2021
Иохан Баптист ирсэн нь
2021 оны 2-р сар


“Иохан Баптист ирсэн нь,” Найз, 2021 оны 2-р сар

Сар бүрийн Найзын захиас, 2021 оны 2-р сар

Иохан Баптист ирсэн нь

Зураг
Иосеф Смит, Оливер Каудери хоёр залбирч байгаа нь

Зургийг Април Стотт

Нэг өдөр Иосеф Смит, Оливер Каудери хоёр “Баптисм хүртэх зөв арга зам юу вэ?” гэж асуусан. Тэд хариултыг олж мэдэхийн тулд залбирав.

Зураг
Иохан Баптист

Тэнгэр элч ирэв. Энэ бол Иохан Баптист байв. Тэр Есүст баптисм хүртээсэн. Тэр хүмүүст баптисм хүртээхэд санваар хэрэгтэй гэж хэлэв.

Зураг
Иохан Баптист Иосеф Смитэд Аароны санваарыг хүртээж байгаа нь

Иохан Иосеф, Оливер хоёрыг адислав. Тэр тэдэнд санваар хүртээв. Одоо тэд Есүсийн баптисм хүртсэн арга замаар хүмүүст баптисм хүртээж чаддаг болжээ.

Зураг
Оливер Каудери Иосеф Смитэд баптисм хүртээж байгаа нь

Иосеф Оливерт голын усанд баптисм хүртээсэн. Оливер Иосефт баптисм хүртээсэн. Хожим нь өөр олон хүн бас баптисм хүртсэн.

Зураг
Эцэг нь охиндоо баптисм хүртээж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг Иосеф Смитийн залбиралд хариулсан тул санваар дэлхий дээр дахин ирлээ! Би Есүстэй адил баптисм хүртэж чадна.

Будах хуудас

Бид баптисм хүртэж чадна

Зураг
A pencil drawing of Joseph baptizing Oliver Cowdery.

Есүс Христийг дагахын тулд чи юу хийж чадах вэ?