2011
Сургаал ба Гэрээ 76:22-24
2011 оны дөрөвдүгээр сар


Шат шатаар

Сургаал ба Гэрээ 76:22-24

Доорх шүлгүүд Есүс Христийн тухай орчин үеийн гэрчлэлийг тунхаглаж байна: Тэр амьд!

22 “Мөн эдүгээ түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

23 “Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан; мөн тэр бол Эцэгийн Төрсөн Ганц мөн хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон бөлгөө—

Түүгээр, мөнхүү түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгдсэн, бас бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд, охид бөлгөө (С ба Г 76:22–24).

Гэрчлэлүүд

Энэ илчлэлтээс өмнө амилсан Христийн тухай олон гэрчлэл өгөгджээ. Зарим жишээг дор өгөв:

Тэр амьд!

Зураг
President Thomas S. Monson

“Христийн Цовдлолтын уй гашуу болон Түүний Амилалтын баяр хөөрийг биеэр үзсэн хүмүүсийн гэрчлэлийг би уншсан бөгөөд тэдгээрт итгэдэг. Амилсан Их Эзэн тэдэн дээр айлчлан очсон Шинэ Нутагт амьдарч байсан хүмүүсийн гэрчлэлийг би уншсан, тэдгээрт би итгэдэг.

“Энэ эрин үед Эцэг, Хүү хоёртой эдүгээ ариун хэмээн нэрлэгддэг ойн цоорхойд ярилцсан тэр хүний гэрчлэлд би итгэдэг. Тэр хүн энэхүү гэрчлэлээ цусаараа лацдан амиа өгсөн юм.”

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Тэр амилсан!” Лиахона 2010 оны 5-р сар, 89.

Олон дэлхий бүтээгдсэн бөгөөд одоо ч бүтээгдсээр байна

Зураг
Elder Neal A. Maxwell

“Христ Эцэгийн удирдлагаар өөрийн бүтээсэн тоо томшгүй олон ертөнцийн Их Эзэн бөгөөд манай дэлхий бол тэдгээрийн зөвхөн ганцхан нь юм (Eфес 3:9; Еврей 1:2-ыг үз).

“Ертөнцөд хүн амьдардаг хэчнээн гараг байдаг вэ? Бид мэдэхгүй, гэвч бид ертөнцөд ганцаархнаа биш билээ! Бурхан бол зөвхөн ганц гарагийн Бурхан биш!”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Нийл А.Максвелл, “Special Witnesses of Christ,” Лиахона, 2001 оны 4-р сар, 5.

Бурханы төрсөн хөвгүүд, охид

Зураг
President Dieter F. Uchtdorf

Дэлхий даяарх миний хайрт залуу найз нараа “Та нар жирийн нэг хүмүүс биш шүү.” Та нар бол мөнхөд орших, алдар суут хүмүүс. …

“Та нар өөрсдийгөө хараад төгс биш байдал болон эргэлзээгээ орхиж, өөрсдийгөө үнэхээр Бүхнийг Чадагч Бурханы алдар суут хөвгүүд, охид гэдгээ харах чадвартай байхын төлөө би залбирч, та нарыг адисалж байна.”

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, “The Reflection in the Water” (Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 2009 оны 11-р сарын 1)-ыг CESfiresides.lds.org-аас үзэж болно.

Дел Парсон, Тэр Амилсан, (нарийн тодорхой зүйл)