2015
Есүс Христийн тэнгэрлэг зан чанарууд: Хүчирхэг бас алдар суугаар дүүрэн
Бич 2015


Айлчлагч багшийн захиас бичиг, 2015 оны 9-р сар

Есүс Христийн тэнгэрлэг зан чанар: Хүчирхэг бас алдар суугаар дүүрэн

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэж авахаар эрэлхийл. Аврагчийн тэнгэрлэг зан чанарыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж мөн айлчлагч багшийн дуудлагаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг хэрхэн адисалж болох вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org хаягаар орж авна уу.

Зураг
Халамжийн Нийгэмлэгийн тэмдэг

Итгэл, гэр бүл, халамж

Судрууд бидэнд Есүс Христ “тэнгэрт хийгээд газар дээрх бүх хүчийг аль алинд нь хүлээн авсан бөгөөд Эцэгийн алдар суу түүнтэй хамт бай[сан]” (С ба Г 93:17) хэмээн заасан юм. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч М.Рассэлл Баллард энэхүү хүчээр Бидний Аврагч тэнгэр газрыг бүтээж, гайхамшгуудыг үйлдэж, Гетсемани болон Калварийн зовлон тарчлалыг даван туулсан1 хэмээн хэлсэн. Үүнийг ойлгосноор бидний Христэд итгэх итгэл өсөж, бид илүү хүчирхэг болох болно.

Бид ариун сүмд гэрээнүүд хийж, тэдгээрийг сахих үед Их Эзэн биднийг Өөрийн хүчээр адисалдаг. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон: “Гэрээгээ сахих нь бидэнд хүч чадал өгч мөн биднийг хүчирхэгжүүлж, хамгаалдаг.” гэж хэлжээ … Саяхан би нэгэн шинэ найзтайгаа уулзсан билээ. Тэр ариун сүмд хувийн хишгээ хүртсэний дараа урьд өмнө нь давахад хэцүү байдаг байсан уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал нь нэмэгдсэн болохыг мэдэрсэн тухайгаа надад гэрчилсэн юм” гэжээ.2

Нифай гэрээний хүчний талаар “Би, Нифай, … Их Эзэний гэрээ байгуулсан хүмүүс дээр буух Бурханы Хурганы хүчийг болгоов; мөн тэд ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн байв” хэмээн гэрчлэлээ хуваалцсан (1 Нифай 14:14).

Нэмэлт судрууд

Иеремиа 51:15; Илчлэлт 1:6; Иаков 4:6–7; Мозая 3:17

Судруудаас

Есүс Христ Марта, Мариа хоёрыг ихэд хайрлаж байсан учраас Өөртөө байсан Бурханы хүчээр тэдний ах Лазарыг үхэгсдээс босгосон юм.

Лазарыг булшинд тавиад дөрөв хоносны дараа Есүс Марта, Мариа нарын гэрт ирэв. Тэд Лазарын булш руу явсан ба Есүс хадыг зайлуул хэмээн зарлиглав. Есүс Мартад хандан “Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна гэж Би чамд хэлээгүй бил үү” гэлээ. Тэр Бурхан Эцэгтээ хандан залбираад дараа нь чанга дуугаар “Лазар, гараад ир гэж хашгирав”

“Гар хөл нь оршуулгын боолтоор боогдсон үхсэн хүн гарч ирэв.” (Иохан 11:1–45-ыг үзнэ үү.) Аврагч биднийг аварч, хамгаалахдаа Өөрийн хүчийг ашигладаг. Бид Түүнийг хүч болон алдар суугаар дүүрэн гэдгийг санах үед бидний Түүнд итгэх итгэл өсөх болно.

Эшлэлүүд

  1. М.Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулганы материал, 20.

  2. Линда К.Бөртон, “Гэрээгээ сахиснаар ирэх хүч чадал, баяр баясал мөн хайр,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулганы материал, 129.

Үүнийг эргэцүүлэн бод

Бурханы хүч биднийг хэрхэн хүч болон алдар суугаар зэвсэглэдэг вэ?