2011
Тэр бидэнд гэртээ эргэж очих замыг заасан
2011 оны дөрөвдүгээр сар


Залуучуудад зориулав

Тэр бидэнд гэртээ эргэж очих замыг заасан

Зураг
Elaine S. Dalton

“Хэрэв бид тэнгэрт зохиогдсон төлөвлөгөөгөөр амьдрах юм бол, биднийг аз жаргалтай болгох тэрхүү төлөвлөгөөний дагуу хэрхэн амьдрахыг бидэнд үзүүлэхээр Аврагч дэлхийд хүрч ирсэн. Түүний үлгэр жишээ Тэнгэрлэг Эцэгтээ, гэртээ эргэж очих замыг бидэнд заасан. Дэлхий дээр амьдарч байсан өөр нэг ч хүн хэзээ ч ийм ‘хичээнгүй мөн гуйвшгүй’ (Moзая 5:15) байгаагүй юм. Тэр хэзээ ч гуйвж байсангүй. Тэрээр Эцэгийн хүслийг биелүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, Бурханлиг үүрэг зорилгодоо үнэнч хэвээр үлдсэн билээ …

“Та нар бол мөнх бус байдлын өмнөх амьдралд танилцуулагдсан тэрхүү гайхамшигтай төлөвлөгөөний хэсэг мөн. Тэр төлөвлөгөөг хүлээн авсан учраас та нар дэлхийд ирэх боломжтой болсон билээ. Та нарын энд байгаа цаг хугацаа, газар орон тохиолдлын зүйл биш. Хэрэв итгэлтэй, дуулгавартай байх юм бол та нарын ‘үлэмжийн итгэл хийгээд сайн үйлс’ (Aлма 13:3) тань одоо хийж болох зүйлийн тань үндэс суурь нь болно. … та нарт хийх агуу ажил байна. Та бүхэн бурханлиг үүрэг зорилгоо биелүүлж, аз жаргалын төлөвлөгөөний дагуу амьдрахын тулд гуйвшгүй, тууштай хичээнгүй байх ёстой.”

Элайн Далтон, Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч, “At All Times, in All Things, and in All Places, Лиахона, 2008 оны 5-р сар, 116.