2008
Хятад Хэл Дээрх Гурвалсан Судар
2008 оны нэгдүгээр сар


Хятад Хэл Дээрх Гурвалсан Судар

Хятад хэл дээрх (уламжлалт ханзаар) гурвалсан судрын орчуулга дууссаныг Тэргүүн Зөвлөл 2007 оны наймдугаар сарын 15-нд санваартны удирдагчдад хаягласан захидалаа зарлалаа.

“Судруудын хувийг олж аван, тэдгээрийг хувиараа хийгээд гэр бүлээрээ судлах, тэрчлэн Сүмийн цуглаанууд дээр болон бие даан судлахад ашиглахыг бид гишүүдээс хүсч байна. [Гишүүд] залбирч судлан, судруудаас заасан үед тэдний гэрчлэл, мэдлэг, гэр бүлээ болон бусдыг хайрлах тэдний хайр, бусдад үйлчлэх тэдний чадвар өсөн нэмэгдэж, мөн тэд уруу таталтыг эсэргүүцэх, үнэн хийгээд зөв шударга ёсыг хамгаалах илүү их хүч чадлыг олж авах болно” гэж Тэргүүн Зөвлөл мэдэгджээ.

Хятад хэл дээрх гурвалсан судар нь Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувд, түүнчлэн Судруудын сурахад нэмэр болох Удирдамжаас бүрдэж байна. Гурвалсан судруудыг одоо Сүмийн хангамжийн төвүүдээр дамжуулан авч болно.