2011
Ээж биднийг аварсан
Хонь 2011


Залуучуудад зориулав

Ээж биднийг аварсан

Би есөн настай байхдаа дүүтэйгээ хамт эгчийнхээ тоглосон сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж байлаа. Аав маань тэмцээнээс түрүүлээд гараад явахад бид түүнтэй харихаар араас нь гарлаа. Бид аавыгаа олж чадаагүй учраас ээжтэйгээ хамт явахаар биеийн тамирын заал уруу явсан боловч биднийг тэнд очиход ганц ч хүн байсангүй.

Дүү бид хоёр борооноос нуугдаж хаалганы дэргэд зогсоод хэн нэгэн биднийг олоосой хэмээн залбирч байв. Хаалга чахран дуугарахад бид дуу гарч байгаа зүг уруу яаран гүйж очсоноо санадаг. Яг тэр үед хүүхэд насны маань хамгийн гэгээлэг дурсамжуудын нэг нь тохиолдсон юм: “тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг” (3 Нифай 10:4) ээж минь биднийг энгэртээ тэвэрсэн юм. Ээж минь биднийг аварсан бөгөөд би урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ихээр аюулгүй байдлыг мэдэрсэн.

Надад үзүүлсэн ээжийнхээ нөлөөг бодохоор намайг Аврагч уруу чиглүүлж, “доош унжсан гарнуудыг өргөж, сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ээжийн минь амьдрал надад харуулсныг би ойлгодог (С ба Г 81:5). Тэрээр “өөрт нь байгаагаас илүү” хүч чадлыг [түүнд] өгдөг Есүс Христэд итгэл найдвараа тавьсан билээ (“Lord, I Would Follow Thee,” Hymns, no. 220).