүүгдэх болно, учир нь тэдний үйлүүд тэдгээрээр хүмүүнд мэдэгдэх бөлгөө.

26 Мөн болгоогтун, бүх зүйл Эцэгээр бичигддэг; тиймийн тул бичигдэх тэрхүү номуудаас дэлхий шүүгдэх болно.

27 Мөн шударга байх, та нарт миний өгөх шүүлтийн дагуу та нар энэ хүмүүсийн шүүгчид байх болно гэдгээ мэдэгтүн. Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлнэ, бүр миний адил буюу.

28 Мөн эдүгээ би Эцэгтээ очно. Мөн үнэнээр би та нарт хэлнэ, та нарын Эцэгээс миний нэрээр гуйх ямар ч зүйлс та нарт өгөгдөх болно.

29 Тиймийн тул гуй, тэгвэл та нар хүлээн авах болно, тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно; учир нь гуйдаг тэр нь хүлээн авна; мөн тогшдог түүнд, энэ нь нээгдэх болно.

30 Мөн эдүгээ, болгоогтун, та нарын мөн түүнчлэн энэ үеийнхний улмаас баясал минь бүр дүүрэн, агуу байна; тийм ээ, мөн та нарын бас энэ үеийнхний улмаас бүр Эцэг ч мөн түүнчлэн бүх ариун тэнгэр элч нар баясаж байна; учир нь тэдний хэн нь ч алдагдаагүй болой.

31 Болгоогтун, та нарыг ойлгоосой хэмээнэ би; учир нь тэд гэж энэ үеийн эдүгээ амьд байгаа тэднийг би хэлж буй; мөн тэдний хэн нь ч алдагдаагүй; мөн тэдний улмаас би баяслын дүүрнийг амсаж буй бөлгөө.

32 Гэвч болгоогтун, энэ үеэс хойших дөрөв дэх үеийнхний учир би гашуудаж байна, учир нь тэд мөхлийн хүү адил түүнд олзлогдон, удирдуулан одох бөлгөө; учир нь мөнгөний төлөө мөн алтны төлөө, мөн цагаан эрвээхэйд идэгдэх мөн хулгайч нар эвдэж ороод мөн хулгайлж болох зүйлийн төлөө тэд намайг худалдах болно. Мөн тэр өдөр бүх үйлийг нь өөрсдийнх нь тэргүүн дээр эргүүлэхээр би тэдэнд зочлох болно.

33 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгээ дуусгаад, тэрээр шавь нартаа хэлэв: Давчуу хаалгаар орогтун та нар; учир юун гэвэл амьдралд удирдах хаалга нь давчуу, мөн зам нь нарийн, мөн үүнийг олдог нь цөөн бөлгөө; харин үхэлд удирдах хаалга нь өргөн, мөн зам нь уудам, мөн түүгээр аялдаг нь олон болой, ямар ч хүмүүн ажиллаж үл чадах тэр шөнийг ирэх хүртэл бөлгөө.