2015
Залбирах санамж
Бич 2015


Хүүхдүүдэд зориулав

Залбирах санамж

Ерөнхийлөгч Айринг гэр бүлтэйгээ хамт залбирах нь чухал хэмээн заасан. Чи өдөр бүр залбирснаараа гэр бүлийнхэндээ үлгэр жишээ үзүүлж чадна. Бас өдөр бүр гэр бүлийнхэндээ хамтдаа залбирахыг сануулж болох юм. Ерөнхийлөгч Айрингийн өөр нэг хэлсэн үгнээс авсан энэхүү эшлэлийг сана: “Тэнгэрлэг Эцэг таны залбирлыг сонсдог. Тэр танд хайртай. Тэр таны нэрийг мэддэг” (“Илчлэлт үргэлжлэн ирсээр байгаа,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган 73). Энэ эшлэлийг ил захидал эсвэл цаасан дээр бичээд гэр бүлийнхэндээ харагдах газар байрлуул. Ингэснээр Тэнгэрлэг Эцэг залбирлыг чинь сонсохыг хүсдэг гэдгийг чамд үргэлж сануулж байх болно.