2011
Бусдад үйлчлэх нь яагаад чухал вэ?
2011 оны долдугаар сар


Онцгой гэрч

Бусдад үйлчлэх нь яагаад чухал вэ?

“Unselfish Service,” Лиахона, 2009 оны 5-р сар, 93–96.

Энэ сэдвээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс бодлоо хуваалцаж байна.

Зураг
Elder Dallin H. Oaks

Бидний Аврагч амь бие хайргүй үйлчлэлд Өөрийгөө зориулсан юм. Бид бүгд бусдад үйлчлэхийн тулд амин хувиа хичээсэн ашиг сонирхлоосоо татгалзсанаар Түүнийг дагах ёстой хэмээн Тэрбээр сургасан билээ.

Бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртсэнээр Их Эзэнд болон нөхөддөө үйлчлэх шийдвэр төгс байгаагаа нотлон харуулдаг.

Түүнийг дагадаг хүмүүс үнэ цэнэтэй, өвөрмөц ялгаатай байж, бүх хүмүүст гэрэл болон гялалзаж явах ёстойг Есүс бидэнд заасан.

Бид авахын төлөө биш, харин өгөхийн төлөө ажиллаж, үйлчилсэн үед илүү аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг.

Зураг чимэглэлийг Стийв Кропп