2021
Их Эзэний дуу хоолойг сонсдог гэдгээ би яаж мэдэх вэ?
2021 оны 2-р сар


“Их Эзэний дуу хоолойг сонсдог гэдгээ би яаж мэдэх вэ?“ Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 2-р сар, 29.

Сар бүрийн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө дээрх захиас, 2021 оны 2-р сар

Их Эзэний дуу хоолойг сонсдог гэдгээ би яаж мэдэх вэ?

Зураг
Судар уншиж буй хөвгүүн

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд Есүс Христийг хэрхэн сонсдог талаар “байнга, нухацтай бодож,” “Түүнийг илүү сайн, илүү олон удаа сонсох алхмууд хийхийг” уриалсан (“‘Та хэрхэн #ТүүнийгСонсдог вэ?’ онцгой урилга,” 2020 оны 2-р сарын 26, blog.ChurchofJesusChrist.org.)

Бид Түүнийг судрууд болон бошиглогчдын үгсээр дамжуулан сонсож чадна. Гэхдээ эдгээр үгийг зөвхөн сонсох юм уу унших нь чухал зүйл биш юм. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан ийн тайлбарлажээ.

“[Энэ үгсийг] та нарт ярьсан нь миний дуу хоолой болой; учир нь миний Сүнсээр та нарт тэдгээр нь өгөгдсөн авай … ;

Иймийн тул, миний дуу хоолойг сонссоноо, мөн миний үгийг мэднэ гэдгээ та нар гэрчилж чадна“ (Сургаал ба Гэрээ 18:35–36).

Үүнээс гадна, Түүнийг сонсохыг эрэлхийлэх нь гэнэт хийчихдэг зүйл биш. Ерөнхийлөгч Нэлсон “Энэ нь чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргахыг шаарддаг” гэж хэлсэн (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган [Ensign, May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган]).

Их Эзэний зарлигуудыг судалж, залбиран, шүтэн биширч, үйлчилж, дуулгавартай дагахад Тэр таныг Өөрийн Сүнсээр адисалж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөх болно. Тэр үед та Түүний дуу хоолойг сонссон гэдгээ мэднэ.