2023
Сүүлчийн үг: Ойлгохыг эрэлхийл
2023 оны 8-р сар


“Ойлгохыг эрэлхийл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 8-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө захиас, 2023 оны 8-р сар

Ойлгохыг эрэлхийл

Зураг
Тостой дэнлүү барьсан эмэгтэй

Зураг чимэглэлийг Эмили Жөүнс

Есүс Христийн сайн мэдээг ойлгохыг эрэлхийлэх зорилго маань Бурханд, Түүний тэнгэрлэг аз жаргалын төлөвлөгөөнд мөн Есүс Христэд, Түүний цагаатгагч золиослолд итгэх итгэлээ нэмэгдүүлж, насан туршдаа хөрвөгдөх явдал байх ёстой. Өсөн нэмэгдсэн итгэл болон хөрвүүлэг нь Бурхантай гэрээ байгуулж, сахихад бидэнд туслах бөгөөд Есүсийг дагах хүслийг маань нэмэгдүүлж, бидний дотор жинхэнэ сүнслэг өөрчлөлтийг бий болгох болно. Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү аз жаргалтай, үр бүтээлтэй, эрүүл амьдралыг авчрах төдийгүй аливааг мөнхийн талаас нь харахад бидэнд тусална.

Зураг
Судар уншиж буй залуу эрэгтэй

Үүний тулд бид Есүс Христэд үнэнч байж, өөрсдийгөө судруудад умбуулж, тэдгээрт баясан, Түүний сургаалаас суралцаж, Түүн шиг амьдрахыг хичээх хэрэгтэй. Тэгсэн цагт л бид Түүнийг мэддэг, дуу хоолойг нь таньдаг болж, Түүн дээр ирэн, Түүнд итгэвэл хэзээ ч өлсөж мөн цангахгүй гэдгийг мэдэж авна (Иохан 6:35-ыг үзнэ үү).

Зураг
Залбирч буй залуу эрэгтэй

Энэ нь тохиолдлоор болохгүй. Бурханлаг байдлын эрхэм дээд нөлөөнд өөрсдийгөө ойртуулах нь энгийн зүйл биш бөгөөд Бурханд хандан залбирч мөн Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа төвд байлгаж сурах шаардлагатай болдог.

Зураг
Зүрхэн тус газраа гараа тавьсан залуу эмэгтэй

Бид Есүс Христийн сайн мэдээг чин зүрхнээсээ, хичээнгүйлэн, тууштай, үнэн сэтгэлээсээ ойлгохыг эрэлхийлж; нэг нэгэндээ үүнийг үнэн зорилготойгоор, Сүнсний нөлөөгөөр заавал уг заасан зүйлс нь хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж; тэднийг Бурханы үнэний дагуу амьдрах хүсэлтэй болгож чадна.