Судрууд
Мормоны Ном


Гуравдугаар Нифай Нифайн НомХИЛАМАНЫ ХӨВГҮҮН АСАН ТЭР НИФАЙН ХҮҮ

Бүлэг 22

Эцсийн өдрүүдэд, Сион болон түүний гадаснууд байгуулагдах болно мөн нигүүлсэл мөн нинжин сэтгэлд Израил цуглуулагдах болно—Тэд аугаа болно—Исаиагийн 54 дүгээр бүлэгтэй харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.

1Мөн тэгээд бичигдсэн нь улиран тохиох болно: Ай дуулцгаа, хүүсэр эмэгтэйчүүд, хүүхэд төрүүлээгүй та нар; дуулж эхэлцгээ, мөн чангаар хашгир, хүүхэд төрүүлэхийн зовлонг үзээгүй та нар; учир нь гэрлээгүй эмэгтэйн хүүхдүүд гэрлэсэн эхнэрийн хүүхдүүдээс илүү олон болно хэмээн Их Эзэн хэлэв.

2Майхныхаа зайг томсгож, мөн сууцныхаа хөшигнүүдийг дэлгэг тэд; биеэ бүү гамна; аргамжаагаа уртасгаж мөн гадсаа бөхлөгтүн;

3Учир нь та баруун гар тийш мөн зүүн тийш хальж, мөн чиний үр удам харийнханыг өвлөж мөн эзгүйрсэн хотуудыг эзэмшигдэхээр болгоно.

4Бүү ай, учир нь чи ичгүүрлэгдэхгүй; бас чи шившиглэгдэх нь үгүй, учир нь чи ичгүүр болгогдохгүй; өөрөөр хэлбэл залуугийнхаа ичингүйрлийг чи мартах болно, мөн залуугийнхаа шившгийг санахгүй, мөн чи бэлэвсрэлийнхээ тухай шившгийг цаашид санахгүй.

5Учир нь чамайг бий болгогч, чиний эр нөхөр, Түмний Их Эзэн гэдэг нь түүний нэр билээ; мөн чиний Гэтэлгэгч, Израилын Ариун Нэгэн—бүх дэлхийн Бурхан хэмээн тэрбээр нэрлэгдэх болно.

6Учир нь Их Эзэн чамайг залуу насандаа буцаагдсан эхнэр, орхигдсон мөн сэтгэлдээ гашуудсан эмэгтэй хэмээн дуудсан, Бурхан ийн хэлдэг.

7Учир нь чамайг түр зуур л орхисон, харин агуу нигүүлслээр би та нарыг цуглуулах болно.

8Бяцхан хилэгнэлдээ би чамаас түр зуур нүүрээ буруулсан, харин үүрдийн сайхан сэтгэлээр би чамайг нигүүлсэх болно хэмээн Их Эзэн Гэтэлгэгч чинь хэлдэг.

9Энэхэн зуур, миний хувьд Ноагийн ус мэт, учир нь би Ноагийн ус дахин газрыг бүрхэхгүй хэмээн тангарагласан лугаа адил, үүнчлэн би чамд хилэгнэхгүй хэмээн тангарагласан бөлгөө.

10Учир нь уулс одож мөн толгод зөөгдөх болно, харин миний сайхан сэтгэл чамаас одох нь үгүй, бас миний энх амгалангийн гэрээ хөндөгдөхгүй хэмээн таныг нигүүлсэх тэрхүү Их Эзэн хэлдэг.

11Ай зүдэрсэн, их салхинд ганхан шидэгдсэн, мөн тайтгаруулагдаагүй чи! Болгоогтун, би өнгөт чулуугаар барина, мөн суурийг чинь индранилаар барих болно.

12Мөн цонхнуудыг чинь би гартаамаар, мөн хаалгануудыг чинь нал эрдэнээр, мөн хэрмийг үнэт чулуугаар хийх болно.

13Мөн бүх хүүхдүүд чинь Их Эзэнээр сургагдах болно; мөн хүүхдүүдийн чинь амар амгалан агуу байх болно.

14Зөв шударга байдалд чи байгуулагдах болно; чи айхгүй учир дарлал хавчлагаас хол байх болно, мөн айдсаас хол байна, учир нь чиний дэргэд энэ нь ирэхгүй.

15Болгоогтун, тэд гарцаагүй чиний эсрэг надаар бус ч нэгдэн цуглах болно; чиний эсрэг нэгдэн цугласан хэн боловч чиний тусын тулд унах болно.

16Болгоогтун, ажлынхаа багажийг бүтээхээр нүүрсний галыг хөөрөгдөх дархныг бүтээсэн би; мөн устгахын тулд сүйтгэгчийг бүтээсэн бөлгөө би.

17Чиний эсрэг бүтээгдсэн ямар ч зэвсэг амжилтанд хүрэхгүй; мөн шүүлтэнд чамайг эсэргүүцэн доромжлох хэн болгоныг чи буруушаах болно. Энэ нь Их Эзэний үйлчлэгчдийн өв, мөн тэдний зөв шударга байдал надаас бөлгөө хэмээн Их Эзэн хэлдэг.