Ирээд, Намайг дага
Сурах тойм


Сурах тойм

Сурах тойм бүр нь өсвөр үеийнхэнд тулгардаг асуултууд болон эдгээр асуултдаа хариулт авахад туслах сургаал дээр төвлөрсөн. Заах явцад тань та нарын юу хэлэх болон юу хийхийг заах нь сурах тоймын зорилго биш билээ. Харин энэ нь та нар өөрсдөө сургаалаас суралцаж мөн өсвөр үеийнхний суралцах идэвхийг нь өдөөхөд тань туслах зорилготой юм. Тэдний хэрэгцээ сонирхлыг туршлагуудтай нь уялдуул. Сайн мэдээний талаарх асуултуудынхаа хариултыг өөрсдөө эрж олон мөн сайн мэдээг хуваалцахад тэдэнд туслах арга замыг тунгаан бод.

Сурах тойм бүр нь амьд бошиглогчид болон сүмийн бусад удирдагчдын хэлсэн үгс, ерөнхий чуулган ба залуу эмэгтэйчүүдийн ерөнхий чуулганд өгөгдсөн заавар захиас, хэлсэн үгс, эшлэл болон холбоос хаягуудыг багтаасан. Та нар өсвөр үеийнхнийг амьд бошиглогчдын удирдамжаас суралцаж түүний дагуу амьдрахад нь тусалж болохын тулд эдгээр заавар захиасууд нь тогтмол шинэчлэгддэг билээ. Сүмийн удирдагч нарын сүүлийн үед өгсөн заавар захиасыг авахын тулд эдгээр тоймуудыг байнга шалгаж байгаарай.