2015
Орчин цагийн бэлэвсэн эмэгтэйн зоосны түүх
2015 оны арванхоёрдугаар сар


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Орчин цагийн бэлэвсэн эмэгтэйн зоосны түүх

Стефэни Х.Олсэн, АНУ, Юта

Зураг
illustration of a gift jar with money in it

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Манай гэр бүл Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхээр яаран бэлтгэж байв. Түр зээлж авсан ширээний цагаан бүтээлэг болон цасан хүн соёлын танхимд баярын уур амьсгал оруулж байлаа.

Биднийг зочдоо хүлээж байх хооронд харц минь ширээн дээр байсан нэг хоосон шилэн саван дээр туслаа. Үүн дээр “Сантад өгөх хандив” гэж бичсэн байв. Өнөө орой гэхэд энэ шилэн сав дүүрээсэй гэж би залбирав.

Бид баярын бэлтгэлээ хийж байхдаа миний үеэлийн нөхөр нь ажилгүй болоод жил хагас болж байгааг олж мэдсэн. Түүний гэр бүлийн орлогын гол эх үүсвэр нь таван чиглэлд сонин тараах ажил байсан бөгөөд тэд энэ ажлаа өглөө бүр 3:30-д эхэлдэг байв. Орлогын ихэнх хэсэг нь байшингийн зээлд болон бусад хэрэгцээнд зориулагдаж, Христийн мэндэлсний баярын бэлэг гэх мэт тэдний хүссэн зүйлд бараг мөнгө үлддэггүй байв.

Үеэлийн маань гэр бүл хамгийн эхэнд ирсэн юм. Тэд хандивын шилэн хайрцаг тавьсан ширээний хажуугаар өнгөрөөд, ширээндээ очиж суухыг би харав. Тэднийг ширээнд ойртож ирэхэд үеэлийн маань нөхөр шилэн саван дээрх үгийг уншихаар зогсов. “Тусламж хэрэгтэй” гэр бүл хэнийх болохыг мэдээгүй байсан тэр эргэлзэж тээнэгэлзэлгүй, элэгдэж хуучирсан хэтэвчнээсээ хэдэн доллар авч, саван дотор хийв.

Миний хоолой зангирч, би тэр даруй Шинэ Гэрээнд гардаг бэлэвсэн эмэгтэйг болон түүний хоёр зоосны тухай түүхийг саналаа. Баячууд эрдэнэсийн санд их хэмжээний мөнгө хийж байхад “нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй ирж, нэг кодрант болох хоёр жижиг зэс зоос хийжээ” (Maрк 12:41–42-ыг үзнэ үү).

Есүс шавь нараа дуудаад:

“Үнэнээр би та нарт хэлье, Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй эрдэнэсийн санд өгсөн бүх хүмүүсээс илүүг өглөө.

“Яагаад гэвэл, хүмүүс бүгд илүүдлээсээ хийсэн, харин энэ эмэгтэй өөрт байсан бүгдийгээ, амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэж айлдав” (Maрк 12:43−44).

Тэр “хүслээрээ” мөн “амин зуулгандаа хэрэгтэй байсан бүхнээ” өгсөн хэмээн Есүс Христ хэлсэн. Тэр ганцхан зоос өгч болох байсан. Энэ нь түүний хувьд хангалттай байх байсан. Гэвч түүний итгэл, золиослох хүсэл нь Бурханы Хүүгийн анхаарлыг бүрэн татсан юм.

Хэрэв үеэлийн маань нөхөр тэр саванд мөнгө хийлгүй, “хэрэв надад байсан бол би өгөх байсан” (Moзая 4:24) гэж бодоод өнгөрсөн бол хэн ч түүнийг буруутгахгүй байх байсан. Бусдыг энэрч, хайрлах гэсэн түүний энэ агуу жишээ надад төдийгүй түүнийг харж байсан гэр бүлийн маань бусад гишүүнд ч нөлөөлсөн. “Энэрэл бол Христийн цэвэр хайр, … мөн эцсийн өдөр үүнийг эзэмшиж байгаа хэнд боловч, түүнд сайн байх” (Moронай 7:47) учраас түүний гэр бүл алзахгүй гэдгийг би мэдэж байв.

Тэр орой бид түүний гэр бүлд нэг зүйл өгөхийг хүссэн байсан бөгөөд түүнийгээ өгсөн. Харин өөрсдөө хүнд байдалд байсан хэрнээ бусдад өгснөөрөө тэр хамгийн чухал зүйлүүдээр баян хүн гэдгээ харуулсан юм.

Өнөө орой гэхэд энэ шилэн сав дүүрээсэй гэж би залбирав.