2015
Есүс Христийн зан чанар: Гэм нүгэлгүй
Үхэр 2015


Айлчлагч багшийн захиас бичиг, 2015 оны 2-р сар

Есүс Христийн зан чанар: Гэм нүгэлгүй

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийлж хай. Аврагчийн амьдрал ба үүргийг ойлгох нь Түүнд итгэх таны итгэлийг хэрхэн өсгөх мөн айлчлагч багшаар дамжуулан таны харж хандан, анхаарал тавьдаг хүмүүсийн амьдралыг адислах вэ? Нэмэлт мэдээллийг reliefsociety.lds.org-аас үзнэ үү.

Зураг
Халамжийн нийгэмлэгийн бүлгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

Бидний Аврагч Есүс Христ бол бүх хүн төрөлхтний төлөө цагаатгал хийж чадах цорын ганц хүн нь байв. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Дийтр Ф.Угдорф хэлэхдээ: “Ямар ч толбогүй Хурга болох Есүс Христ нь өөрийн сонголтоор, биеэ золиослолын тахилын ширээн дээр тавьж, бидний нүглийн төлөөсийг төлсөн билээ.”1 Есүс Христ ямар ч нүгэлгүй байсныг ойлгох нь бидэнд Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний тушаалуудыг дагаж, наманчилж, цэвэр ариун болох хүслийг маань нэмэгдүүлнэ.

“Есүс нь … бие махбод болон сүнснээс бүрдсэн хүн байсан ч уруу таталтанд автаагүй юм (Moзая 15:5-ийг үзнэ үү),” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон хэлсэн. “Тэр биднийг ойлгодог тул … бид Түүнд хандаж болно. Тэрээр зовлонг ойлгохоос гадна зовлонг хэрхэн даван гарахыг мөн ойлгодог. …

“… Түүний Цагаатгалын хүч бидний нүглийн үр нөлөөг арилгаж чадна. Биднийг наманчлахад Түүний цагаатгагч ач ивээл нь биднийг зөвтгөж, ариутгаж байдаг (3 Нефай 27:16-20-ийг үзнэ үү). Яг л бид хэзээ ч нүгэлд татагдаж, бууж өгөөгүй юм шиг болж чадна.

“Бид өдөр тутам, долоо хоног болгон Христийн замаар хичээнгүйлэн дагавал бидний сүнс үүний давуу байдлыг хүлээн зөвшөөрч, доторх мөргөлдөөн намжиж, уруу таталт зовоохоо больдог.”2

Нэмэлт судрууд

Maтай 5:48; Иохан 8:7; Еврей 4:15; 2 Нифай 2:5–6

Судруудаас

Аврагч бидний нүглийн төлөөсийг Өөрийн бурханлиг Хүүгийн эрх, нүгэлгүй амьдрал, зовлон зүдгүүр мөн Гетсеманий Цэцэрлэгт Өөрийн цусыг урсган байж төлсөн юм. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглээ наманчилснаар бид цэвэр болох юм.

Бенжамин Хаан өөрийн хүмүүст Есүс Христийн Цагаатгалын талаар заасныхаа дараа тэд түүний үгэнд итгэж байгаа эсэхийг асуудаг. “Мөн тэд бүгд нэгэн дуугаар хашгирч, өгүүлсэн нь:… Сүнс бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн …

“Мөн бид … бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн байна” (Мозая 5:1-2, 5).

Бид ч мөн “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгож, харин үргэлж сайныг хийх болгосон” Бенжамин хааны хүмүүсийн адил зүрх сэтгэлийн “хүчит өөрчлөлтийг” мэдэрч чадна (Мозая 5:2).

Эшлэл

  1. Дийтр Ф.Угдорф, “Та одоо босч чадна аа!” Лиахона, 2013 оны 11-р сар, 56.

  2. Д.Toдд Кристоффэрсон, “Тэд бидэнтэй нэг байж болохын тулд,” Лиахона, 2002 оны 11-р сар, 71.

Үүнийг эргэцүүлэн бод

Цэвэр ариун байх нь төгс байхаас юугаараа ялгаатай вэ?