2023
Есүс бидэнд зам заасан
2023 оны 8-р сар


“Есүс бидэнд зам заасан,” Найз, 2023 оны 8-р сар, 4–5.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2023 оны 8-р сар

Есүс бидэнд зам заасан

Зураг
Alt text

Зургийг Дан Бөрр

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн Хүү. Тэр бидэнд хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн буцаж очихыг заахаар дэлхийд ирсэн. Есүс баптисм хүртэв. Тэрээр биднийг ч бас баптисм хүртэх хэрэгтэй гэж заасан.

Зураг
alt text

Есүс бидэнд хэрхэн амьдрахыг харуулсан. Тэрээр хүн бүрд тусалж, тэднийг хайрлаж байв. Тэр биднээс Өөрийг нь дагахыг хүсдэг.

Зураг
alt text

Есүс бидний бүх шаналлыг мэдэрч, бидний нүглээс болж зовсон. Тэгээд Тэр бидний төлөө нас барсан. Үүнийг Есүс Христийн Цагаатгал гэж нэрлэдэг. Тэр амилсан. Энэ нь Тэр өнөөдөр ч амьд гэсэн үг! Есүс Христийн ачаар бид ч бас нас барсныхаа дараа дахин амьдрах болно.

Зураг
alt text

Есүс бидэнд хайртай учраас бидний төлөө эдгээр бүх зүйлийг хийсэн. Түүний ачаар бид хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон гэр бүлтэйгээ хамт амьдарч чадна.

Зураг
alt text

Бид баптисм хүртэж Есүсийг дагаж чадна. Бид мөн бусдыг хайрлаж, тэдэнд тусалж мөн Түүний зарлигуудыг сахиснаар өдөр бүр Түүнийг дагаж чадна.