2023
Хагас жил тутмын 193 дахь Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд
2023 оны 11-р сар


Энэ дугаарт тавтай морилно уу

Хагас жил тутмын 193 дахь Ерөнхий чуулганы онцлох сэдвүүд

Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны суудал хоосон байсан ч Сүмийн гишүүд чуулганы сүүлийн хуралдааны төгсгөлд 99 настай бошиглогчоос зөвлөгөө, гэрчлэл бүхий урьдаас бичсэн захиасыг хүлээн авахдаа баяртай байв.

Тэрээр саяхан авсан нурууны гэмтлээс үүдэлтэй хүчтэй өвдөлт нь “Есүс Христэд болон Түүний Цагаатгалын цаглашгүй бэлэгт илүү гүн гүнзгий талархах” сэтгэлийг нэмэгдүүлсэн гэж хэлсэн. Тэр гишүүдийг “селестиел ухаанаар бодогтун” хэмээн урамшуулж, Тэнгэрлэг Эцэгийн “төгс төлөвлөгөө”-ний талаар сурсан зүйлсээ хуваалцсан юм.

  • Мөнх бус амьдралыг тань хамгийн сайн сайхан болгох яг тэр зүйл нь үнэндээ таны амьдралыг үүрд мөнхөд хамгийн сайн сайхан болгох тэр зүйл тань байж болох юм!

  • Та нарын өнөөдрийн сонголт таны үүрд амьдрах газар, амилуулагдах бие махбод болон үүрд хамт амьдрах хүмүүс гэсэн гурван зүйлийг тодорхойлно” (117-р хуудас).

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс итгэлтэй гэгээнтнүүдийг хүлээж буй өргөмжлөлийн талаар гэрчлэлээ хуваалцав (26-р хуудсыг үзнэ үү). Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг зөв зохистой гэгээнтнүүдэд амлагдсан Ариун Сүнсний удирдамжийг гэрчилсэн (92-р хуудсыг үзнэ үү; мөн Ахлагч Стивэнсон, 42-р хуудсыг үзнэ үү). Мөн ерөнхийлөгч М.Рассэлл Баллард бошиглогч Иосеф Смитийн “цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн … бошиглогч болох алдар суут үүрэг хариуцлагын тухай” хүчирхэг гэрчлэлийг үлдээсэн (74-р хуудас).

Чуулганы үг хэлэгчид мөнх бус амьдралдаа хийдэг бидний хамгийн чухал сонголтууд нь Их Эзэн Есүс Христэд болон Түүний зарлигуудад тухайлбал аравны нэгийн хуульд дуулгавартай байх дээр төвлөрдөг гэдгийг заасан (Ерөнхийлөгч Нэлсон, Ахлагч Андэрсэн, 117, 32-р хуудсыг үзнэ үү). Гэрээний зам дээр урагшлах үед бид Аврагчаар дамжуулан аз жаргал, эдгэрэлт, найдварыг олж авдаг болохыг (Ахлагч Бэднар, Годой, Чэй, Күк, 6, 16, 46, 82-р хуудас; Нюмэн ах, 36-р хуудас; Врайт, Фрийман, Рүниа эгч нар, 9, 76, 62-р хуудас) мөн “Сүмийн дуудлага, нөхөрлөл, нийгэмшил, үйлчлэлээрээ дамжуулан ариун ёслолын гэрээнүүддээ үнэнч байгаагаа Есүс Христэд болон бусдад харуулдаг” (Ахлагч Гонг, 111-р хуудас) гэдгийг заасан.

Сүмийн удирдагчид гишүүдийг “наманчлалын бэлгийг” хүлээн авахад урамшуулав (Ахлагч Рэнланд, 96-р хуудас; мөн Ерөнхийлөгч Айринг, Ахлагч Угдорф, 92, 86-р хуудсыг үзнэ үү). Тэд Сэргээлт нь бидний “тэнгэрлэг мөн чанар, өв, чадавхыг” гэрэлтүүлдэг (Ахлагч Соарэс, 70-р хуудас; мөн Ахлагч Филлипс, Жирау-Карриэ, Сабин нар, 49, 114, 56-р хуудсыг үзнэ үү) гэж заасан. Мөн хожмын үеийн гэгээнтнүүдэд хандан “Израилыг цуглуулахад бидэнд одоо байгаагаас ч илүү олон номлогч,” ялангуяа ахмад хосууд хэрэгтэй байгааг сануулсан (Ахлагч Расбанд, 52-р хуудас; мөн Ахлагч Паррэлла, 80-р хуудсыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Нэлсон 20 шинэ ариун сүм барих төлөвлөгөөг зарлахдаа “ариун сүмд үзүүлсэн үйлчлэл, бишрэл тань селестиел ухаанаар бодоход танд тусална” (117-р хуудас; мөн ахлагч Кристоффэрсон, Эсплин нар, 19 ба 108 хуудсыг үзнэ үү) гэж хэлсэн.