2011
Дэлхий дахинд
2011 оны долдугаар сар


Дэлхий дахинд

Залуу насанд хүрэгчид хамгийн агуу үеийнхэн болох ёстой гэж Ахлагч Перри хэллээ

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри 2011 оны 3-р сарын 6-нд болсон Сүмийн Боловсролын Системийн залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага дээр “Энэ Сүмийн залуу насанд хүрэгчдийн сүнсний гал цогтой хүчийг би харсан. Би та нарын хүч чадлыг мэднэ” гэж хэлжээ. “Би та нарын хүч чадлыг мэднэ.”

Тэрбээр залуу насанд хүрэгчдэд чадавхаа ашиглаж, Христэд итгэх итгэлтэй болоход нь бусдад туслах дөрвөн зүйл: өдөр бүр залбирч, судар судлан, үйлчлэл хийж мөн ариун сүмд орохоор зохистой байхыг заасан.

Та нар бол өнөө үед зориулан Их Эзэний хадгалсан тэр үеийнхэн юм. … Та нарыг хамгийн агуу үеийнхэн болохыг би уриалж байна’” гэж Ахлагч Перри хэлжээ.

Түүний хэлсэн үгийг institute.lds.org-с олон хэлээр уншиж, сонсох буюу үзэж болно. CES Firesides дээр дарж, дараа нь хэлээ сонгоно уу.

Сайн мэдээ баяр баясгаланг авчирдаг гэж Ахлагч Кук Азийн Гэгээнтнүүдэд хэлэв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квинтин Л.Кук 2011 оны 2-р сарын 12-20-нийг хүртэл Солонгос, Японы Гэгээнтнүүдтэй уулзав.

Бид байхгүй зүйлс дээрээ анхаарал төвлөрүүлэх биш харин байгаа юмсынхаа төлөө талархалтай байх ёстой гэж тэрбээр Солонгосын Сөүлийн гишүүдэд заалаа. Сайн мэдээ бидний эрж хайдаг баяр баясгалан, аз жаргал, амар амгаланг авчирдаг гэдгийг тэрбээр тэдэнд сануулжээ.

Тэрбээр нэлээд хэдэн сонины сурвалжлагчидтай уулзаж, тэдний асуултанд хариулав.

Мөн Солонгосын Даежеон номлолд үйлчилж байгаа номлогчдод зааж, зөвлөгөө өгөн, асуултанд нь хариулж, Солонгосын Даежеон Номлолын бүсийн санваартны удирдагчдын чуулганд оролцсон ажээ.

Ахлагч Кук Солонгосын Чеонгжу гадасны чуулганд оролцсоноор айлчлалаа өндөрлөв. Энэ нь уг гадсанд Төлөөлөгч айлчилсан анхны тохиолдол болжээ.

Ахлагч Кук бас Японы Кобед болсон санваартны удирдагчдын чуулган, Окаяама гадасны чуулганд оролцож, Токиогийн Мейжи Шринегийн төлөөлөгчидтэй уулзан, Вьетнамд түр айлчлав.

Чадавхаа бүрэн ашиглах боломжийг хууль бидэнд олгодог гэж Ахлагч Кристофферсон хэлэв

“Бурхан Өөрийн хүүхдүүд бидэнд хүмүүний харилцаа болон биеэ авч явах байдлыг удирдах хуулиуд болоод эрхзүйн тогтолцоог бий болгох боломж, үүрэг хариуцлагыг оногдуулсан юм” гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Д.Тодд Кристофферсон хоёрдугаар сарын 4-нд Ж.Рюбен Кларкийн Хуулийн Нийгэмлэгийн гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ тэмдэглэжээ. Тэрбээр энэ амьдралд бас дараагийн амьдралд чадавхаа бүрэн дайчилж ажиллах боломжийг хувь хүмүүст олгоход хуулийн гүйцэтгэдэг үүргийн талаар ярилаа.

“Бид Есүс Христээс ангид байж шударга ёсыг дээд зэргээр хэрэгжүүлж чадахгүй мөн бусдад сайн хүмүүс болоход нь туслахын тулд бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол тэднийг Аврагч уруу удирдан хөтлөх явдал юм. Тэрбээр буруу зүйлийг зөв болгож залруулан, “мөнх амьдралыг Түүнтэй хамт өвлөгчид болох боломжийг олгодог хуулийн өмнө бидний дутагдлыг өмгөөлөн, биднийг зөвтгөдөг Аврагчийн хүчний тухай гэрчлэлээ хэлжээ. Христ амьд гэдэг гэрчлэлээр тэрбээр үгээ өндөрлөв.

Галын дэргэдэх ярилцлагын үеэр Ахлагч Кристофферсонд хуулийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Ж.Рюбен Кларкийн Хуулийн Нийгэмлэгийн Онцгой Үйлчлэлийн шагналыг гардуулав.

Бек эгч Бурханы төлөвлөгөөн дэх Нийгмийн Халамжийн Бүлгийн үүрэгт онцгой анхаарал хандуулав

Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгч Жюли Б.Бек Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн оюутны хотхонд 2011 оны 2-р сарын 26-нд Нийгмийн Халамжийн Бүлгийн 10,000 орчим эгч нар, удирдагчидтай уулзаж, тэдний итгэлийг бэхжүүлэн, Нийгмийн Халамжийн Бүлэг болон авралын төлөвлөгөөнд тэдний гүйцэтгэдэг үүргийг сайшаан дэмжив.

Бек эгч Ерөнхий хуралдаан, удирдлагын сургалтын хуралдаан дээр АНУ-ын зүүн өмнөд Айдахогийн 40 гаруй гадасны эмэгтэйчүүд болон санваартны удирдагчдын асуултуудад хариулав.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ажилд оролцдог хүмүүс Их Эзэний зорилгуудыг оюун ухаан, зүрх сэтгэлдээ санаж, тэдгээр зорилгуудыг дэлхий дээр биелүүлсэн үед адислагдан, хүчирхэгжиж, ариусан, эдгэрэх болно гэдгийг Бек эгч гэрчлэв.

“Их Эзэн Өөрийнхөө охидыг адислахын тулд үндэслэн бий болгосон нэгэн байгууллага байдаг юм. Энэ бол Түүний ажил учраас Их Эзэн та нарыг хэн бэ гэдгийг мэднэ. Тэрбээр та нарыг хүчирхэгжүүлж, өргөн дээдэлдэг” гэж тэр хэллээ.

Бек эгчийн заасан зүйлийг news.lds.org-аас уншиж, дагалдах видеог үзнэ үү. (Видео, хэлсэн үг хоёул англи хэлээр байгаа.)

Ахлагч Квинтин Л.Кук Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа үеэр сайн мэдээ нь бидний эрж хайдаг баяр баясгалан, амар амгаланг авчирдгийг Хожмын Үеийн Гэгээтнүүдэд сануулав. Нэмэлт гэрэл зургууд news.lds.org-т байгаа болно.

Гэрэл зургийг geon woo jun