2020
Итгэлтэй хүмүүс Есүсийг дагасан
2020 оны 10-р сар


Судрын түүх

Итгэлтэй хүмүүс Есүсийг дагасан

Энэ талаар 3 Нифай 17-оос 4 Нифай 1 хүртэл уншина уу.

Зураг
Jesus breaking bread

Зураг чимэглэлийг Април Стотт

Есүс нифайчууд дээр айлчлахдаа баптисмын талаар мөн ариун ёслолоос хэрхэн хүртэх тухай тэдэнд заасан. Тэрээр Өөрийн Сүмийг байгуулсан юм.

Зураг
Jesus blessing children

Есүс хүүхдүүдийг нэг бүрчлэн адислав. Тэнгэр элчүүд ч ирсэн байв! Есүс хүмүүсийг эдгээж, тэдний төлөө залбирсан. Үүний дараа Тэрээр тэнгэр өөд явсан юм.

Зураг
woman sharing food

Есүсийг явсны дараа хүмүүс Түүний зааж сургасан зүйлсийг дагаж байлаа. Бүгд хамтдаа ажиллаж, байгаа бүхнээ хуваалцаж байсан ба ядуу хүмүүс байсангүй. Сүмийн удирдагчид өвчтэй хүмүүсийг адисалж байв.

Зураг
people talking around a fire

Арцалдан тэмцэлдэхийн оронд хүмүүс эвтэй найртай байхыг сонгож байлаа. Хүн бүр Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаг байв. Иймээс тэд олон жил аз жаргалтай байж чаджээ!

Зураг
children blowing bubbles

Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах юм бол миний амьдрал илүү аз жаргалтай байх болно. Би өөрт байгаа зүйлсийг бусадтай хуваалцаж чадна. Би эвтэй байхад хүмүүст тусалж чадна. ●