2011
Есүс Христ бол миний Аврагч бөгөөд Гэтэлгэгч
2011 оны дөрөвдүгээр сар


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Есүс Христ бол миний Аврагч бөгөөд Гэтэлгэгч

Чи Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд энэ хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

“Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:3).

Чи маш их хайртай хүндээ юу өгөхийг хүсэх вэ? Аврагч Есүс Христ бидний төлөө амиа өгөхөөр бидэнд тийм их хайртай.

Хэрэв бид нүгэл үйлдэж, алдаа гаргавал Түүнтэй дахин амьдарч чадахгүй болно гэдгийг Тэнгэрлэг Эцэг мэдсэн юм. Тиймээс Тэр Өөрийн Хүү Есүс Христэд бидний Аврагч болохыг санал болгосон. Тэр бол нүгэлгүйгээр амьдарсан цорын ганц хүн байсан учраас Тэнгэрлэг Эцэг биднийг аврахын тулд Түүнийг сонгожээ.

Есүс биднийг үхэл, нүглээс аврахын төлөө зовж, үхлийг үзсэн юм. Хайрын энэхүү үйлдлийг Цагаатгал гэдэг. Цагаатгалын улмаас бид нүглээ наманчилж, уучлагдаж, Есүсийн адил цэвэр ариун болж чадна.

Есүс цовдлогдож алуулсан ч гурав хоногийн дараа амилсан. Тэр дахин амьдарсан юм! Тэр амилсан учраас бид бас амилуулагдах болно. Энэ нь бидний бие, сүнс хоёр үүрд дахин нэгдэнэ гэсэн үг юм.

Есүс Христ үнэхээр бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн. Тэр бол бид бүгдийн хувьд төгс үлгэр жишээ юм. Тэр бидэнд хэрхэн бие биетэйгээ эелдэг найрсаг харьцахыг заасан. Тэр бидэнд бие биедээ хэрхэн үйлчлэхийг заасан. Мөн бидэнд хэрхэн улам сайн болохыг заасан юм. Бид Түүнийх шиг төгс амьдралаар амьдарч чадахгүй. Гэвч бид зарлигуудыг дуулгавартай дагаж, чадах бүхнээ хийвэл Есүс болон Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар эргэж очиж чадна. Бид Есүс Христийг өдөр бүр дагах хэрэгтэй.

Зүүн талд: Пол Манны зураг чимэглэл © 1991 IRI; баруун талд: зураг чимэглэлийг Бет М.Виттейкер