Ирээд, Намайг дага
Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урих үйл ажиллагаанууд


Өсвөр үеийнхнийг үйлдэхэд урих үйл ажиллагаанууд

Дараах үйл ажиллагаанууд сайн мэдээ амьдралд нь хэрхэн хэрэгжиж байдгийг харахад нь өсвөр үеийнхэнд туслана. Ерөнхийдөө, сурсан зүйлсээ хэрэгжүүлэх төлөвлөөг өөрсдөө гаргахад нь тэднийг урамшуулах хэрэгтэй. Эдгээр үйл ажиллагаанууд тэдэнд энэхүү ойлголтыг өгөхөд тусална.

Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, ангиараа эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таньд ирэх болно гэдгийг санаарай.

Сургаалын дагуу амьдрах төлөвлөгөө гаргах

Юу хийхээ тунгаан бодох

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж чадах талаар тунгаан бодохыг өсвөр үеийнхнээс хүс.

Юу хийхээ бичих

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ бичихийг тэднээс хүс.

Анги эсвэл чуулгын гишүүдтэй зөвлөлдөх

Сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар анги эсвэл чуулгаараа хамтдаа зөвлөлдөхөд тэднийг урь.

Мэдрэмж болон гэрчлэлээ хуваалцах

Сургаалын талаар мэдрэмж болон гэрчлэлээ хуваалцаж, энэ нь тэдний хувьд яагаад чухал болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

Заах тоймоо гаргах

Бусдад сургаалыг заах тойм гаргахыг тэднээс хүс.

Сургаалын чухал ач холбогдлын талаар ярилцах

Тэдний амьдралд сургаал ямар ач холбогдолтой талаар ярилцахад урь.

Гэрчлэлээ бичих

Сургаалын талаар гэрчлэлээ бичихийг тэднээс хүс.

Бусадтай ярилцах

Өсвөр үеийнхнийг бусадтай ярилцаж, сургаалын талаарх тэдний бодол санаа, туршлагын талаар олж мэдэхэд урь.

Жагсаалт гаргах

Сургаалыг амьдралдаа хэрэгжүүлснээр ирсэн адислалуудаа жагсаан бичихийг өсвөр үеийнхнээс хүс.

Сорилт бэрхшээл эсвэл асуудлыг даван туулах

Тэдэнд тохиолдсон сорилт бэрхшээл, асуудлуудыг хуваалцахад урь. Дараа нь тэдгээрийг даван туулахад сургаал болон судрууд хэрхэн тусалж болохыг хуваалц.

Адилтгах

Судрууд эсвэл бошиглогчдын үгсээс ямар нэгэн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг тэднээс хүс.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номон дахь үйл ажиллагаануудыг хийх

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номон дахь нэг үйл ажиллагааг хийхийг тэднээс хүс.