2023
Бүлгээрээ ариун сүм орох цагийг онлайнаар товлох боломжтой
2023 оны 11-р сар


“Бүлгээрээ ариун сүм орох цагийг онлайнаар товлох боломжтой,” Лиахона, 2023 оны 11-р сар

Бүлгээрээ ариун сүм орох цагийг онлайнаар товлох боломжтой

Хожмын үеийн гэгээнтнүүд ариун сүмийн цаг захиалгын онлайн системийг ашиглан төлөөлөн гүйцэтгэх аливаа ёслолд бүлгээрээ оролцох цагийг захиалж болдог боллоо. Уг систем өмнө нь зөвхөн төлөөлөн гүйцэтгэх баптисм болон лацдан холболтын ёслолууд хийх бүлэгт цаг товлохыг зөвшөөрдөг байсан.

Энэхүү шинэчлэлт нь ариун сүмд хамт орох хүсэлтэй гэр бүл, найз нөхдөд таатай боломжийг олгох юм. Тойрог, гадас зэрэг томоохон байгууллагуудаас э-мэйл эсвэл утсаар захиалгаа үргэлжлүүлэн өгөхийг хүсэж байна.

Цаг товлохдоо “нэмэлт зочид” гэсэн нүдийг чагталж, оролцох эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоог оруулна уу. Бүлгийн гишүүдийн тооны дээд хэмжээ нь ариун сүмээс хамаарч өөр өөр байх ба үүний хүчин чадал дээр суурилдаг.

Зочдыг хүлээн авах ширээн дээр бүртгүүлэх үед ариун сүмийн ажилчид товлосон цагийг харах ба, тэднийг хүрж ирмэгц удирдан чиглүүлэх болно.