2023
Сүм дууллуудыг шинэчлэхээ зарлав
2023 оны 11-р сар


“Сүм дууллуудыг шинэчлэхээ зарлав,” Лиахона, 2023 оны 11-р сар.

Сүм дууллуудыг шинэчлэхээ зарлав

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 2026 оны эцэс гэхэд Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав номыг англи, испани, португал, франц хэлээр гаргахаар төлөвлөж байна.

Шинэ дууллын номд 450-500 дуулал ба хүүхдийн дуу багтана. 2030 он гэхэд 50 хүртэлх хэлээр хэвлэгдэнэ. Энэ нь дэлхий даяарх Хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаанууд Сүмд хамгийн түгээмэл ярьдаг хэлнүүд дээр гаргасан ижил дугаарлалт бүхий нэгдмэл дууллын номыг ашиглан шүтэн бишрэх болно гэсэн үг юм.

Үүний зэрэгцээ Сүм 2024 оны эхний хагасаас эхлэн зарим шинэ дууг дижитал хэлбэрээр гаргана. Тэдгээрийг Сүмийн одоогийн хэвлэмэл дууллын болон дууны номтой хамтатган ашиглаж болно. Эдгээрт 1985 оноос хойш зохиогдсон гишүүдийн дуртай Сүмийн дуу (“Алхам бүрдээ итгэлтэй” гэх мэт), бусад шашнаас гаралтай болон Сүмийн гишүүдийн ирүүлсэн 17000 шинэ дуунаас оруулах юм. Дижитал хувилбараар гарах эдгээр шинэ дууны ихэнх нь Дуулал—Гэр орон болон Сүмд зориулав-д багтах болно.