2011
Бидний үед зориулсан сургаал болон хичээлүүд
Нохой 2011


Бидний үед зориулсан сургаал болон хичээлүүд

Дөрөв дэх ням гарагийн Мелкизедек Санваартан болон Нийгмийн Халамжийн бүлгийн хичээл нь “Teachings for Our Time”-д төвлөрнө. Хичээлд бэлдэхдээ хамгийн сүүлийн ерөнхий чуулганаас нэг юм уу хоёр яриаг сонгож авч хичээлээ зааж болно (доорх хүснэгтийг харна уу). Гадас, дүүргийн ерөнхийлөгчид ерөнхий чуулганы яриаг сонгож эсвэл энэ үүргийг бишоп, салбарын ерөнхийлөгчид даалгаж болно. Мелкизедек Санваартнууд болон Нийгмийн Халамжийн бүлгийн эгч нар адилхан Ням гарагт адилхан хүний ярианаас судлахын үнэ цэнийг удирдагчид онцлон тэмдэглэх ёстой.

Эдгээр дөрөв дэх ням гарагийн хичээлийг судалж, ангид хамгийн сүүлийн ерөнхий чуулганы сэтгүүлийг авчрахыг гишүүдээс хүсч болно.

Ерөнхий Чуулганы ярианаас хичээл заахаар бэлтгэхэд өгөх зөвлөгөө

Ерөнхий Чуулганы яриануудаас суралцаж, хичээлээ заахад тань Ариун Сүнс тантай хамт байхын төлөө залбир. Танд бусад материалыг ашиглаж хичээл заах санаа төрж мадагүй гэхдээ ерөнхий чуулганы ярианууд хамгийн тохиромжтой хөтөлбөр юм. Сүмийн хамгийн сүүлийн ерөнхий чуулганд зааснаар Таны үүрэг бол бусдыг сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдрахад туслах явдал юм.

Яриануудыг уншиж, ангийн гишүүдийн хэрэгцээнд тохирох зарчим, сургаалыг хай. Мөн түүх, судрын тайлбар болон танд эдгээр үнэнүүдийг заахад туслах яриануудыг хай.

Зарчим болон сургаалуудыг заах төлөвлөгөө гарга. Таны төлөвлөгөөнд ангийн гишүүдэд туслах асуултууд багтсан байх ёстой:

  • Яриануудаас зарчим, сургаалуудыг хай.

  • Тэдгээрийн утга учрыг нь тунгаа.

  • Өөрийнхөө ойлгосон зүйлс, санаа бодол, туршлага, гэрчлэлийг хуваалц.

  • Тэдгээр зарчим, сургаалуудыг амьдралдаа хэрэгжүүлэхийг урь.

Сар бүрийн заах хичээлүүд

Дөрөв дэх Ням гарагийн хичээлийн материалууд

2011 оны 11-р сараас 2012 оны 4-р сар

2011 оны 11-р сарын Liahona* дээр хэвлэгдэж гарсан ярианууд

2012 оны 5-р сараас 2012 оны 10-р сар

2012 оны 5-р сарын Liahona* дээр хэвлэгдэж гарсан ярианууд

  • Эдгээр яриануудыг олон хэл дээр conference.lds.org вэб хуудаснаас харах боломжтой.