2016
Гэрчлэлийн маань үндэс суурь
Үхэр 2016


Өсвөр үеийнхэн

Гэрчлэлийн маань үндэс суурь

Өгүүлэгч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Намайг 16 настай байхад нэг найз маань манай гэрт номлогчидтой хамт ирсэн юм. Эхний хичээлээ заалгаснаас хойш нэг сарын дотор надад байсан бүх асуулт тодорхой хариулагдсан билээ. Сэргээлтийн талаарх сайн мэдээний үнэнийг Ариун Сүнс надад гэрчилж байгааг би мэдэрсэн. Миний урьд нь мэдэрч байсан бүхнээс тэс өөр мэдрэмжийг би мэдэрсэн бөгөөд энэ бүхнийг үнэн гэдгийг мэдсэн юм.

Хэдий тийм ч, би өмнөхөөсөө ч их эсэргүүцэл, няцаалттай тулгарч байлаа. Би ганцаардаж, ядарч мөн эргэлзэж байв. Хэрэв би зөв зүйл хийж байгаа бол яагаад ийм их саадтай тулгарна вэ? Бэрхшээлүүд маань хэрхэн миний сайн сайхны төлөө байх билээ гэдгийг би ойлгохгүй байлаа. Номлогчид надад хичээлтэй өдөр байсан ч хамаагүй мацаг барьж, залбирах ёстойг заалаа. Хэдийгээр юмс тэсвэрлэхийн аргагүй болж байсан ч би зүрх сэтгэлээсээ залбиран, тэр даруй Сүнсний тайтгарлыг мэдэрсэн юм.

Баптисм хүртсэн долоо хоног маань бэрхшээлээр дүүрэн байсан. Баптисм хүртэх өдөр дарга маань өөр хэн нэгнээр ажлаа хийлгэх юм бол хална гэж сүрдүүлж мөн бөөрний чулуутайн улмаас эмнэлэгт хэвтэх болж, бүр эцэг эх маань хүртэл намайг гэрээсээ явахыг шаардаж байлаа. Олон зүйлийг хянах чадваргүй болсон тэр үед миний хийж чадах ганцхан зүйл Их Эзэнд хандах байсан юм.

Тэр бүх сорилт эцэст нь миний тусын тулд болсон байлаа. Эдгээр бэрхшээл нь надад сайн мэдээний сургаалаас суралцахад тусалж, түүнчлэн гэрчлэлийн маань үндэс суурь болсон билээ.