2013
Жагсаалт хийх
Хонь 2013


Өсвөр үеийнхэнд зориулав

Жагсаалт хийх

Ерөнхийлөгч Айринг “Тэмдэглэл хөтлөх нь адислалуудаа тоолох, мөн үр удамдаа эдгээр адислалуудынхаа тэмдэглэлийг үлдээх нэгэн арга зам юм” хэмээсэн Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын (1895–1985) үгнээс эш татжээ. 2012 оны намрын чуулган дээр Ерөнхийлөгч Томас С.Монсон тэмдэглэл хөтлөх тухай гэрчлэлээ хэлсэн юм. Тэрээр амьдралынхаа туршлагаас хуваалцан, ”Миний олон жилийн турш хөтөлсөн өдрийн тэмдэглэл надад эргэн санах, өөр хаанаас ч олж чадахгүй тийм зүйлсээр онцгой чухал ажлаа хэрэгжүүлэхэд минь тусалсан” гээд тэрээр, “Амьдралынхаа бичээсийг хөтөл, ялангуяа хүлээн авсан том, жижиг адислалуудаа онцгойлон бич” хэмээн зөвлөжээ. (“Адислалуудаа тунгаан бод,” Лиахона буюу Ensign, 2012 оны 11-р сар, 86). Эдгээр бошиглогчдын зөвлөгөөг даган тэмдэглэл хөтлөх зорилго тавь.