Ирээд, Намайг дага
5-р сарын 20–26: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан.” Moзая 18–24


“5-р сарын 20–26: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан” Мозая 18–24,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2024)

“5-р сарын 20–26. Мозая 18–24,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2024)

Зураг
Лимхайн хүмүүс зугтсан нь

Минерва Тэйчэрт (1888–1976), Хаан Лимхай болон түүний хүмүүс зугтан гарсан нь, 1949–1951, масонит дээр тосон будгаар зурсан, 35 7/8 x 48 ямх. Бригам Янгийн Их Сургуулийн Урлагийн музей, 1969

5-р сарын 20–26: “Бид Түүнтэй гэрээ байгуулсан”

Moзая 18–24

Мозая 18; 23–24 дэх Алмагийн болон түүний хүмүүсийн түүх “Бурханы хороонд ор[ох]” (Мозая 18:8) гэдэг нь юу гэсэн утгатай болохыг харуулдаг. Алмагийн хүмүүс баптисм хүртэхдээ “түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагах” (Мозая 18:10) гэрээг Бурхантай байгуулсан. Хэдийгээр энэ нь Бурхантай байгуулсан хувийн гэрээ ч энэ нь нэг нэгэндээ хандах хандлагатай бас холбоотой. Тийм ээ, Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих замаар хувь хүн өөрөө явах ёстой. Бидний өмнөөс гэрээг маань хэн ч сахихгүй боловч энэ нь бид цор ганцаар гэсэн үг бас биш юм. Бид бие биедээ хэрэгтэй. Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид замаар явж байхдаа нэг нэгэндээ тусалж, үйлчлэн, “нэг нэгнийхээ ачааг үүрэлцэ[нэ]” (Мозая 18:8–10) хэмээн Бурханд үйлчлэх гэрээ байгуулдаг. Алмагийн хүмүүст яах аргагүй бидний адил үүрэх ачаа байсан. Их Эзэний бидэнд “[өөрсдийн] ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд” (Мозая 24:15) тусалдаг нэг арга зам бол тэдэнтэй хамт гашуудаж, тайвшруулна хэмээн бидэнтэй адил амласан гэгээнтнүүдийг өгсөн явдал юм.

Гэрт болон Сүмд суралцахад зориулсан санаа

Зураг
Семинарын дүрс

Мозая 18:1–17

Би баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг.

Мозая 18-д дүрсэлсэн итгэгчид Есүс Христийн талаар яагаад тэгж бодож байсныг авч үзээрэй. Тэд маш их эрсдэл хүлээн, Түүний талаар сурч мэдэхийн тулд нууцаар уулзах хэрэгтэй байв (3-р шүлгийг үзнэ үү). Мөн тэдэнд баптисмын гэрээгээр дамжуулан амлалтаа харуулах боломж тохиоход “тэд баярласнаас алгаа ташин, мөн ийн хашгирцгаав: Энэ бол бидний зүрхний хүслэн билээ” (Мозая 18:11).

Эдгээр шүлгийг унших нь таны гэрээ танд хэр чухал болохыг тунгаан бодох сайхан боломж юм. Ялангуяа та Мозая 18:8–14-ийг судлахдаа эдгээртэй адил асуултуудыг авч үзнэ үү.

  • Та баптисмын үеэр өгсөн амлалтынхаа талаар эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ? Бурхан танд юу гэж амласан бэ? (10, 13-р шүлгийг үзнэ үү).

  • Бурханд үйлчлэх гэрээ нэг нэгэндээ тохинуулах бидний хүчин чармайлттай (8–9-р шүлгийг үзнэ үү) ямар холбоотой вэ?

  • Таны хувьд “Бурханы гэрчлэгч болох” (9-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Баптисмын гэрээнүүдээ сахих нь “Сүнсээр дүүргэгдэхэд” (Мозая 18:14) тань хэрхэн тусалдаг вэ? Сүнс танд гэрээгээ сахихад хэрхэн тусалдаг вэ?

Эдгээр асуултад хариулах нь гэрээ болон ёслолууд Бурханд яагаад чухал болохыг тунгаан бодоход хүргэж болох юм. Та ахлагч Гэррит В.Гонгийн “Гэрээнд харьяалагдах нь” (2019 оны Ерөнхий чуулган, 86) хэлсэн үгээс эсвэл ерөнхийлөгч Жийн Б.Бингамын “Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг” (Лиахона, 2022 оны 5-р сар) хэлсэн үгээс ойлголт авч болно. Та яагаад гэрээнүүдэд талархдаг вэ? Та амлалтаа биелүүлэхийн тулд юу хийж байна вэ?

Үнэнийг судраас болон хожмын үеийн бошиглогчдоос заа. Та зааж мөн суралцаж байх үедээ Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх хамгийн сайн арга зам бол судруудад болон хожмын үеийн бошиглогчдын үгсэд анхаарлаа хандуулах явдал юм гэдгийг санаарай (Мозая 18:19-ийг үзнэ үү).

Moзая 18:17–30

Бурхан Өөрийнхөө хүмүүст цугларч, зохион байгуулагдаж мөн нэгдмэл байхыг зарлигласан.

Яагаад бидэнд Сүм хэрэгтэй вэ? гэж зарим хүн гайхдаг. Мозая 18:17–31-ийг судалж, Алмагийн хүмүүсийн “Христийн сүмд” (Мозая 18:17) цугларснаар олж авсан үнэ цэнтэй зүйлийг хайж ол. Та Алмагийн үеийн болон өнөө үеийн Есүс Христийн Сүмээс ямар адил төстэй зүйлсийг олж хардаг вэ?

Зохион байгуулалттай сүм шаардлагатай гэдэгт итгэдэггүй найздаа юм уу гэр бүлийн гишүүндээ та хэрхэн хариулж болох вэ? Та Есүс Христийн Сүмд харьяалагддагтаа яагаад талархдаг вэ?

Та тойрог, салбарын гишүүддээ “эв нэгдэл хийгээд хайранд нэг[дмэл]” (Мозая 18:21) байхад туслахын тулд юу хийж чадахаа тунгаан бод.

Мөн Даллин Х.Өүксийн “Сүмд явах хэрэгцээ” захиасыг 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлээс мөн “Бие биеэ хайрлаач” дууллыг Дуулал номын д. 155-аас үзнэ үү.

Moзая 21–24

Бурхан ачаагаа үүрэхэд маань надад тусалдаг.

Лимхайн болон Алмагийн хүмүүс аль аль нь өөр өөр нөхцөл байдалд боолчлогдож байсан. Та Мозая 19–22 дахь Лимхайн хүмүүс, Мозая 18; 23–24 дэх Алмагийн хүмүүсийн түүхийг хооронд нь харьцуулснаар юу мэдэж авч чадах вэ? Ингэхдээ өөрийн амьдралд хамаарах захиаснуудыг ол. Жишээлбэл: “Бага багаар дэгжих” (Мозая 21:16) гэдэг нь ямар утгатай вэ? Та энэ зарчмыг хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Мозая 23:21–24; 24:8–17

Би Их Эзэнд найдаж чадна.

Хэдийгээр тэд нүглээ наманчилсан ч Алма болон түүний хүмүүс боолчлолоос чөлөөлөгдөөгүй л байв. Их Эзэнд найдаж, гэрээнийхээ дагуу амьдрах нь саад бэрхшээлийг үргэлж холдуулдаггүй ч тэдгээрийг даван гарахад тусалдгийг тэдний туршлага харуулдаг. Та Мозая 23:21–24, 24:8–17-г уншихдаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран Их Эзэнд найдаж сурахад туслах үг, хэллэгүүдийг бичиж тэмдэглэ.

Мөн ахлагч Дэвид А.Бэднарын ““Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” захиасыг 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 105–108-аас үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Moзая 18:7–17

Би баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг.

  • Баптисмд бэлдэхэд нь хүүхдүүдэд туслах нэг чухал арга зам бол баптисм хүртэхдээ байгуулах гэрээнийх нь талаар тэдэнд заах явдал юм. Энэ нь энэ долоо хоногийн тоймын төгсгөлд буй зургийг үзүүлэх мөн Мозая 18:9–10 дээрх тэдэнтэй байгуулсан гэрээний тухай унших зэрэг адил энгийн зүйл байж болно. Аль хэдийн баптисм хүртсэн хүүхдээс үүнийг бага насны хүүхдүүдэд заахад урь. Хүүхдүүдэд таны баптисмын тухай сонсох таалагдаж болох юм. Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахих нь амьдралыг тань хэрхэн адисалсан бэ?

  • Баптисм хүртсэн хүүхдүүд байгуулсан гэрээтэйгээ холбоотой байнгын сануулгуудыг ашиглаж мөн долоо хоног бүр ариун ёслолоор гэрээгээ шинэчилж болно. Moзая 18:8–10-т дүрсэлсэн баптисмын гэрээг ариун ёслолын залбиралтай (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү) харьцуулахад нь хүүхдүүдэд тусал. Бид ариун ёслолыг өөрсдийн баптисмын адилаар хэрхэн онцгой, хүндэтгэл бишрэлтэй цаг мөч болгож чадах вэ?

Зураг
Баптисм хүртэж буй залуу эмэгтэй

Бид баптисм хүртэхдээ Бурхантай гэрээ байгуулдаг.

Moзая 18:17–28

Би баптисм хүртсэнээр Есүс Христийн Сүмийн гишүүн болдог.

  • Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байна гэдэг юу гэсэн үг болохыг хүүхдүүд мэдэх үү? Сүмийн гишүүдийн Мозая 18:17–28-д үйлдсэн зүйлсийг төлөөлөх зургуудыг хайж олоход тэдэнд туслахыг бод. Жишээлбэл: Санваарын томилгоо, Аравны нэгийн төлөлт гэсэн зургууд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 106113) нь 18, 27–28-р шүлгүүдийг төлөөлж болно. Есүс Христийн Сүмийн гишүүн байгаадаа яагаад талархдагаа тэдэнд хэл.

  • Хүүхдүүдэд “эв нэгдэл хийгээд хайранд нэг[дмэл]” (Мозая 18:21) байхыг мэдрэхэд нь тусалснаар амьдралынхаа турш Сүмтэй холбоотой хэвээр үлдэхэд тусалдаг. Хүүхдүүдийг Мозая 18:17–28-ыг уншихад урь. Алмагийн амьдарч байсан цаг үеийн Христийн Сүмийн гишүүд бие биеэ хайрлаж, нэг нэгэндээ үйлчлэхийн тулд юу хийдэг байсан бэ? Бид тойрог, салбар, нийгэмдээ хэрхэн ийн үйлдэж чадах вэ? “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78) гэх мэт хайрын тухай дуунууд энэ захиасыг бататгана.

Moзая 24:8–17

Бурхан миний ачааг хөнгөлж чадна.

  • Энгийн үзүүлэнт хичээл нь суралцах үйл явцыг улам дурсамжтай болгож чадна. Уутыг хүнд зүйлээр (ачаа дарамтыг төлөөлүүлэхийн тулд) дүүргээд, нэг хүүхдийг уг уутыг барихад урь. Та хүүхдүүдтэйгээ Мозая 24:8–17-г уншихдаа, Алма болон түүний хүмүүсийн ачаанаасаа үүрэлцэх тусламжийг Бурханаас эрэлхийлэхийн тулд хийсэн ямар нэг зүйлийг сонсох бүрдээ цүнхнээсээ нэг зүйл гаргахыг тэднээс хүс. Дараа нь Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэх үед маань Тэрээр бидний ачааг хэрхэн хөнгөлж чадах талаар тэдэнтэй ярилцаж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Зураг
Хүмүүс баптисм хүртэж байгаа нь

Мормоны ус, Хорхэ Кокко