2016
Гэрлэлт нь Бурханаас томилогдсон
Үхэр 2016


Айлчлагч багшийн захиас бичиг, 2016 оны 2-р сар

Гэрлэлт Бурханаас томилогдсон

Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхийн тулд эрэлхийлж хай. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг ойлгох нь Бурханд итгэх итгэлийг тань хэрхэн нэмэгдүүлж мөн харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг айлчлагч багшаар дамжуулан хэрхэн адисалж болох вэ? Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reliefsociety.lds.org хаягаар орж үзнэ үү.

Итгэл, гэр бүл, халамж

Бошиглогч, төлөөлөгч, удирдагчид “эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”1 гэдгийг тунхагласаар ирсэн.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт дээр үндэслэгдсэн гэр бүл Бурханы төлөвлөгөө амжилттай хэрэгжих орчинг бүрдүүлдэг. …

… Бид эсвэл өөр ямар ч мөнх бус хүн гэрлэлтийн энэхүү тэнгэрлэг жаягийг өөрчилж болохгүй”2 гэж хэлжээ.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон: “Гэр бүлийн нөхцөл байдал ямар болох мөн хэдэн хүүхэдтэй гэдгээсээ үл хамаараад хүн бүр гэр бүлийн тунхагт тайлбарласан Их Эзэний төлөвлөгөөний хамгаалагч нь байж чадна. Хэрэв энэ нь Их Эзэний төлөвлөгөө юм бол мөн бидний ч төлөвлөгөө байх ёстой!”3 гэжээ.

Ахлагч Кристоффэрсон цааш нь: “Та нарын зарим нь сэтгэлд нийцсэн хүн олдохгүй байх, ижил хүйстэндээ татагдах байдал, бие махбодын болоод сэтгэл санааны хөгжлийн бэрхшээл эсвэл бүтэлгүйтнэ гэсэн айдас зэрэг шалтгаануудаас болоод гэрлэлтийн адислал авч чадаагүй байгаа. Эсвэл та нар гэрлэсэн боловч гэрлэлт тань салалтаар дууссан байж болно. Та нарын зарим нь гэрлэсэн боловч … хүүхэдтэй болж чадахгүй байгаа. …

Гэхдээ … хүн бүр аль ч үед тэнгэрлэг төлөвлөгөөг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна”4 гэж хэлсэн билээ.

Нэмэлт судрууд

Эхлэл 2:18–24; 1 Коринт 11:11; Сургаал ба Гэрээ 49:15–17

Бодит түүх

Залуу эрэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан Ларри М.Гибсон ах эхнэр Шэрлигийнхээ хэлсэн дараах үгийг санан,

“‘Чи надаас илүү Бурханд хайртай байдаг болохоор би чамд хайртай’ … гэж хэлсэн түүний минь…

хариулт миний зүрхийг догдлуулсан ба …

намайг Их Эзэнд бүхнээс илүү хайртайг тэр үргэлж мэдрээсэй гэж би хүссэн”5 гэж хэлжээ.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Их Эзэн Есүс Христ бол гэрээний гэрлэлтийн гол цөм юм. … Аврагч бол гурвалжингийн орой, эмэгтэй хүн суурийн нэг өнцөг, харин эрэгтэй хүн нөгөө өнцөг нь хэмээн төсөөлөөд үз. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаанд тэд ‘Христэд ирж’, ‘Түүгээр төгөлдөржихөд’ (Моронай 10:32) юу тохиолдохыг эргэцүүлэн бод. Гэтэлгэгчийн ачаар мөн Гэтэлгэгчээр дамжуулан эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгэндээ илүү ойртдог” гэж заасан юм.

Эшлэл

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  2. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

  3. Бонни Л.Оскарсон, “Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132.

  4. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 35.

  5. Ларри М.Гибсон, “Fulfilling Our Eternal Destiny,” Ensign, 2015 оны 2-р сар, 21–22.

  6. Дэвид А.Бэднар, “Marriage Is Essential to His Eternal Plan,” Ensign, 2006 оны 6-р сар, 54.

Үүнийг эргэцүүлэн бод

Би “Христэд ирэхээр” хэрхэн бие даан мөн тасралтгүй хичээх вэ?