Ирээд, Намайг дага
Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаанууд


Хамтдаа суралцахад зориулсан үйл ажиллагаанууд

Дараах үйл ажиллагаанууд тэдэнд тусална:

  • Судрууд болон бошиглогчдын үгсийг судалж, тэдгээрийн утгыг эргэцүүлэн бодох.

  • Ярилцаж буй сургаалынхаа талаар жишээ үзэх.

  • Уг сургаалын талаарх тэдний бодол санаа болон мэдрэмжүүдийг бусадтай хуваалцуулах.

Өсвөр үеийнхэн эдгээр үйл ажиллагаанд нэг нэгээрээ, багаараа, ангиараа эсвэл чуулгаараа оролцож болно. Та өөрийн хичээл заадаг өсвөр үеийнхний хэрэгцээг анхаарч үзэх үед хамгийн шилдэг санаанууд таньд ирэх болно гэдгийг санаарай.

Судрууд болон бошиглогчдын үгсийг судалж, тэдгээрийн утгыг эргэцүүлэн бодох

Асуултуудын хариултыг олох

Сургаалын талаар тэдэнд байгаа эсвэл таны тавьсан асуултуудын хариултыг олохыг тэднээс хүс. Олсон хариултынх нь талаар ярилц.

Үгс болон хэллэгүүдийг олох

Сургаалыг ойлгоход нь туслах үгс, хэллэгүүд болон жишээнүүдийг олохыг өсвөр үеийнхнээс хүс.

Цөөн үгээр дүгнэлт хийх

Судар болон бошиглогчийн хэлсэн үгсийг цөөн үгээр дүгнэн хэлэхийг тэднээс хүс.

Жагсаалт гаргах

Өсвөр үеийнхнийг судар болон бошиглогчдын үгсээс суралцсан сургаалын тухай түлхүүр санаануудыг олж, жагсаан бичихийг хүс. Тэднийг олсон зүйлээ хуваалцахад урь.

Шүлгүүдийг тохируулах

Тэдэнд хэдэн судрын эшлэл, судар бүрийн зааж байгаа зүйлийг дүгнэсэн товч агуулгыг өг. Судруудыг уншаад, товч агуулгатай нь тохируулахыг хүс.

Зурагтай нь тохируулах

Зурагнуудыг судрын үйл явдалтай тохируулахыг өсвөр үеийнхнээс хүс. Үйл явдал болон зурагнуудаас олж авсан бодлоо хуваалцахад урь.

Хоосон зайг бөглөх

Самбар дээр судрын агуулгыг бичихдээ зарим үгийг нь орхин бич. Тэрхүү агуулгыг гүйцээж бичихэд шаардлагатай үгс болон хэллэгүүдийг судруудаас хайж олохыг тэднээс хүс.

Жишээнүүдийг харьцуулах

Судруудаас хоёр болон түүнээс дээш түүх, үйл явдлыг уншин, тэдгээр нь сургаалын талаар юу зааж байгааг харьцуулахыг хүс.

Зураг зурах

Судрууд болон бошиглогчдын үгсээс уншсан зүйлсээ зурахыг тэднээс хүс.

Судар олох

Уг сургаалын талаар заадаг судрын үйл явдлыг олж, ямар утгатай болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

Холбогдолтой судруудыг холбох

Тухайн сургаалтай холбогдолтой судруудын жагсаалтыг гарган, тэдгээрийг уншиж, судар дээрээ тэмдэглэгээ хийхэд нь өсвөр үеийнхэнд тусал.

Дууллуудыг олж, дуулах

Сургаалтай холбогдолтой дууллыг олж, хамтдаа дуулахыг тэднээс хүс.

Зааж буй сургаалынхаа жишээнүүдийг харах

Бусадтай ярилцах

Уг сургаалтай холбогдолтой туршлагынх нь талаар бусадтай ярилцахыг өсвөр үеийнхнээс хүс.

Судрууд дахь жишээнүүдийг харах

Судрууд дахь уг сургаалын дагуу амьдарч байсан хүмүүсийн тухай уншиж эсвэл сонсохыг тэднээс хүс.

Бусад хожмын үеийн гэгээнтний жишээнүүдийг харах

Тус сургаалын дагуу амьдардаг бусад хожмын үеийн гэгээнтний тухай уншиж эсвэл сонсохыг өсвөр үеийнхнээс хүс.

Жишээнүүдээ хуваалцах

Та эхлээд сургаалын дагуу амьдардаг хүмүүсийн талаарх өөрийн жишээг хуваалцсаны дараа тэднээс жишээ хуваалцахыг хүс.

Түүхийн талаар ярилц

(Судрууд болон бошиглогчдын үгсээс) уг сургаалыг түүхэн жишээгээр нотолдог талаар тайлбарлахад тэднийг урь.

Оюун ухаандаа төсөөлөх

Сургаалын дагуу амьдардаг хэн нэгний талаар оюун ухаандаа төсөөлөн бодохыг тэднээс хүс.

Дүр бүтээх

Сургаалыг үзүүлсэн нөхцөл байдлуудыг төсөөлөн бодох юм уу дүр бүтээн үзүүлэхэд өсвөр үеийнхнийг урь.

Мэдээллийн хэрэгсэл, дүрс бичлэг үзэх

Сүмээс гаргасан мэдээллийн хэрэгсэл, дүрс бичлэгийг (DVD бичлэг, LDS.org сайт дахь видео бичлэг зэрэг) үзэхэд урь.

Мэргэжлийн хүний хэлсэн үгийг сонсох

Ангийн гишүүдтэй ярилцаж, тэдний асуултад хариулахаар зөвшөөрөгдсөн зочдыг урьж оролцуул.

Зочны яриаг сонсох

Уг сургаалын дагуу ярилцах зөвшөөрөгдсөн үг хэлэх хүнийг урь.

Уг сургаалын талаарх тэдний бодол санаа болон мэдрэмжүүдийг бусадтай хуваалцуул.

Хэлэх үгээ бэлдэх

Уг сургаалын талаар үг хэлэхээр бэлдэхийг өсвөр үеийнхнээс хүс.

Хичээл заах

Ангийн нэг гишүүнийг хичээлийн хэсгээс заахад урь.

Өөр ангид заах

Сургаалын талаар богино хичээл бэлдэж, өөр ангид заахыг (бишоп зөвшөөрсөн тохиолдолд) өсвөр үеийнхнээс хүс.

Хэн нэгэнд заах

Өөр хэн нэгэнд сургаалыг хэрхэн зааж болох тухай санаануудыг бодож олоход нь өсвөр үеийнхэнд тусал.

Сургаалыг гэрчлэх

Ангийн гишүүдийг уг сургаалын талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

Сургаалын талаар бичих

Ангийн гишүүдийг юу сурсан болон сургаалын талаарх өөрсдийн бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг тэднээс хүс.

Утгыг нь тайлбарлах

Тэдний хувьд уг сургаал ямар утгатай болохыг өсвөр үеийнхнээс асуу.

Асуултуудын талаар ярилцах

Сургаалын утга учир, ач холбогдлын тухай асуултуудыг хэлэлцэхэд урь.

Aсуултууд асуух

Сургаалын талаар бодож, үүнтэй холбогдолтой асуултууд асуухыг тэднээс хүс. Хамтдаа тэдгээр асуултад хариул.

Зураг эсвэл бодит зүйлийг тайлбарлах

Зураг эсвэл бодит зүйл нь уг сургаалыг хэрхэн харуулж байгааг тайлбарлахыг тэднээс хүс.

Зураг зурах

Тус сургаалыг тайлбарлах зураг, диаграм зурах эсвэл ханын сонин гаргахыг тэднээс хүс.

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номтой ажиллах үедээ олж авсан туршлагаа хуваалцах

Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь эсвэл Хувийн хөгжил дэвшил номтой ажиллаж байхдаа сурсан уг сургаалтай холбогдолтой ямар нэгэн зүйлээ хуваалцах эсвэл энэ талаар хичээл заахыг тэднээс хүс.