2019
Хоньд ба хоньчид
2019 оны 12-р сар


Хоньд ба хоньчид

Кристина Кросландтай хийсэн ярилцлагаас авав.

“Их Эзэн бол миний хоньчин” (Дуулал 23:1).

Зураг
Sheep and Their Shepherd

Би АНУ-ын Монтана дахь нэгэн үнээний ферм дээр өссөн. Бид ферм дээрээ бас 300 гаруй хоньтой байв. Ээж минь тэдгээрийг бидэнд номлолын мөнгө хуримтлуулах арга зам болгохоор худалдаж авсан байлаа.

Би харж хандах эхгүй хургануудыг халамжлах ажилтай байв. Хонь нэгээс илүү хургатай байвал заримдаа бүх хургаа харж халамжилдаггүй. Тиймээс би тэр хургануудыг нь харж халамжилдаг байсан. Жил бүр 5-аас 10 ийм хурга гардаг байв.

Би өдөр бүр Вольксваген Бийтл гэдэг жижигхэн цэнхэр машинаараа бэлчээр дээрээ ирж, сигналаа дуугаргадаг байлаа. Тэгээд машиныхаа хаалгыг нээхэд, тэр хурганууд хаа ч бэлчиж байсан ирдэг байв. Тэд хуучин Вольксвагены дууг таньдаг байсан бөгөөд машины ард үсрэн гарч, би тэднийг малын саравчинд аваачиж тэжээдэг байлаа.

Бид ч гэсэн тэр бяцхан хургануудтай адилхан. Бид өөр өөр газар амьдардаг бөгөөд амьдралд тулгардаг асуудал маань ч өөр өөр. Гэхдээ Есүс бидний хүн нэг бүрд туслахаар мутраа сунгадаг. Бид Түүний дуу хоолойг хэрхэн сонсохыг сурч болно. Бид тайтгарал, хамгаалалт авахаар Түүнд хандаж болно. Бид Түүний болон Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдэрч болно.

Есүсийг өөрийн амьдралын Хоньчин хэмээн харах үед миний амьдрал өөрчлөгдсөн. Өөрсдийн амьдралыг Аврагчийн мутарт тавьснаар бид Түүний хайрыг мэдэрч, Түүнд найдаж сурдаг.