2008
Би Мормоны номыг унших болно
2008 оны нэгдүгээр сар


Би Мормоны номыг унших болно

Нуман хаалганы голын төв чулуу нь тулгуур чулуу байдаг. Энэ нь бусад чулуунуудыг тогтоож байдаг. Тулгуур чулууг нь авчихбал нуман хаалга нурж унах болно.

Бошиглогч Иосеф Смит хэлэхдээ, “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн шашны маань тулгуур чулуу, мөн бусад ямар ч номноос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” гэжээ. (Сүмийн Ерөнхийлөгч нарын Сургаалууд; Иосеф Смит (2007), 64; онцлон тэмдэглэв.)

Энэ үйл ажиллагаа нь энэ жил Мормоны номыг уншиж, дагахад тань туслах болно. Эдгээр хуудсуудыг сэтгүүлээс нямбайлан ав. Энэ хуудасны доод талаас зургийн хэсгийг хайчлан аваад нуман хааалгыг дээш нь өлгө. Мормоны номын даалгавар бүрийг уншиж дуусмагц (хувиараа эсвэл гэр бүлээрээ), тохирох зургийг хайчлан авч нуман хаалганы зохих газарт наа. Бяцхан хүүхдүүд зөвхөн бичмэлээр бичсэн бүлгийн нэрсийг уншиж болно.

Тэмдэглэл: Хэрэв та сэтгүүлийн хуудсыг хайчилж авахыг хүсэхгүй байгаа бол энэ үйл ажиллагааг интернэтэд www.lds.org гэсэн хаягаар орж, англи хэл дээр “Gospel Library, бусад хэлээр бол ”Languages.“ дээр дарна уу.