2011
Ариун эмэгтэйчүүдийн нийгэмлэг
Хонь 2011


Айлчлагч багшийн захиас бичиг, 2011 оны наймдугаар сар

Ариун эмэгтэйчүүдийн нийгэмлэг

Энэ материалыг судалж, гэрээр нь очиж заадаг эгч нартай аль болох тохиромжтой арга замаар ярилц. Эгч нарыг хүчирхэгжүүлэх болон Нийгмийн Халамжийн Бүлэг амьдралд чинь идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд туслах асуултуудыг асуу.

Итгэл • Гэр бүл • Халамж

Нийгмийн Халамжийн Бүлгийн 2 дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү сургасан нь: “Эрт үед Төлөөлөгч Паул ариун эмэгтэйчүүдийн тухай өгүүлсэн байдаг. Ариун эмэгтэй байх нь бид бүхний үүрэг мөн. Хэрэв бид ариун эмэгтэйчүүд юм бол өндөр зорилготой байх ёстой. Чухал үүрэг гүйцэтгэхээр дуудагдсанаа мэддэг, мэдэрдэг байх ёстой. Хэн ч эдгээр үүргээсээ чөлөөлөгдөхгүй. Бусдаас тусгаарлагдчихсан, хэлхээ холбоо, нөлөө нь хумигдчихсан эгч нэг ч байхгүй. Харин тэрбээр дэлхий дээр Бурханы Хаант улсыг байгуулахад их зүйл хийж чадна. 1

Эгч нар бид нийгмээс тусгаарлагдсан ямар ч нөлөөгүй болсон хүмүүс биш шүү дээ. Бид Нийгмийн Халамжийн Бүлэг дэх үйл ажиллагаанаас ирдэг бэлгийг хүлээн авснаараа Бошиглогч Иосеф Смитийн дүрсэлсэн “дэлхийн бүх хилэнцээс ангид, шилдэг, ариун журамтай, цэвэр ариун” хамтын нийгэмлэгийн хэсэг болдог билээ.2

Энэхүү хамтын нийгэмлэг нь удирдах, үйлчлэх мөн заах боломжуудыг олгодгоороо бидэнд итгэлээ бэхжүүлж, сүнслэг байдлаа өсгөн нэмэгдүүлэхэд маань тусалдаг. Бид үйлчилснээрээ амьдралдаа шинэ хэмжүүрийг нэмж бий болгон, сүнслэг байдлын хувьд өсч хөгжин, хамт олны хэсэг гэдгээ мэдэрч, өөрийгөө эрхэмлэн үнэлж, хүч боломжоо танин мэдэх нь дээшилдэг. Сайн мэдээний төлөвлөгөөний нийтлэг зорилго бол чадавхийнхаа оргилд хүрч, өсч хөгжих боломжоор өөрсдийгөө хангах явдал гэдгийг бид мэднэ.

Нийгмийн Халамжийн бүлэг бидэнд ариун сүмийн адислалуудыг хүлээн авахаар бэлтгэх, гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандах болон Сионы үйл хэрэгт идэвхтэй байхад тусалдаг юм. Нийгмийн Халамжийн Бүлэг бидэнд итгэл, хувийн зөв шударга байдлаа нэмэгдүүлж, гэр бүлээ бэхжүүлэн, тусламж хэрэгтэй хүмүүсийг эрж олон тэдэнд туслахад дэмжлэг үзүүлдэг.

Нийгмийн Халамжийн Бүлгийн ажил ариун бөгөөд ариун ажлыг хийх нь бидний дотоод сэтгэлд цэвэр ариун чанарыг бий болгодог.

Сильвия Х.Оолред, Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх.

Судруудаас

Eгипетээс Гарсан нь 19:5; Дуулал 24:3–4; 1 Tесалоник 4:7; Tит 2:3–4; Сургаал ба Гэрээ 38:24; 46:33; 82:14; 87:8; Moсе 7:18

Бидний түүхээс

Бошиглогч Иосеф Наувугийн Эмэгтэйчүүдийн Нийгмийн Халамжийн бүлэгт хандаж үг хэлэхдээ цэвэр ариун байдлыг онцлон тэмдэглэж, эгч нар цэвэр ариун байх юм бол дэлхийд онцгой нөлөө үзүүлэх болно гэжээ. Тэрбээр хэлсэн нь: “Номхон дөлгөөн байдал, хайр энэрэл, цэвэр ариун байдал та нарыг гоён чимдэг байх ёстой. … Энэ Нийгэмлэг … хатад хаадад зарлиг болгох хүчтэй байх болно. … Дэлхийн хаад хатад Сионд ирж, хүндэтгэл үзүүлэх болно.” Гэрээнүүдийнхээ дагуу амьдардаг Нийгмийн Халамжийн Бүлгийн эгч нар зөвхөн сайн санаат хүмүүсийн хүндэтгэлийг хүлээгээд зогсохгүй “хэрэв та нар онцгой боломжийнхоо дээд хэмжээгээр амьдрах юм бол тэнгэр элчүүд та нарын түншүүд байхаас татгалзахгүй” хэмээн Иосеф эгч нарт амласан юм.3

Эгч нар бусдад үйлчилж, тэднийг аврах ажилд оролцсоноороо өөрсдийгөө ариусгадаг. Бошиглогчийн ээж Люси Мак Смит, ажлаа сайн явуулдаг Нийгмийн Халамжийн бүлгийн тухай: “Бид бүгдээрээ тэнгэрт хамтдаа зэрэгцэн суухын төлөө бие биеэ дэмжиж, анхаарч халамжлан, тайтгаруулж, заавар зөвлөгөө өгдөг байх ёстой” хэмээн хуваалцжээ.4

Эшлэл

  1. Элиза Р.Снөү, “An Address,” Woman’s Exponent, 1873 оны 9-р сарын 15, 62.

  2. Иосеф Смит, History of the Church, 4:570.

  3. Иосеф Смит, History of the Church, 4:605, 606.

  4. Люси Мак Смит, Relief Society, Minute Book, 1842 оны 3-р сар. 1844 оны 3-р сар, 1842 оны 3-р сарын 24-ний өдрийн тэмдэглэл, Сүмийн түүхийн номын сан, 18–19.

Би юу хийж чадах вэ?

  1. Би бүлгийнхээ эгч нарыг “өндөр зорилго” тавьж, зорилгодоо хүрэхэд нь тэдэнд хэрхэн туслах вэ”?

  2. Би амьдралаа “сонгомол, ариун журамтай, цэвэр ариун” болгохын тулд юу хийх вэ?