2015
Залбирахаа сайжруулахаар ажиллах нь
Бич 2015


Өсвөр үеийнхэнд зориулав

Залбирахаа сайжруулахаар ажиллах нь

Ерөнхийлөгч Айринг Тэнгэрлэг Эцэгтэйгээ бат бөх харилцаатай байснаар гэр бүл тань адислагдаж чадна хэмээн заасан. Та залбирахаа сайжруулснаараа Түүнтэй харилцах харилцаагаа сайжруулж чадна. Үүнийг хэрхэн хийх талаар хэдэн санааг дор өгөв:

Залбирахынхаа өмнө хэлэхийг хүсэж байгаа зүйлээ бодох хэдэн минут гарга. Өөрт байгаа асуултуудаа эсвэл санааг тань зовоож байгаа зүйлсийн талаар бодож үз. Тэдгээрийг мартахгүйн тулд бичиж авсан ч болно. Ариун Сүнсний намуухан мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд өдрийн дуу шуугианаас оюун санаагаа цэвэрлэхэд энэ цагийг ашигла. Таныг залбирч байхад оюун бодол тань сарнивал Тэнгэрлэг Эцэг сонсож байгаа хэмээн төсөөлөхийг хичээ. Тодорхой зүйлсийн талаар ярь. Бас залбирлынхаа төгсгөлд Сүнсний өдөөлтийг сонсох цөөн хэдэн минут үлдээ. Өөрт төрсөн сэтгэгдлүүдийг тэмдэглэлдээ бичиж болно.

Залбирал бол нэгэн төрлийн ажил гэдгийг санаарай. Тиймээс үүнийг хийхэд хичээл зүтгэл шаардагдаж эсвэл хэцүү санагдвал бүү санаа зов! Таны залбирахдаа гаргаж буй хичээл зүтгэл, үр удмыг тань адисалж, Бурхантай харилцах харилцаа холбоогоо сайжруулахад тань туслах болно.