2011
Хангалттай мөнгө
2011 оны зургадугаар сар


Залуучуудад зориулав

Хангалттай мөнгө

Би 17-той байхдаа номлогчидтой уулзсан. Тэр үед би том ахтайгаа хамт амьдардаг байлаа. Урьд жил нь ээж маань өөд болж, амьдрал хүнд байлаа. Номлогчдоос хичээл авч эхэлснээр энэ Сүм бол миний хайж байсан сүм мөн болохыг мэдэрч байсан ч найз нарын маань нөлөө ням гараг бүр сүмд явахад саад болж байв.

Нэг удаа долоо хоногийн дундуур зохиогдсон Сүмийн үйл ажиллагаанд очлоо. Залуус инээлдэж, хамтдаа тоглож байсан нь надад агуу баяр баяслыг авчирч билээ. Номлогчид залуустай хамт надад сайн мэдээний хичээлийг заасан юм. Хичээл надад их сайхан санагдаж, ингээд би баптисм хүртэхээр шийдлээ.

Гэвч Сүмд нэгдсэний дараа ч би сорилт бэрхшээлүүдтэй тулгарч байлаа. Би тэр хавьдаа цорын ганц Сүмийн гишүүн байснаас гадна цуглааны байраас хол амьдардаг байлаа. Гишүүн бус найз нар маань надтай найзлахаа болилоо. Тэгээд ганцаардсан үедээ залбирч, Их Эзэний хайрыг мэдэрч билээ.

Би ээжийнхээ үлдээсэн мөнгөнөөс өөрт ноогдох багахан хувийг сар бүр авдаг байв. Тийм бага мөнгөөр амь зууна гэдэг хэцүү байлаа. Гэвч би дуулгавартай байхаар шийдсэн юм. Аравны нэгээ төлдөг байснаас гадна семинар, ням гарагийн цуглаануудад явахад унааны зардлаа бас төлнө. Яагаад гэдгийг мэдээгүй ч сарын эцэс гэхэд энэ бүхэнд хүрэлцэх хангалттай мөнгө байдаг байлаа.

Аравны нэгээ төлснөөр адислагдсанаа би мэднэ. Энэ зарлигт дуулгавартай байсан нь илүү бат бөх гэрчлэлтэй болж, номлолд үйлчлэн, адислалуудаа таньж мэдэхэд тусалснаар би сорилт бэрхшээлтэй тулгарч байсан шинэ гишүүдийг хүчирхэгжүүлж чадахаар болсон билээ.