2015
Миний зүрх сэтгэлийн өөрчлөлт
Үхэр 2015


Өсвөр үеийнхэнд

Миний зүрх сэтгэлийн өөрчлөлт

Зохиогч нь Бразилийн Форталезад амьдардаг.

Би анх Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тухай сурч байхдаа үүнийг үнэн зөв болохыг Сүнс гэрчлэхийг мэдэрсэн. Залбирснаар миний гэрчлэл улам бэхжиж би баптисм хүртэхээр шийдсэн.

Баптисм хүртсэний дараа нэг их удалгүй манай тойргийнхон номлолд үйлчлэх талаарх миний санал бодлыг асууж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд, би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байлаа. Гэр бүл болон сургуулиа орхиод номлолд үйлчилнэ гэдэг утгагүй зүйл мэт санагдаж байлаа.

Тэгээд нэгэн өдөр би өөрийн хөрвөлтийн талаар бодож эхэллээ. Би надад хичээл зааж, миний асуултад тэвчээртэйгээр хариулж, сайн мэдээг ойлгоход маань тусалсан номлогчдынхоо талаар бодлоо. Тэдний тусламжгүйгээр би хэзээ ч Сүмийн талаар олж мэдэхгүй байх байснаа ухаарлаа. Үүнийг ухаарч ойлгонгуут үйлчлэх хүсэл миний сэтгэлд урган дэлбээлсэн юм. Сүнс надад бүрэн цагийн номлолд үйлчлэх ёстой гэж хэлэхийг би мэдэрч байлаа.

Номлолын ажил нь бидний Тэнгэрлэг Эцэгийн ажил гэдгийг мөн бид сэргээгдсэн сайн мэдээний гайхалтай мэдлэгт бодгалуудыг авч ирэхэд тусалж чадна гэдгийг би мэднэ