2017
Mурило Висэнчэ Лэйчэ Рибэйро, Бразилын Гояния
July 2017


Итгэлийн хөрөг

Mурило Висэнчэ Лэйчэ Рибэйро Бразилын Гояния

Гояния, Бразил

Мурилог 16 настайдаа баптисм хүртэхэд гэрийнхэн нь дургүй байв. Түүнийг номлолын дуудлагаа хүлээн авахад, эцэг эх нь номлолд явахыг нь болиулахын тулд сүм рүү явахдаа өмсдөг хувцсыг нь хаяж байсан юм. Тэр явалгүй гэртээ үлдэж, гэр бүлийнхнийгээ Сүмд ирэхэд нь тусалсан ч номлолд үйлчилж чадаагүйдээ өөрийгөө зохисгүйд тооцсоор байжээ.

Зурагчин Коди Бэлл

Би анх 14 настайдаа Сүмийн тухай мэдсэн. Найзууд маань Сүмийн гишүүд байсан бөгөөд намайг номлогчидтой танилцуулсан юм. Гэр бүлийнхэн маань өөр шашинтай байсан учраас би эхэндээ тэдний захиасыг хүлээж аваагүй.

Тэд 2 жилийн дараа надаас сүмд очин, хөлбөмбөг тоглохыг хүссэн бөгөөд би хөлбөмбөгт их дуртай учраас явмаар санагдаж билээ. Мөн тэд намайг семинарт явахыг урьсан болохоор би Сүмийг сонирхох болсон юм.

Номлогчид надтай ярилцаж, Анхны үзэгдлийг зааснаар миний амьдралыг өөрчилсөн. Тэднийг энэ тухай ярих үед сэтгэл минь ихэд хөдлөн, би тэдний өмнө уйлчихав. Би хөөрөн баясаж, сүнсийг маш ихээр мэдэрсэн. Эхний хичээлийн дараа би баптисм хүртэх урилга хүлээн авсан юм.

Эцэг эх маань Сүмийг эсэргүүцэж, баптисм дээр минь ирээгүй. Надад маш хэцүү байлаа. Тэр өдөр зөвхөн Жоакюм ах минь л надтай хамт байсан.

Би баптисм хүртсэнийхээ дараа олон бэрхшээлтэй тулгарсан. Би сэргээгдсэн сайн мэдээнд итгэж байсан ч гэр бүлийнхэн маань надтай адил бодолгүй байлаа. Би тэдэнд тайлбарлахыг оролдсон боловч эцэг эх маань ойлгоогүй юм. Эцэг эх маань намайг гэр бүлээ үл тоомсорлож байна гэж бодож байсан ч би сүмд явсаар байв. Үнэн хэрэгтээ би тэднийг надтай хамт сүмд яваасай гэж хүсэж байв.

Номлолд явах цаг болоход би бэлэн байгаагаа мэдэрч байлаа. Би семинарт 2 жил явж, номлолд бэлтгэх ангид хамрагдаж, институтэд суусан. Тэр үед сүнс минь хүчирхэг байгааг мэдэж байсан ч эцэг эхийн зүгээс ирэх дарамт улам ихэсч байсан юм. Гэр бүлийн маань гишүүд бүгд намайг Сүмээс гаргахыг оролдож байлаа.

Би номлолын өргөдлөө явуулаад, Бразилын Ресифи номлолд үйлчлэх дуудлага хүлээн авав. Би номлогчийн хувьд Есүс Христийг төлөөлөхөөр Ресифи рүү явах гэж байгаагаа эцэг эхдээ хэллээ. Аав намайг зодож, ээж сүмд өмсдөг хувцаснууд болон сүмийн номнуудыг минь хол аваачиж хаясан. Тэд маш их бухимдаж байсан бөгөөд

би ч номлолд явсангүй. Тэр үе миний амьдралын хамгийн хүнд үе байсан юм. Би номлолд үйлчлэхийг хүссэн ч маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Би ямар ч буруу зүйл хийгээгүй ч сэтгэлээр унаж, гутран, гэртээ хавчлага дарамтыг мэдэрсээр байв. Эцэг эх маань намайг бууж өгөн, сүмд явахаа болино гэж найдаж байсан ба

Миний хувьд залуу эрэгтэй мөртлөө номлолд явахгүй байх нь маш хэцүү байлаа. Номлолд явсан найзуудтайгаа өөрийгөө харьцуулахад сул дорой мэт санагдаж, би сүм дээр ганцаардаж байлаа. Зарим хүн намайг зохисгүй учраас номлолд яваагүй гэж бодож байв. Гэхдээ би итгэлтэй хэвээр үлдэхийг хичээсэн юм.

Тэр үед би эхнэр минь болох Кэллитэйгээ танилцсан бөгөөд түүнтэй уулзах үед сэтгэлээр унахаа больж, өөрийгөө Бурханы хүүхэд гэж харах боломжтой болсон юм. Биднийг болзож эхлэх үед Кэлли Сүмийн гишүүн болоогүй байв. Удалгүй бид гэрлэж, сарын дараа би түүнд баптисм хүртээв. Жилийн дараа бид ариун сүмд холбуулсан. Энэ бол миний хувьд онцгой, ариун нандин үе байлаа.

Анхны хүүхэд Рафаэлыгаа төрөхөд би түүнийг адислуулахаар сүм рүү авч явсан бөгөөд эцэг эх маань ч бас хамт ирэв. Энэ нь тэдний сүмд анх удаа ирж байгаа тохиолдол байлаа. Тэд гэртээ номлогчдоос хичээл авч эхэлсэн бөгөөд надад дүүдээ болон эцэг эхдээ баптисм хүртээх боломж олдсон юм.

Аав маань их ёс журамтай хандаж байсан нь хөгжилтэй байлаа. Тэр “Хүү минь, чи хэзээ надад баптисм хүртээх вэ?” гэж асуусан. Аавыгаа баптисм хүртэх үед нь уснаас гаргахад тэр намайг тэврэн авч билээ. Энэ бол миний амьдралд тохиолдсон гайхалтай үйл явдал юм.

Хэдэн жилийн дараа Далын ахлагч Иайро Маззагардиг манай гадсыг дахин зохион байгуулахаар ирэх үед би түүнтэй уулзсан. Ахлагч Маззагарди надаас номлолын талаар асуухад нь.

“Мурило ах аа, та 16 насандаа баптисм хүртсэн ч номлолд үйлчлээгүй юм уу даа” гэж хэлэв.

“Би номлолд үйлчлээгүй” гээд би уйлж гарав.

“Гэвч Их Эзэн намайг уучлаасай гэсэндээ би бүх зүйлийг хийж байгаа. Би долоон сарын турш салбарын ерөнхийлөгчөөр үйлчилсэн мөн одоо номлогч байхыг эрмэлзэж, чадах чинээгээрээ хичээж байна. Би бусдад туслахын тулд шаргуу ажилладаг. Их Эзэнийг намайг өршөөгөөсэй гэж хүсэж байна. Би эцсийн өдөр ийм толботой байхыг хүсэхгүй байна” гэж би хэллээ.

Тэр: “Мурило ах аа, арагш бүү хар. Урагш хар. Хүн арагшаа харах болгонд ухардаг. Харин урагш харах бүрд урагшилдаг. Та одоо цэвэр болсон” гэж хэлэв.

Үүнийг сонсоод би баярласандаа нулимсаа барьж чадаагүй. Олон жилийн дараа би Их Эзэний амар амгаланг мэдэрч чадсан маань энэ байлаа.

Надад зургаан тонн жинтэй үүргэвчээ буулгаж байгаа юм шиг л санагдсан.

Тэр надад эхнэр рүүгээ очих хэрэгтэй гэж хэлсэн ба намайг гадасны ерөнхийлөгчөөр дуудав.

Дараа нь ахлагч Маззагарди “Таны туулсан туршлага гадасны ерөнхийлөгч байхад тань туслах болно. Та асуудал бэрхшээлтэй эсвэл эцэг эх нь дэмждэггүй залуу хүмүүст туслах боломжтой. Танд номлолд үйлчлэх боломж олдоогүй ч одоо энэ бол таны номлол. Та залуу хүмүүсийг номлолд явуулахад туслах болно” гэж хэлсэн юм.

Гадасны ерөнхийлөгчийн хувьд миний хамгийн чухал зорилгуудын нэг бол залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд номлолд үйлчлэхээр бэлтгэхэд нь туслах явдал билээ. Их Эзэн энэ залуу хүмүүст хэлэх зөв үгийг зөв цагт өгдөг. Бусдад номлолд үйлчлэхийг сонгоход нь туслах боломж олгосонд би Их Эзэнд талархаж байна.

Зураг
Young family in Brazil read together, parents teach children with drawings, they sing together, mother reading, father holding up chart etc.

Мурило, Кэлли Рибэйро нар хүүхдүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөх дуртай. Мурилог хүүтэйгээ хамт гитар тоглоход охин нь дуулдаг.

Зураг
A family praying together.

Рибэйро өдөр тутмын гэр бүлийн залбирлаас ирдэг хүч чадлыг мэдэрдэг.

Зураг
Young family in Brazil read together, parents teach children with drawings, they sing together, mother reading, father holding up chart etc.

Кэлли охиныгоо Сүмийн дуулал дуулахад нь урамшуулдаг.

Зураг
Young family in Brazil read together, parents teach children with drawings, they sing together, mother reading, father holding up chart etc.

“Бусдад номлолд үйлчлэхийг сонгоход нь туслах боломж олгосонд Их Эзэнд би талархаж байна” гэж Мурило ярьдаг юм. Түүнд номлолд үйлчлэх боломж олдоогүй ч гадасны ерөнхийлөгчийн хувьд залуу эрэгтэй, эмэгтэйчүүдэд номлолд үйлчлэхэд нь тусалдаг.

Зураг
Young family in Brazil read together, parents teach children with drawings, they sing together, mother reading, father holding up chart etc.

Мурило гэрийнхэндээ Мормоны Номон дээрх Лихайн зүүдний талаар зааж байна. Мурило, Кэлли хоёр сайн мэдээг хүүхдүүддээ заахын ач холбогдлыг мэддэг.

Зураг
Young family in Brazil read together, parents teach children with drawings, they sing together, mother reading, father holding up chart etc.

Мурилогийн эцэг, эх Сүмийн эсрэг байсан. Тэд Мурилог Сүмд нэгдэхэд гэр бүлээ мартаж байна гэж боддог байжээ. “Үнэн хэрэгтээ би тэднийг надтай хамт Сүм рүү яваасай л гэж хүсдэг байсан” гэж тэр хэлэв. Мурило гэр бүлийнхнийгээ сайн мэдээнд ойр байгаасай хэмээн хүсдэг.