Ирээд, Намайг дага
Юу заахаа тодорхойлох


Юу заахаа тодорхойлох

Ирээд, Намайг дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах материал нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний зарчмууд дээр үндэслэгдсэн олон бүлгүүдэд хуваагдсан билээ. Бүлэг бүр нь Аароны санваарын чуулгын цуглаан, залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн ангид заахаар бэлдэж буй багш нар болон зөвлөхүүдийн ашиглаж болох хэд хэдэн сурах тоймуудыг агуулдаг. Бид эцэг эхчүүдийг гэр бүлдээ эдгээр сурах тоймуудыг ашиглахыг урьж байна.

Сүмийн өсвөр үеийнхэнд сайн мэдээнээс суралцахад нь туслах зорилгоор эдгээр бүлгүүдийг сар тутам заахаар хуваарилсан. Нэг бүлэгт нэг сарын хугацаанд зааж багтахааргүй олон сурах тоймууд бий. Тойргийн удирдагчид болон өсвөр үеийнхний багш нар бүлэг бүрээс аль сурах тоймыг заахаа хамтдаа зөвлөлдөн шийдэх хэрэгтэй. Хэрвээ та Аароны санваар эсвэл Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхийн дуудлагатай бол сурах тоймуудаа сонгохдоо чуулга болон бүлгийнхээ ерөнхийлөгчийн зөвлөлтэй ярилцаж шийдээрэй. Түүнчлэн та чуулга болон ангийн гишүүдээс юу сурахыг хүсч байгаа эсвэл тэдний суралцах хэрэгтэй байгаа зүйлсийнх нь талаар асууж, ярилцаж болно.

Юу заахаа төлөвлөх үедээ ангийнхаа өсвөр үеийнхний талаар залбиралтайгаар бод. Тэдэнд юу тохиолддог вэ? Ямар бэрхшээл, уруу таталттай тэд тулгарч байна вэ? Тэдэнд ямар асуултууд байна вэ? Тэд ирээдүйдээ бэлтгэхийн тулд ямар сургаалыг ойлгох хэрэгтэй вэ? Аливаа асуудал тулгарах эсвэл тэднийг асуултууд асуух үед өөрчилж болохуйц уян хатан төлөвлөгөө гаргах хэрэг та бүхэнд тулгарч мэдэх юм. Нэг сэдвийн талаар ярилцахад нэг долоо хоногоос илүү хугацаа ч шаардагдаж болно. Урьдаас төлөвлөсөн хуваарьт баригдалгүй өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хичээлээ заагаарай.